Цөмийн дайны аюул арилаагүйг Москва анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.23-нд нийтлэгдсэн

Цөмийн дайны аюул арилаагүйг Москва анхааруулж байна

Цөмийн дайны аюул арилаагүйг Москва анхааруулж байна

Коронавирус дэлхийг нэгтгэсэнгүй. Харин том гүрнүүд боломжийг ашиглан гараа чангатгахаар санаархаж, зөрчилдөөнийг л нэмлээ хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд мэдэгджээ.

Ганцаар ноёрхохын төлөөх олон улсын тэмцэл цар тахлаас ч өмнө хүчтэй өрнөж байсан хэмээн Сергей Рябков үзэж байгаа бөгөөд тэр тэмцлийг коронавирус намдаах биш улам түргэсгэж орхилоо хэмээн тайлбарлаж байна.

Тэрбээр энэ тухай ТАСС агентлагийн Москва хот дахь төвд очиж мэдээлсэн байна. Тэрбээр “дэлхийн хэмжээнд олон улсын мөргөлдөөн, том гүрнүүдийн хооронд маргаан үүсэх аюул улам ихэсч байна. Цөмийн дайн болох аюул арилаагүй хэвээрээ” хэмээн ярьжээ.

Зэвсэг бууруулах том гэрээнүүд хөсөр хаягдаж, НҮБ зэрэг олон улсын байгууллагуудын нөлөө буурснаар “олон улсын харилцаанд цэргийн хүч маш чухал зүйл болж байна” хэмээн Гадаад хэргийн дэд сайд тайлбарлаад, “Гол тоглогчид дэлхийд аюул заналхийлж байгаа хар бараан бүхнээс зайлсхиймээр байгаа бол энэ хүнд хэцүү цагийг даван туулахын тулд хамтарч ажиллах хэрэгтэй” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж