Батноровыг жишиг сум болгож хөгжүүлнэ | News.MN

Батноровыг жишиг сум болгож хөгжүүлнэ

Батноровыг жишиг сум болгож хөгжүүлнэ

Батноровыг жишиг сум болгож хөгжүүлнэ

Засгийн газраас хөдөө, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулж тус хөтөлбөрт хамруулах таван сумыг ЗГХЭГ-аас тодорхой болзол, шалгуурын дагуу шалгаруулаад холбогдох яамдад танилцуулаад байгаа юм.

Улсын хэмжээнд жишиг байдлаар хөгжүүлэхээр эхний ээлжинд Архангай аймгийн Эрдэнэмандал, Завхан аймгийн Отгон, Хэнтий аймгийн Батноров, Баянхонгор аймгийн Өлзийт, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан гэсэн таван сум шалгараад байгаа юм.

“Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд тухайн сумын төвд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, айл өрхүүдийг халуун, хүйтэн ус, дулаан хангамж бүхий дэд бүтцэд холбох, авто зам, цэвэрлэх байгууламж зэргийг нь бүрэн шийднэ. Үүнд зарцуулахад зориулж дээрх таван суманд тус бүр 4 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргахаар болсон юм. Хэрэв эдгээр таван суманд уг хөтөлбөр амжилттай хэрэгжвэл цаашдаа Монгол Улсын бүх сумыг тус хөтөлбөрт хамруулахаар Засгийн газар төлөвлөжээ.

Ер нь “Алсын хараа-2050” Урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт ч нэр бүхий 99 сумыг эхний ээлжинд заавал төрөөс дэмжиж хөгжүүлвэл төвлөрлийг сааруулах, тухайн сумдад ажиллаж, амьдрах таатай орчин бүрдэнэ гэдэг дүгнэлт тусгагдсан гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт ажиллах үеэрээ “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрт хамрагдахаар болсон Батноров сумын ажил байдалтай танилцахдаа онцолж байлаа.

Улсын хэмжээнд таван сумыг жишиг байдлаар хөгжүүлэхээр болсонд, хамгийн гол нь Батноров сумыг хамруулж буйд Засгийн газарт тус сумын иргэд,  удирдлагууд талархаж буйгаа илэрхийлж байв. “Сумын төвийн шинэчлэл”-ийн хүрээнд тус суманд Нутгийн удирдлагын ордон, цэвэрлэх байгууламж, 320 хүүхдийн багтаамжтай ЕБС-ийн хичээлийн байрны өргөтгөл зэрэг нийт 4,3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх аж.

Одоогийн байдлаар “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрт хамрагдах бэлтгэл ажлаа Батноров сумынхан бүрэн хангасан бөгөөд Сангийн яам, БХБЯ зэрэг газруудаас санхүүжилт шилжиж орж ирэх, зарим зураг төсөл нь хийгдэх, гүйцэтгэгч компанийг шалгаруулах зэрэг ажлууд бэлэн болохоор бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхэд бэлэн болжээ.

ЭХ СУРВАЛЖ: ZASAG.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-23 66.181.181.10

газар хөдлөлтөд

Avatar

Sonnen 2020-04-23 203.217.139.225

Уг нь зөв гэхдээ ерөнхий консепцоо хэт дэврүүн бодолд авталгүйгээр хиймээр байна. Сумын хүн ам өсөхгүй, малын мах, сүү цагаан идээ, түүхий эд нь голлох эх үүсвэр байсаар байна. Газар тариалангийн бүс нутгуудад хүнсний ногоо, тэжээлийн ургамал нь тэдгээрийн гол эх үүсвэр. Мөн сум бүр аялал жуулчлалын нэг отоглох цэг баймаар байна. Ядаж л боловсон ариун цэврийн байгууламжтой үйлчилгээний цэгтэй. Мотел, хостелтэй. Орон нутгийн аялал жуулчлалын хөтөч, тайлбарлагчтай, гээд л.

Avatar

зочин 2020-04-23 202.9.46.215

Цемент овоолж мөнгө үрэхээ болилдоо

Avatar

Ganaa 2020-04-23 85.203.32.4

Ug ni zob, gehdee ehleed zasag zahirgaani sninecnlel hiicniheed daraa ni tegj hogjuuleh ni zob bisn uu, 365 sumiig 220 orcnim sum bolgood nuagtralaa saijruulaad hogjuulbel masn ih zardal hemnehees gadna niigem ediin zasgiin ih acn holbogdoltoi doo,

Avatar

ЧД иргэн 2020-04-23 202.179.24.41

Жишиг мишиг ч гэх шиг хуучин социализмын үеийн, үеээ өнгрөөсөн хандлагаа больмоор юм. Хэдэн жилийн өмнө Баянхонгор, Ховдод 2-3 "жишиг" сум байгуулж мөнгө цутгасан. Тэглээ гээд ямарч ач холбогдол алга. Ингэж татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж болохгуй.

Avatar

иргэн 2020-04-23 150.129.141.29

ОюунЭрдэнийн нутаг, Тогтохсүрэнгийн нутаг, Зандкагийн нутаг, Тэрбишдагвын нутаг байна. Шодоргос уу

Avatar

Зочин 2020-04-23 103.26.195.135

Пиздец!!! Аймагт ойрхон энэ сумаар яах юмбээ. Баянхонгорт 2-ыг хийсэн нахуй хэнд ч хэрэггуй

Avatar

даш 2020-04-23 59.153.112.10

400 сая жуулчин авах уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж