МАН зөвхөн рейтинг тогтоох судалгаанд 15 тэрбум төгрөг зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.23-нд нийтлэгдсэн

МАН зөвхөн рейтинг тогтоох судалгаанд 15 тэрбум төгрөг зарцуулжээ

МАН зөвхөн рейтинг тогтоох судалгаанд 15 тэрбум төгрөг зарцуулжээ

МАН-ын дарга У.Хүрэл­сүх “Сонгуульд нэр дэвшигч­дээсээ нэг ч төгрөг авахгүй гэдгээ хатуу мэдэгдэж байна” хэмээсэн. Гэвч энэ нь зүгээр л нэг удаагийн ээлжит попрол байж. МАН сонгуульд нэр дэвших хүсэлтэй 300 орчим гишүүдээсээ тус бүр, судалгааны шат бүрт 50 сая төгрөг татан авч хөндлөнгийн хараат бус судалгаа хийлгэжээ. Тэгэхээр нэгдүгээр шатны судалгаанд оролцогчдын төлсөн мөнгөн дүнг тооцоод үзвэл 15 тэрбум орчим төгрөг болох нь. Харин хоёр, гурав дахь шатанд оролцогчдын зарцуулсан нийт мөнгөн дүн нь хэдэн хүн тухайн шатанд тунаж үлдсэнээс хамаарч буурна гэсэн үг. Өөрөөр хэлбэл уг судалгааг гурван шаттай, рейтинг өндөртэй хүнийг нь тодруулж шигших зарчмаар явуулсан байна. Иймд гурван шатны судалгаанд тунаж үлдсэн өндөр рейтингтэй гарч буй хүн тус бүр нь зөвхөн судалгаа хийлгэхэд 150 сая төгрөг зарцуулсан аж.
Одоогийн байдлаар гурав дахь шатны судалгаагаар 80 гаруй хүн тунаж үлдсэн мэдээлэл түгээд байна. Тэднээс 40 хүн нь УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвших гэнэ. Харин үлдсэн 36 хүн нь МАН-ын дарга У.Хүрэлсүхийн “халаасны”-х хэмээж байгаа юм. Ингээд гурав дахь шатны судалгаанд дараах 76 хүн тодорч үлдсэн хэмээх мэдээлэл байна. Тэд зөвхөн энэ шатны судалгаанд оролцохын тулд МАН-д 3.8 тэрбум төгрөг өгч оролцжээ. Тэгвэл Үндэсний Аудитын газар УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслийн зардлын дээд хэмжээг 5.9 тэрбум төгрөг хэмээн тогтоогоод байгаа билээ. Эдгээр мэдээллээс үзвэл МАН сонгуульд асар их мөнгө цацах нь тодорхой боллоо. Гэхдээ тэр мөнгийг хаанаас хэрхэн гаргах вэ гэдэг нь хардлага төрүүлж буй юм. Улс орноороо эдийн засгийн хямралд татагдан орж ажилгүйдэл нүүрлэжядуурал нэмэгдэж эхлээд байхад хэний мөнгөөр, яаж сонгуульдах гэж буйгаа өнөөгийн эрх баригч МАН хэзээ ил тод зарлах вэ?.

Эх сурвалж: "Ардчилал таймс сонин" 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж