Covid-19: Нью-Йорк Никс багийн эзэн эдгэрчээ

Хуучирсан мэдээ: 2020.04.23-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: Нью-Йорк Никс багийн эзэн эдгэрчээ

Covid-19: Нью-Йорк Никс багийн эзэн эдгэрчээ

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн хамгийн үнэтэй баг болох Нью Йорк Никсийн эзэн Жэймс Доланы шинэ коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр батлагдаад байсан билээ. Өдгөө 64 настай түүнийг өчигдөр/2020.04.22/ шинэ коронавирусийн халдвараас бүрэн ангижирч, биеийн байдал нь сайжирсан хэмээн мэдээлжээ. Мөн Жэймс Долан эдгэрмэгцээ Нью-Йоркийн их сургуулийн Лангоне эрүүл мэндийн төвд болон Дюкийн их сургуулийн эрүүл мэндийн төвд цусаа хандивлажээ. Үүнээс гадна Нью-Йорк хотын цусны төв болон Mt.Sinai эмнэлэгт цусаа хандивлахаар бүртгүүлсэн байна.

Жэймс Долан covid-19 цар тахлын үед хувиасаа 1 сая ам.доллар, MSG компанийнхаа зүгээс 1 сая ам.доллар, MSG компанийнхаа менежментийн багтайгаа хамтран 300 мянган ам.долларыг тус тус улсынхаа эрүүл мэндийн салбарт хандивлажээ. Мөн тус компанийн зүгээс ажилчдынхаа ирэх тавдугаар 31-н хүртэлх цалинг олгохоор болжээ. Форбс сэтгүүлээс гаргасан 2020 оны NBA-ийн хамгийн үнэтэй багаар Нью Йорк Никс баг 4.6 тэрбум ам.доллараар тодорсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж