МҮОХ-ны ерөнхийлөгч БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

МҮОХ-ны ерөнхийлөгч БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.02-нд нийтлэгдсэн

МҮОХ-ны ерөнхийлөгч БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзжээ

Өчигдөр Монголын үндэсний олимпийн хороонд төрөлжсөн сургалттай биеийн тамирын дунд сургуулийн урилгаар манай оронд зочлон, хамтарсан бэлтгэл хийхээр ирсэн БНСУ-ын Данжин хотын хүндийг өргөлтийн холбооны ерөнхийлөгч Ким Жинь-Сон болон бусад зочид төлөөлөгчид зочилж МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар Монгол – Солонгос хоёр орны тамирчдын биеийн онцлог, техник, хангамж зэргээр санал солилцож, цаашид тамирчидаа солилцож, хамтарсан бэлтгэл хийн, Олимпийн аварга төрөн гартал дэмжиж ажиллахаа мэдэгдэв.

Солонгосын талаас нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй өсвөрийн тамирчид манай оронд хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд ирэх өдрүүдэд хоёр орны тамирчдын дунд олон улсын тэмцээнийг зохион байгуулах юм байна.

ЭХ СУРВАЛЖ: HTTP://OLYMPIC.MN

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!