Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хаалттай горимоор хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2015.12.02-нд нийтлэгдсэн

Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хаалттай горимоор хэлэлцэв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2015.12.02/ хуралдаан 14 цаг 44 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичиг болон Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэгтэйгээр байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хаалттай горимоор хэлэлцэв.

Байнгын хорооны хуралдаанд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдах албан тушаалтнууд оролцлоо.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж