2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 86,622,296 төгрөгийн үнийн дүн бүхий 328,726 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. Үүнээс "ЛэндМН ББСБ" ХК (LEND +4.23%) болон "Айтүүлс" ХК (ITLS +2.63%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Стандарт агрикалчер групп" ХК (SOH -12.05%) болон "Ремикон" ХК (RMC -10.39%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.51 хувиар буурч 16506.86 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,413,451,054,846.71 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ