Эминем эмнэлгийн ажилчдыг “ээжийнхээ шпагеттигээр” дайллаа

Хуучирсан мэдээ: 2020.04.23-нд нийтлэгдсэн

 Эминем эмнэлгийн ажилчдыг “ээжийнхээ шпагеттигээр” дайллаа

 Эминем эмнэлгийн ажилчдыг “ээжийнхээ шпагеттигээр” дайллаа

Цар тахлын хүнд хэцүү үед хамгийн завгүй ажиллаж байгаа хүмүүс бол эмнэлгийн ажилчид. Харин Эминем тэднийг өөрийнхөөрөө дэмжжээ.

Тэрбээр саяхан Детройт хотынхоо Хенри Форд эмнэлгийн ажилтнуудад бэлэн шпаггети явуулах болжээ. Энэ үйл явдал түүний шүтэн бишрэгчдэд 2000 оны Оскарын шагналт “Lose Yourself” дууны ээжийн шпагетти гэдэг мөрийг эрхгүй санагдуулсан байна.

Харин эмнэлгийнхэн өөрсдийн инстаграмдаа Эминемийн бэлгийн зургийг тавьжээ. Зургаас харахад шпагеттиний аяган дээр “Тэргүүн эгнээнд тулалдаж яваа та бүхэнд баярлалаа” гэсэн бичиг, Эминемийн Shady рекордсын тэмдэг болон “Ээжийн шпагетти” гэх тэмдэг харагдана. Мөн эмнэлгийн ажилтнууд “Тэргүүн эгнээнд ажиллаж буй бидний хэдэн баатрууд Детройтын хүү Эминемийнхээ явуулсан амтат “Ээжийн шпагетти”-г идээд жаргаж байна. Биднийг амттай хоолоор дайлсан танд баярлалаа” хэмээн бичжээ.

Олны танил хүмүүс сүүлийн үед коронавирусийн эсрэг олон аргаар тусламж үзүүлж буй. Жишээ нь Райан Рейнолдс, Блейк Лайвли нар хүнсний үйлдвэрт бэлэн мөнгө хөндивласан, Фоб Уаллер Бридж Амазоноор мөнгө босгосон, Дидди хэдэн нөхөдтэйгөө нийлж сан байгуулсан билээ.

Эх сурвалж: EW.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж