Сонгуульд оролцох эсэхээ мэдэгдэх хугацаа өнөөдөр дуусна

Хуучирсан мэдээ: 2020.04.24-нд нийтлэгдсэн

Сонгуульд оролцох эсэхээ мэдэгдэх хугацаа өнөөдөр дуусна

Сонгуульд оролцох эсэхээ мэдэгдэх хугацаа өнөөдөр дуусна

УИХ-аас баталсан хуулийн дагуу Бямба гариг буюу дөрөвдүгээр сарын 25-аас өмнө нам, эвсэлд УИХ-ын сонгуульд оролцох эсэхээ албан ёсоор Сонгуулийн ерөнхий хороонд мэдүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, нам, эвсэл, сонгуулийн санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд сонгуульд оролцох эсэхээ мэдэгдэх ёстой. Энэ хугацаа энэ Баасан гаригаар дуусгавар болно. Харин СЕХ дөрөвдүгээр сарын 29-ны дотор сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх шийдвэрээ гаргана.

 Өчигдрийн байдлаар нийт 8 нам, нэг эвсэл баримт бичгээ хүлээлгэн өгөөд байна.

Эх орончдын нэгдсэн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Их эв нам, Зон олны нам болон Дэлхийн Монголчууд нам, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл, Ард түмний нам, Ардчилсан нам, Хөгжлийн Хөтөлбөр намууд сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлжээ.

УИХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл Аудитын ерөнхий газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн учраас тийм тооны нам, эвсэл УИХ-ын сонгуульд оролцоно гэсэн үг. Үндэсний аудитын газарт нийт 15  нам, 4 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Нам, эвслээс ирүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах чиглэлийн хүрээнд дүгнэлт гарган 2020 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Аудитын шалгалтад “бүдэрсэн” нам, эвсэл энэ удаагийн сонгуульд оролцох боломжгүй болно.

Тэгвэл төрийн аудитын байгууллагад нийт 27 нам сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Аудитын байгууллага хянаж, 12 намын мөрийн хөтөлбөрийг буцааж, дахин өөрчлөх санал өгсний дагуу намууд хуульд заасан хугацаандаа үүргээ биелүүлжээ. Тиймээс аудитын ерөнхий газар нийт 19 нам, эвслийн мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг СЕХ-нд хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, 19 нам, эвсэл 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох эрхээ баталгаажуулж байна гэсэн үг.

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нийтдээ 27 нам оролцож байгаа бөгөөд зарим нь эвсч, 17 нам, эвсэл оролцож буй. Эдгээр намуудын хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж байгаа бөгөөд хугацаа нь өнөөдийн 00.00 цагаар дуусгавар болох юм.

БИЕ ДААГЧДЫН БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ДУУСГАВАР БОЛНО

Үндэсний аудитын газар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийг дуустал хүлээж авах ёстой. Улсын Онцгой Комиссын дөрөвдүгээр сарын 21-ны өдрийн 10 дугаар тогтоолоор  УБ, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг  дөрөвдүгээр сарын 21-ний 21.00 цагаас энэ сарын 25-ны өдрийг хүртэл хаахаар болсонтой холбогдуулан бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг цахимаар хүлээн авах болсон байна. Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрийг, холбогдох санхүүгийн эх үүсвэр, зардлын дүнгийн хавсралтын хамт pdf файл /сканердаж/ болгон аудитын байгууллагад ирүүлэх боломж юм байна. Ингэхдээ хөдөлгөөний хязгаарлалтад орсон гэдгийг нотлох баримт бичиг болон иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/ эсвэл оршин суугаа газрын тодорхойлолтыг хамт авч ирэн хүлээлгэн өгнө.

Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнийг нээж хэвийн болсны дараа буюу дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 17 цаг 30 минут хүртэл цахимаар хүлээн авсан мөрийн хөтөлбөрийн эх хувь /цаасан/-ийг хүлээн авна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж