Гарет Бэйл эхнэрийн хамт Уэльс улсдаа хандив өгчээ

Хуучирсан мэдээ: 2020.04.23-нд нийтлэгдсэн

Гарет Бэйл эхнэрийн хамт Уэльс улсдаа хандив өгчээ

Гарет Бэйл эхнэрийн хамт Уэльс улсдаа хандив өгчээ

Уэльсийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг болон Испанийн Реал Мадрид багийн жигүүрийн довтлогч Гарет Бэйл болон түүний эхнэр Эмма нар Уэльс улсын эрүүл мэндийн санд 500 мянган фунт стерлинг хандивлажээ.  Түүний энэхүү хандивласан мөнгө нийслэл Кардифф хотын Кардифф&Вале их сургуулийн эрүүл мэндийн салбарт зориулагдах аж.

Энэ тухай тус их сургуулийн эрүүл мэндийн салбарын захирал Лен Ричардс "Гарет болон түүний эхнэр Эмма нарын энэхүү гайхалтай хандивт баярлаж байгаагаа хэлмээр байна. Тэднийг орон нутгийнхаа эмнэлэгт хандив өгөх болсныг сонсоод үнэхээр их сэтгэл хөдлөж байна. Баярлалаа Гарет, чи бол бидний жинхэнэ од" хэмээжээ.

Гарет Бэйлийн адилаар Ювентус багийн тоглогч Аарон Рамси Уэльс улсынхаа хоёр олон нийтийн эрүүл мэндийн байгууллагад тус бүрт нь 10 мянган фунт стерлинг хандивласан байна. Энэхүү хандивын мөнгөнийхөө нэг хэсгийг тэрбээр өөрийн анх төрсөн Анеюрин Беван их сургуулийн эмнэлэгт хандивлажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж