НАТО Монтенегро улсыг Умард Атлантын цэргийн эвсэлд элсэхийг урьжээ. Энэ тухай эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг өнөөдөр /XII.2/ мэдэгдэв. Монтенегро нь НАТО-д элсэх жимийг аль эрт 2009 онд гаргасан бөгөөд Афганистан дахь ажиллагаанд идэвхтэй хамтран ажилласан хэмээн Йенс Столтенберг онцлон мэдэгджээ. Гэвч ОХУ-ын зүгээс НАТО-гийн өргөжин тэлэлт нь хүчний тэнцвэрийг алдагдуулна хэмээн хүчтэй эсэргүүцэж байна.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: CNN