Шинэ намуудыг бүртгэхээс татгалзав

Хуучирсан мэдээ: 2015.12.02-нд нийтлэгдсэн

Шинэ намуудыг бүртгэхээс татгалзав

Эрхзүйг эрхэмлэх намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Д.Даш, Нэгдмэл Монгол намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Х.Батсуурийн нарын гаргасан хүсэлтүүдийг Улсын дээд шүүх хянан хэлэлцлээ. Тус шүүхээс дээрх намуудын хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзсэн байна. Тиймээс Дээд шүүх дээрх намуудыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзлаа. Эдгээр намууд нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм байна.

Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж