Никотин Covid-19 халдвараас хамгаалдаг уу? | News.MN

Никотин Covid-19 халдвараас хамгаалдаг уу?

Никотин Covid-19 халдвараас хамгаалдаг уу?

Никотин Covid-19 халдвараас хамгаалдаг уу?

Францын нэгэн судалгаа эрдэмтдийн тооцож байснаас эсрэг үр дүн харуулжээ. Тэдний үзэж буйгаар тамхичид шинэ коронавирусийн халдвар авах эрсдэл бага байгаа гэнэ.

Никотин шинэ коронавирусээс хамгаалдаг байж магадгүй хэмээн Францын шинжлэх ухаан, биологийн академийн судалгаанд гарчээ. Парисын Pitié-Salpêtrière эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй шинэ коронавирусийн халдвар авсан 482 өвчтөнөөс судалгаа авахад таван хувь нь тогтмол тамхи татдаг хүмүүс байжээ. Энэ нь Францын нийт хүн амын 25.4 хувь нь тогтмол тамхи татдаг гэсэн статистиктай харьцуулахад маш бага тоо гэнэ.

Энэ судалгааны үр дүн никотин коронавирусээс хамгаалдаг гэх хангалттай баталгаа болж чадахгүй. Судалгааны хүрээ маш жижиг, түүнээс гадна судалгаанд биеийн байдал муу байгаа хүмүүсийг хамруулаагүй аж.

Судлаач эрдэмтэн, дотрын эмчилгээний мэргэжилтэн Захир Амора “Нийт хүн ам доторх нас хүйсээр ойролцоо нэгэн бүлгийг эмнэлэгт хэвтсэн ижил бүлэгтэй харьцуулахад халдвар авсан хүмүүсийн дунд тамхи татдаг хүмүүсийн тоо 80 хувь цөөн ажиглагдаж байна” хэмээн ярьжээ.

Уушигийг маш ихээр гэмтээдэг гэх никотин вирусийн эсрэг тэмцэх чадалтай гэж бодохоор тамхины хор уршгийг тодорхой мэддэг болсон өнөө үед байж боломгүй сонсогдох нь гарцаагүй. Гэвч дээрх судалгааны үр дүнтэй энэ сарын эхээр Publique-Hôpitaux, La Pitié эмнэлгүүдээс авсан мэдээлэл нийцжээ. Эдгээр эмнэлгээс цуглуулсан мэдээллийг харахад нийт эмнэлэгт хэвтсэн халдвартай 11 мянган өвчтөний 8.5 хувь нь тамхи татдаг хүмүүс байжээ. Аморагийн судалгаанаас ялгаатай нь дээрх цугларсан мэдээлэл нас хүйс харгалзаагүй тоо юм.

Хоёрдугаар сард ижил үр дүн үзүүлсэн хоёр ч судалгаа Хятадад хэвлэгдэж байжээ. Тэрхүү судалгаануудын үр дүнд мөн л халдвар авсан өвчтөнүүдийн дунд тогтмол тамхи татдаг хүн нийт хүн амтай харьцуулж үзэхэд хэд дахин бага байсан аж. Түүнээс хойш бас нэг Хятад судалгаа Шинэ Англи эрүүл мэндийн сэтгүүлд хэвлэгдсэнийг харвал Хятадад халдвар авсан мянган хүн тутмын 12.6 хувь нь тамхи татдаг хүмүүс байжээ. Харин Хятадын нийт хүн амын 28 хувь нь тамхи татдаг гэнэ.

Судалгаанаас өмнө бүх эрдэмтэд тамхи татах нь шинэ коронавирусийн халдвар авах эрсдэлийг ихэсгэнэ хэмээн зөвшөөрч байсан билээ. Учир нь тамхи татдаг хүний биед вирусийн төрлийн АСЕ-2 гэх нэгдэл их хэмжээгээр байдаг аж.

Шинэ вирус шууд л уушигны никотин ацетилхолин хүлээн авагч руу дайрдаг гэнэ. Харин тамхи татдаг хүний уушиган дахь хүлээн авагчууд никотиноор дүүрэн байдаг аж. Ийнхүү вирусийн гол байгаа болгодог хүлээн авагчууд хэдийн никотиноор дүүрсэн байгаа тохиолдолд вирус уушиг руу нэвтэрч чадахгүй байх боломжтой хэмээн судалгааны багийн гишүүн Нейробиологич Жан-Пьер Чангю тайлбарласан байна.

Дээрх судалгаа үнэн байлаа ч ард иргэдийн тамхидалтыг дэмжиж байгаа гэсэн үг биш аж. Тамхи татах нь эрүүл мэндэд олон талын сөрөг нөлөөтэй.  Чангю, Амора нарын баг коронавирусээс никотиноор хэрхэн хамгаалах болон халдвар авсан өвчтөнүүдийг никотин ашиглан эмчлэх боломжтой эсэхийг нарийн судалж байгаа аж.

Тамхинд зөвхөн никотиноос гадна олон хорт бодис агуулагддаг бөгөөд тамхи татах нь нас баралтын гол шалтгаануудын нэг хэвээр байна. Тухайлбал, Францад жилд 75 мянган хүний үхэл тамхитай холбоотой байдаг ажээ.

Мөн өөр судалгаануудын үр дүнгээс үзэхэд никотин шинэ коронавирусээс хамгаалах үүрэг гүйцэтгэдэг ч нэгэнт халдвар авсан тамхичны биед Covid-19 өвчний шинж тэмдэг илүү хүнд илрэхийн  хажуугаар тамхинаас үүдэлтэй цусны даралт ихсэх зэрэг шинж тэмдэгтэй хавсарснаар үхлийн эрсдэл өндөр болдог гэнэ.

 Ихэнх орны эмнэлгүүд шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүсээр дүүрч, ачааллаа дийлэхээ больсноор хорт хавдар зэрэг бусад өвчнүүдийг эмчлэхэд анхаарахаа больж, зарим эмнэлэг нь бусад өвчтөнүүдээ гаргасан байгаа учир тамхи ихээр татах нь коронавирусээс аварлаа ч өөр олон өвчний шалтгаан болох эрсдэл бас байгаа аж.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

21 2020-04-23 192.82.71.117

Iim balai medee tavikhaa bolino uu

Avatar

Зочин 2020-04-23 202.131.225.197

Ард иргэдийг тойрогдуулсан, худал батлагдаж нотлогдож, эцэслэгдээгүй баримтаар бүү үймүүл. Бичих зүйлээ олж ядаж байхаар өөр шинжлэх ухаанаар батлагдсан, амьдралтай мэдээ мэдээлэл оруулаач. Энэ нь арай дэндсэн, хямарч ядарч байгаа иргэдэд ташаа онцгүй мэдээллээр тархийг нь битий дүүргээд бай. Худал үнэн орчуулгатай мэдээ ч их постлох юм. Ёс зүйгээ дагаж ажиллацгаа.

Avatar

Зочин 2020-04-23 139.5.216.77

Хамгаалдаг байж болохч дархлаа тогтооно гэсэн үг биш.Covid19 халдвартай зүйлд хүрээд гараа ариутгаагүй байхдаа тамхиа татсан бол тэгээл өнгөрөө.

Avatar

Мийгаа 2020-04-23 66.181.161.36

Дандаа муугаар хэлүүлээд байдаг юмсан,баярлав-корона.

Avatar

Зочин 2020-04-23 103.26.195.135

🖕🏿🖕🏿🖕🏿🖕🏿🖕🏿

Avatar

Зочин 2020-04-23 192.82.71.82

Nigger

Avatar

Вирус 2020-04-23 64.119.22.99

Энэ тэнэг сурвалжлагч болиоч ээ дандаа тэнэг юм цуглуулж нийтлэх юм. Тийм юм бол вирусын РНХ гэж юу юм яаж эсэд вирус үржиж олширдог суурь ойлголтын талаар өичээч

Avatar

Greta Thunberg 2020-04-23 202.126.89.168

Tiim aihtar yum bol erguu z** mine news.mn gj orhoo bolichooch. Ter haigaad bga PHX etree ooroo olood unsaachdee erguu z** yu gu yu

Avatar

Төөдий 2020-04-23 202.126.89.84

Юм болгон 2 талтай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж