Шинэ Жокерийн юу өөрчлөгдөх вэ? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Шинэ Жокерийн юу өөрчлөгдөх вэ?

Хуучирсан мэдээ: 2015.12.02-нд нийтлэгдсэн

Шинэ Жокерийн юу өөрчлөгдөх вэ?

2016 оны наймдугаар сард нээлтээ хийх жүжигчин Бэн Аффлекийн найруулж буй “Suicide Squad” киноны Жокерийн дүрд “30 seconds to the Mars” хамтлагийн дуучин Жаред Лето тоглож байгаа билээ.

Энэ кинонд тоглоход өөрөөс нь асар их сэтгэл зүйн бэрхшээл гарж байгаа талаар дуучин дурдсан бөгөөд, кино багийнхан дараах шаардлагуудыг тавьжээ. Жишээ нь: Энэ удаагийн Жокер өмнөх Жокеруудаас ялгаатай нь туранхай биш, харин булчинлаг байх ёстой учраас Жаред Лето биеэ хөгжүүлэхээс гадна жин нэмж эхэлсэн байна.

Кино зохиолын хувьд ялгаатай нь 1986 онд гарч байсан комик зохиолын дагуу ,Жокер Бэтмэний хамтрагч болох Робиныг егүүтгэдэг байна.

Мөн түүний хүйтэн царайг илэрхийлэх ногоон өнгийн үс хэвээрээ байх боловч, нүүрийг нь будалтаар биш харин арьс цайруулагчийн тусламжтайгаар зэвхий цагаан өнгөтэй харуулахыг зорино гэжээ. Учир нь кино зохиол дээр Жокер Бэтмэнтэй тулалдаж байх үеэрээ химийн бодист түлэгдсэнээс болж цонхигор царайтай болох ёстой аж.

Г.СҮМБЭЭ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-02 202.179.20.66

Мундаг жүжигчин, энэ дүрээ сайн гаргах байхаа

Зочин 2015-12-02 112.72.12.13

цу2 Jared leto г зүгээр 30STTM хамтлагын дуучин мэтээр бичцэн бх юм. "Dallas Buyers Club" киногоор Оскар авсан агуу жүжигчин юм шүү !!