Турк террористуудтай “нефтийн” холбоотой гэх баримтууд олдов | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Турк террористуудтай “нефтийн” холбоотой гэх баримтууд олдов

Хуучирсан мэдээ: 2015.12.02-нд нийтлэгдсэн

Турк террористуудтай “нефтийн” холбоотой гэх баримтууд олдов

 

Анкара террористуудтай холбоотой гэх шинэ баримтууд олдсоор байна. Террористуудын хяналттай нутгаас өдөр бүр ачааны машины цуваанууд Туркийн хилээр нэвтэрч байна.

 

Сирийн нутгаас бензин зөөгч машинуудын цуваа  Идлиб мужийн Баб эль-Хава  гэх хилийн нэвтрэн өнгөрүүлэх цэгээр дамжин Туркт очсоор байгаа аж. Ийнхүү өдөрт 30 мянган баррель нефть зөөгдөн хоногт 1,5 сая ам.долларын наймааг хийж байгаа ажээ.

 

Хилээс хулгайн нефть Туркийн Жейхан боомт хүрээд тэндээс дэлхийн олон оронд очиж байгаа аж. Худалдан авагч нарын дотор Израиль улс хүртэл байгаа гэж мэдээлж байна. Нефтийг хэрхэн олборлон зөөдөг талаар Globes гэх бизнес-сайтын сэтгүүлчид судалжээ.

 

Сирийн зүүн хэсгийн  Дир аз-Зурт нэг орд, Иракийн хоёр ордоос нефтийг курдын Заху хотоор дамжуулан зөөдөг. Тэр бүсэд Турк, Израилийн зуучлагч нар очин үнийн тохиролцоог хийдэг байна. Дараа нь тэр нефтээ Иракт ном ёсоор олборлосон болгоод Туркт гаргадаг ажээ. Нэг баррелийг нь 15-18 ам.доллараар зардаг ажээ.

 

Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болж буй хэрэг явдлыг мэдэхгүй царай гарган өнгөрдөг. Учир нь Туркийн нефтийг түүний бага хүү хяналтдаа байлгадаг ажээ. Их  хорийн уулзалт дээр Путин тагнуулын онгоцноос авсан нефтийн цувааны зургийг танилцуулсан ч Эрдагон үг  дуугараагүй юм.

 

Хэд хоногийн дараа Турк Оросын онгоцыг сөнөөсөн. Үүний дараа Туркийн террористуудтай эвсэн байгаа тухай баримтууд гарч ирсэн юм. Эрдоганы шууд тушаалаар хүмүүнлэгийн цуваа нэрийн дор террористуудад зэвсэг нийлүүлж байсан баримтыг нийтэлсэн Туркийн сэтгүүлчдийг баривчлан эх орноосоо урвасан гэж яллаж байгаа нь бас нэг том дуулиан болж байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!