40 тэрбумын үнэт цаас арилжжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

40 тэрбумын үнэт цаас арилжжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.02-нд нийтлэгдсэн

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн сард нийт 20 удаагийн арилжаагаар 69 компанийн 1,171,034 ширхэг хувьцааг 327.5 сая төгрөгөөр, Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 400 мянга 697 ширхэг үнэт цаасыг 40 тэрбум төгрөгөөр, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,230 ширхэг үнэт цаасыг 412 сая төгрөгөөр арилжиж, нийт 40.8 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа:

ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн 4 удаагийн арилжаагаар 400,679 ширхэг үнэт цаасыг 40 тэрбум төгрөгөөр арилжлаа.

Үнэт цаасны ханш:

Нийт 69 үнэт цаас арилжигдсанаас өмнөх сарын сүүлийн өдрийн хаалтын ханштай харьцуулахад 24 үнэт цаасны ханш өсч, 33 үнэт цаасны ханш буурч, 12 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

MSE ALL индекс:

MSE ALL индекс 887.99 нэгж байгаа нь өмнөх сарын эцсээс 48.0 нэгжээр буюу 5.15 хувиар буурсан байна. MSE ALL индексийн энэ сарын хамгийн дээд үзүүлэлт нь 931.89 нэгж, доод үзүүлэлт нь 887.99 нэгж, дундаж үзүүлэлт 912.10 нэгж байлаа.

Зах зээлийн үнэлгээ:

Зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компанид АПУ, Таван толгой, Говь, Бэрх уул, Шивээ овоо, Багануур, Шарын гол, УБ-БҮК, Монгол секьюритис, Сүү, БиДиСек, Монголын цахилгаан холбоо зэрэг хувьцаат компаниуд орж байгаа бөгөөд Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд 255.0 тэрбум төгрөг болж өмнөх сараас 19.1 хувиар буурсан байна.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс