Уралдаанч Д.Анхбаяр: Анх Налайхын наадамд даага аман хүзүүдүүлж байсан
АХ-ын 94 жилийн ойн баяр наадмаас…
-Ирмүүн хар азаргаа айргийн тавд хурдлуулсан Анхбаяртаа баяр хүргэе.
-Баярлалаа.
-Баяр наадмын талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Гоё болсон. Хар азарга маань гараанаас гарахдаа түрүүлээд, барианы доохон талд иртлээ өнгөлсөн.
-Азаргаа түрүүлчихлээ л гэж бодсон уу?
-Тэгсээн. Уг нь түрүүлэхээр байсан юм.
–Анхбаяр хэдэн настай вэ?
-Есөн настай. Таван настайдаа анх морь унаж сурсан.
-Анх ямар наадамд, ямар насны морь унаж байсан бэ?
-Таван настайдаа Налайхын наадамд даага унаж аман хүзүүдүүлсэн. Тэрний дараа Төв аймгийн Мөнгөнморьт суманд болсон уралдаанд даагаа гурваар давхиулсан.
-Ганбат уяачийн морийг хэзээнээс унаж байгаа вэ?
-Энэ жилээс. Тэрнээс өмнө өвөөгийнхөө уясан морийг л унадаг байсан.
-Өвөөг нь хэн гэдэг юм бэ?
– “Жаал” Дорж гэдэг юм. Баянцагаан сумын Алдарт уяач.
-Хэддүгээр ангид сурдаг билээ?
-Гурав дугаар ангид сурдаг.
-Морь унахын хамгийн гоё нь юу вэ?
-Давхих.Бас уралдаад түрүүлэх гоё.
-Том болоод ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
-Цагдаа болно. Цагдаагийн хувцас өмссөн хүмүүс гоё харагдаад байдаг юм.
-Мөрөөдлөө биелүүлээрэй. Амжилт хүсье.
-Баярлалаа.
А.Энхжил
ЭХ СУРВАЛЖ: www.todmagnai.mn