Хуучны Чебурашка Японд 3D-гээр амилав

Хуучирсан мэдээ: 2020.04.24-нд нийтлэгдсэн

Хуучны Чебурашка Японд 3D-гээр амилав

Хуучны Чебурашка Японд 3D-гээр амилав

Японы аниматорууд Чебурашкагийн тухай богино хэмжээний кино хийсэн талаар Anime News Network мэдээллээ.

Уг хүүхэлдэйн кино 3D форматаар, япон хэл дээр бүтээгдсэн ч Чебурашкагийн дүр, хөгжим, чигмэглэл нь хуучны Оросын “Гена матар ба Чебурашка” хүүхэлдэйн киноны уур амьсгалаар хийгджээ.

Гена матар жүржийн хайрцаг дотроос өмнө нь огт харж байгаагүй далбагар том чихтэй Чебурашкаг олж, амьтны хүрээлэнд амьдрахад нь тусалж байгаа тухай өгүүлнэ.

Энэ нь Японд хийгдэж байгаа Чебурашкагийн тухай хоёр дахь хүүхэлдэйн кино юм. 17 жилийн өмнө Японы SP International компани Оросын "Союзмультфильм"-ээс “Гена матар ба Чебурашка” хүүхэлдэйг Японы нутаг дэвсгэрт түгээх эрхийг 2023 он хүртэл худалдан авсан юм.

Оросын зохиолч Эдуарда Успенскийн зохиолоос сэдэвлэн хийсэн энэ хүүхэлдэйн киноны гол дүр Чебурашка нь Японы хүүхдүүдийн дуртай баатрын нэг болсон юм. Чебурашкагийн дүртэй тоглоом, бэлэг дурсгалын зүйлс борлуулалт сайтай байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж