&#34Анх Налайхын наадамд даага аман хүзүүдүүлж байсан&#34 | News.MN - Мэдээллийн эх сурвалж

&#34Анх Налайхын наадамд даага аман хүзүүдүүлж байсан&#34

Хуучирсан мэдээ: 2015.12.02-нд нийтлэгдсэн

&#34Анх Налайхын наадамд даага аман хүзүүдүүлж байсан&#34

Уралдаанч Д.Анхбаяр: Анх Налайхын наадамд даага аман хүзүүдүүлж байсан

АХ-ын 94 жилийн ойн баяр наадмаас…

-Ирмүүн хар азаргаа айргийн тавд хурдлуулсан Анхбаяртаа баяр хүргэе.
-Баярлалаа.

-Баяр наадмын талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Гоё болсон. Хар азарга маань гараанаас гарахдаа түрүүлээд, барианы доохон талд иртлээ өнгөлсөн.

-Азаргаа түрүүлчихлээ л гэж бодсон уу?
-Тэгсээн. Уг нь түрүүлэхээр байсан юм.

Анхбаяр хэдэн настай вэ?
-Есөн настай. Таван настайдаа анх морь унаж сурсан.

-Анх ямар наадамд, ямар насны морь унаж байсан бэ?
-Таван настайдаа Налайхын наадамд даага унаж аман хүзүүдүүлсэн. Тэрний дараа Төв аймгийн Мөнгөнморьт суманд болсон уралдаанд даагаа гурваар давхиулсан.

-Ганбат уяачийн морийг хэзээнээс унаж байгаа вэ?
-Энэ жилээс. Тэрнээс өмнө өвөөгийнхөө уясан морийг л унадаг байсан.

-Өвөөг нь хэн гэдэг юм бэ?
– “Жаал” Дорж гэдэг юм. Баянцагаан сумын Алдарт уяач.

-Хэддүгээр ангид сурдаг билээ?
-Гурав дугаар ангид сурдаг.

-Морь унахын хамгийн гоё нь юу вэ?
-Давхих.Бас уралдаад түрүүлэх гоё.

-Том болоод ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
-Цагдаа болно. Цагдаагийн хувцас өмссөн хүмүүс гоё харагдаад байдаг юм.

-Мөрөөдлөө биелүүлээрэй. Амжилт хүсье.
-Баярлалаа.

А.Энхжил

ЭХ СУРВАЛЖ: www.todmagnai.mn

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс