"Валютын нөөц эдийн засгийн хүндрэлийн том ачааг үүрнэ" | News.MN

"Валютын нөөц эдийн засгийн хүндрэлийн том ачааг үүрнэ"

"Валютын нөөц эдийн засгийн хүндрэлийн том ачааг үүрнэ"

"Валютын нөөц эдийн засгийн хүндрэлийн том ачааг үүрнэ"

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очироос цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Covid-19 вирусийн цар тахлын улмаас эдийн засгийн өсөлт буурах шинжтэй байна. Монголбанкны зүгээс энэ онд эдийн засгийн өсөлтийг хэрхэн төсөөлж байна вэ?

-Монголбанк эдийн засгийн суурь төсөөллийг 1.8 хувь гэж харж байна. Энэ бол суурь төсөөлөл тул үүнээс ч доогуур түвшинд хүрэх эрсдэлтэй байна. Төв банк жилд дөрвөн удаа хуралдаж, эдийн засгийн өсөлтийн төсөөллийг танилцуулдаг. Тэгэхээр ирэх зургадугаар сард дээр төсөөлөл шинэчлэгдэнэ. Covid-19 вирусийн цар тахлаас улбаатай эдийн засгийн сулрал богино хугацааных гэж харахгүй байна, цаашид ч үргэлжилнэ. Гол нь өвчний эсрэг вакцин, эмчилгээнээс нөхцөл байдал маш их шалтгаална. Гэхдээ цар тахал намжсан ч түүхий эдийн үнэ богино хугацаанд сэргэхгүй байх эрсдэл байна. Хятад улс энэ оны эдийн засгийн өсөлтөө 2.4 хувь руу буулгалаа. Ирэх оны эдийн засгийн төсөөлөл нь ч даруухан орж ирж байна. Тэгэхээр экспортын салбарт сэргэлт ажиглагдахгүй байна. Ямартай ч энэ оны төгсгөл хүртэл эдийн засгийн нөхцөл байдал сайжрахгүй гэсэн урьдчилсан төсөөлөлтэй байна.

-Төлбөрийн тэнцэл энэ оны эхний улиралд 360 сая төгрөгийн алдагдалтай гарлаа. Экспорт, импортын хувьд нөхцөл байдал ямар түвшинд байна вэ. Газрын тосны үнэ саяхан уналаа. Энэ нь Монголын эдийн засагт хэр нөлөөтэй гэж харж байна вэ?

-Монгол Улсын эдийн засагт хамгийн гол эмзэг зүйл бол гадаад сектор. Энэ оны төлбөрийн тэнцэл 1.5 тэрбумын алдагдалтай байна гэсэн урьдчилсан төсөөлөл байна. Өөрөөр хэлбэл, валютын нөөц буурах эрсдэлтэй. Экспорт энэ оны эхний гурван сарын байдлаар 42 хувиар буурсан, жилийн дүнгээрээ экспорт уналттай гарах нь тодорхой болж эхэлж байна.

Импортын хувьд газрын тос үнэгүйдэж байна гэж ярьж байна. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүн импортолдог. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын татвар шингэсэн дүнгээр бид импортолдог гэсэн үг. Хоёрдугаарт, бид түүхий эд биш, газрын тосны бүтээгдэхүүн авдаг тул эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй зардал нэмэгдэнэ. Газрын тосны импорт жилд нэг тэрбум байдаг байсан бол одоогоор 600 сая ам.доллар руу буухаар байна гэсэн төсөөлөл байна. Цаашид үнэ буурвал 400 сая ам.доллар руу орох боломжтой.

Мөн гарах урсгалын хувьд ХХБ-ны 500 сая ам.долларын эргэн төлөлт хийгдэнэ. Мөн оны төгсгөлд хувийн аж ахуй нэгжийн гадаад өртэй холбоотой 300-400 сая ам.долларын асуудал байна. Эдгээр нь төлбөрийн тэнцэл 1.5 тэрбумын алдагдалтай байхад хамгийн гол нөлөөлж буй хүчин зүйлс болно. Энэ үүднээс өнөөдөр төвлөрсөн валютын нөөц эдийн засгийн хүндрэлийн нэлээд том ачааг өөр дээрээ аваад гарна гэсэн үг юм.

-Азийн хөгжлийн банкны тайланд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын төлөвийг саяхан танилцуулсан. Энэ үеэр Монголын эдийн засаг 4 гаруй их наяд төгрөг илүүдэлтэй байна. Үүнийгээ эдийн засагтаа эргэлдүүлэх нь өнөө цаг үед авах ёстой арга хэмжээ гэж хэлж байсан. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Банкуудын эзэмшиж буй төв банкны үнэт цаас гэж бий. Тэр нь өнөөдөр 4.5 их наяд төгрөг байна. Үүний тал орчим хувь нь банкинд заавал хөрвөх чадвартай актив гэж байх ёстой бол нөгөө талаасаа зээл гаргахад бэлэн эх үүсвэр байна. Монголын эдийн засагт үүссэн нөхцөл байдал гэвэл зээл авах гэж буй тэр хэсэг нь өөрөө эрсдэлтэй гэж харагдаад байна. Үүнээс гадна өмнө нь зээл авчихсан иргэд чанаргүй эсвэл хугацаа хэтрүүлсэн зээлийг бий болгож байгаа тул банкууд зээл гаргах нь эрсдэлтэй гэж хараад байна. Үүнийг шийдэхийн тулд төсвийн дэмжлэгээр зээлдэгч талуудын санхүүгийн байдлыг сайжруулах итгэлийг арилжааны банкинд өгөх нь чухал. Хүчээр банкуудыг зээл өг гэж хэлж болохгүй, тэгэх юм бол чанаргүй эсвэл хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өснө. Иймээс эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах төсвийн дэмжлэг чухал. Тэрхүү төсвийн дэмжлэг эдийн засагтаа ямар үр нөлөө үзүүлж байна вэ гэдгийг ажиглаж байна.

Нөгөө талаас бодлогын хүү бууж байна гэдэг бол банкийг зээл гаргах гарцаагүй байдалд оруулж байна гэсэн үг. Яагаад гэвэл банкууд 11 хувиар татсан эх үүсвэрээрээ 9 хувийн хүүтэй төв банкны үнэт цаас авахгүй. Эсрэгээрээ тэрхүү эх үүсвэрээ зах зээлд зээл болгон гаргана. Гэтэл зээлдэгч маань эрсдэлтэй гэж харагдаад байна. Иймээс төсвийн дэмжлэгээр иргэдийн, аж ахуй нэгжийн санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулж, банкуудад тэдгээр зээлдэгчдийг эрсдэлгүй гэдэг итгэлийг өгөх ёстой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-23 202.179.27.66

Ene Mongolbank sayahan l V helberiin sergelt gechihsen tuuj yavsan. Tanai ediin zasag -1 bolj agshinaa geed IMF-ynhan heleed baihad 1.8 huviin usulttei garna geed suuj baihiin. Medleg medeelel muutai mass-aaraa toglood baigaa yumuu haashaa yum. Gazriin tos buulaa dagaad nuursnii une buuh n todorhoi baina. Zes ch dagaad buuh biz. Namraas ajilguidel ogtsom ihesne end belen bus. Tugrugiin hansh ogtsom sularna enend bas belen bish. Yahav?

Avatar

Энэ 2020-04-23 202.126.89.74

Байгаа доллараа төмөр замын даланд зарцуулсан гэсэн үү.

Avatar

zocnin 2020-04-23 202.21.103.86

lageriin gazriig uaraltai baigaa gazriig xurdan xubicnil conguulig sanlaa enne bid jiriin ard tumen lageriin gazriig xurdan unegui xubicnil ter nam ulna shuu durakuudaaa xuzalgui xurdan terzaasiin egzgee

Avatar

Зочин 2020-04-23 93.253.32.8

Dollar togrogiin hanshiig 1:1 bolgoh bolom bii yu?

Avatar

харанхуй эдийн засаг 2020-04-23 66.181.191.250

монгол ч хэцүү цаг үетэйгээ тулж бна даа.эKспортын үйлдвэрлэл гэж цөөн тооны хэдхэн бүтээгдэхүүн болон түүхий нүүрснээс цаашгүй.ийм улс орон дэлхийд алга даа.эдийн засагаа солонгоруулана,олон тулгууртай болгон гэж 30жил ярилаа болж чадсан уу.хаана бна.хамаг алт ни хилээр гадагшаа хулгайгаар урсаж байсан шүү дээ.ийм эдийн засагтай болчихоод одоо төсөвт цугларсан хэдэн цаас ни хэрэг болж дээ.гаднаас маш их зээл мөнгө авсан тэр мөнгийг баячууд хулгайлж авчихаад ард түмэнд 30тэрбум долларын өр болж

Avatar

??? 2020-04-23 103.212.119.131

УУЛ УУРХАЙ. ТЭТГЭВЭР.

– Улсын болон хувийн бүх уул уурхайнуудын хувьцааг нийгмийн даатгалтайгаа холбох.
– Хувьцааны үнэ 100 төгрөгнөөс дээш байж болно шүү дээ. Үүнийг улсаас зайлшгүй хамрагдахаар сайн хуульчилж зохион байгуулах хэрэгтэй л юм.
– Бүх уурхайнууд Төрт-улс, ард иргэдийн хяналттай болно гэсэн үг.

Avatar

??? 2020-04-23 103.212.119.131

– Насны тэтгэвэрт гарахдаа хувьцаат компаниуд болон бүх уурхайнуудаас хувьцааныхаа ноогдол ашгийг авсан саятан ахмад болохнээ. Хувьцааны ноогдол ашиг авсан баян ахмадуудад нэмэгдэл тэтгэмж хэрэггүй шүү дээ.
– Ер нь улс нуруундаа их ачаа үүрэлгүй тэтгэмж, тэтгэвэр, цалингийн доод хэмжээг 500 мян –р тогтоож дээших дүн нь шатлалаараа өөр байх л даа.
– Хэн ураны уурхайг зөвшөөрөх вэ дээ.

Avatar

??? 2020-04-23 103.212.119.131

ГАЗАР НУТАГ, ХУВЬЧЛАЛ.

Avatar

??? 2020-04-23 103.212.119.131

– Монголчууд нэг л үндэстэн.
– Монгол хүн бүр Төр, Засагтайгаа газар нутгаа хүүхэд удмаараа эзэмших гэрээтэй байж, хуулийн хүрээнд ашиглах, хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг хамгаалах эрхтэй.
– Газрын хувьчлал бол маш аюултай бид амьдрал мэдэхгүй баян, эрх танхи ирээдүйтэй болох магадлалтай. Тэр үед л асуудал үүснэ дээ.
– Энх цагт бусдын эрхшээлд газар нутгаа зарснаар л орно. Бусад нь түр зуурынх.

Avatar

??? 2020-04-23 103.212.119.131

НИЙСЛЭЛ, ХОТ, АЙМГИЙН ТӨВ

Avatar

??? 2020-04-23 103.212.119.131

Монгол хүн үнэ цэнэтэй байх ёстой. Хамгийн их ажлыг хийж, хамгийн өндөр цалинг авах ёстой. Ирээдүйд салан тусгаарлах үндэсний цөөнх гэж байх ёсгүй. Энэ бол Монголын газар нутаг. Цөөн ястантай боловч бүгд Монголчууд. Тийм учраас 1 нийслэл нь дүүрэгтэй, 4 хот нь 2-4 дүүрэгтэй бүсийн төв болж орчин үеийн техник, технологид суурилсан асар өндөр хөгжилтэй хязгаар нутгуудийн ногоон хөгжил, мэдээлэл, боловсрол, соён гэгээрэл, хяналтын хотууд хэрэгтэй л байна.

Avatar

??? 2020-04-23 103.212.119.131

– Нийслэл, хотын дүүрэг, аймгийн төв сумаас сонгогдсон УИХ –н төлөөлөл адилхан л зиндаатай юм л даа. Цаашид Нийслэлийн төвлөрлийг сааруулах, зах хязгаар нутгийнхаа ногоон хөгжил, хяналтыг сайжруулахад 21 хот 9 дүүрэг буюу 30 улсын төлөө хүн хүч, эдийн засгаа тарааж зүдэрч байхаар улсын бодлогын 30 % -д нь бүсийн төв хотын Иргэдийн хурал, бүсээ хариуцсан захирагч нь аймгийн төв, сумууддаа хөгжлийн бодлогоо төлөвлөж хэрэгжүүлэх нь зөв шиг байх юм.

Avatar

??? 2020-04-23 103.212.119.131

Хэрэв эдгээр саналыг зөвшөөрөхгүй байлаа гэхэд нийслэл, хот, тосгон, сумын эзэмших газар нутаг төв цэгээсээ хэдэн километрт хотжилтыг бий болгох хилийн зааг, хяналтгүй уул уул уурхайтай яаж тэмцэх, нүүдэлчдийн газар нутгийг булаацалдагүйгээр ногоон хөгжлийг зохицуулах төсөл төлөвлөгөө боловсруулахгүй бол ирээдүйн залуучууд нүүдлийн соёл иргэншлээ хоцрогдол гэж хүнд үед Төрөөс татаас нэхэх, хүний эрхийн асуудлаа тунхаглана шүү дээ.

Avatar

??? 2020-04-23 103.212.119.131

Улаанбаатар – НИЙСЛЭЛ
2. Ховд – Баруун аймгуудын ТӨВ ХОТ \ Баруун бүсийн төв\
3. Дорнод – Зүүн аймгуудын ТӨВ ХОТ \ Зүүн бүсийн төв\
4. Дундговь – Урд аймгуудын ТӨВ ХОТ \ Урд бүсийн төв\
5. Эрдэнэт – Хойд аймгуудын ТӨВ ХОТ \Хойд бүсийн төв\
6. Бусдыг АЙМГИЙН ТӨВ СУМ гэж ялгавартай нэршвэл зүгээр юм.

Avatar

Зочин 2020-04-23 64.119.19.210

Altaa zaraaad dollar avaa

Avatar

Share 2020-04-23 202.126.88.235

Хэрэггүй цаг хугацаа хэрэггүй орон зайнд идийн засагч хийдийн зайлуул….

Avatar

Зочин 2020-04-23 202.126.89.48

Хүнд үед ашиглах валютын нөөцтэй байгаа нь ашгүй дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж