Covid-19: Халдвар авсан 30-40 насныхан гэнэт цус харваж байна | News.MN

Covid-19: Халдвар авсан 30-40 насныхан гэнэт цус харваж байна

Covid-19: Халдвар авсан 30-40 насныхан гэнэт цус харваж байна

Covid-19: Халдвар авсан 30-40 насныхан гэнэт цус харваж байна

Коронавирусийн халдвар уушгийг гэмтээхээс гадна судасны хамгаалалтын давхаргыг гэмтээж, цусанд орсноор бүхий л эд эрхтнүүдийг гэмтээж байж болзошгүй талаар судалгааг бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэхүү халдвар нь хүний цусыг өтгөрүүлж, гэнэтийн цус харвалт үүсгэж байгааг Нью Йорк дахь Синайн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүл анхааруулж байна. Түүнчлэн цус харвасан өвчтөнүүдийн дийлэнх нь 30-40 насныхан байгаа аж. Сүүлийн үед ийм төрлийн оноштой хүний тоо огцом нэмэгдэж байгаа гэнэ.

Тус эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эмч Томас Оксли ба түүний багийнхан өнгөрсөн долоо хоногт коронавирусийн халдвартай, цус харвасан таван өвчтөнийг хүлээн авчээ. Тэд бүгд 50-иас доош насныхан байсан ба зарим нь ямар ч шинж тэмдэггүй, зарим нь хөнгөн зэргийн шинж тэмдэгтэй өвчтөнүүд байжээ.

“Манай эмнэлэгт сүүлийн хоёр долоо хоногт ирсэн залуу өвчтөнүүдийн дунд цус харвасан хүний тоо долоо дахин нэмэгдсэн. Эдгээр өвчтөнүүдийн ихэнх нь суурь өвчлөлгүй хүмүүс байсан. Зарим нь коронавирусийн ямар ч шинж тэмдэггүй, зарим нь хөнгөн хэлбэрээр өвдөөд гэртээ тусгаарлагдаж байсан хүмүүс байсан” хэмээн доктор Томас Оксли ярьсан байна.

Иймд нүүр ам гэнэт бадайрч сулрах, хүний яриаг ойлгохгүй болох, хэл ярианд өөрчлөлт орох, гэнэт толгой хүчтэй өвдөх, биеийн нэг тал мэдээ алдах, толгой эргэж дайвалзах зэрэг харвалтын шинж тэмдэг илэрч буй эсэхийг сайтар ажиглаж, хэрэв аль нэг шинж тэмдэг илэрвэл яаралтай түргэн тусламжийн 911 дугаарт залгахыг сануулжээ.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-23 183.81.170.98

Ковид-19 вирусын эсрэг вакцинжуулалтаа хийгээрэй! Эх орны эрүүл хөрс, онгон байгальд ургасан арвайгаар боловсруулан гаргасан шилмэл бүтээгдэхүүн (зөвхөн уухаар)… Тиймээ тэр бол Нийслэлчүүдийн дуртай "Нийслэл" брэнд шингэн вакцин монгол залуустаа зориулан бүтээв. (жич: ЭМЯ-наас тогтмол уухыг зөвдөж байна)

Avatar

Irgen 2020-04-23 202.21.118.178

Iim l ayultai virus gedeg n' erdemtediin sudalgaag aar notlogdood bhad manai ard tumnee ustgah geed bgaa yum uu daa. Songuul yaaran Sandra hiih geed bgaag oilgohgui yum. Delkhii hurtel olimpiig hoishluulj bhad manai teneg uud asar ih zardal gargaj songuul' hiih, yu ch boloo bilee geed ulsiin San humrugiig hoosloh ajliig ehluulsen bololtoi… Mongol tur uneheer dampuurch bh shig bna. Nuhtsul baidal hund bna shuu… Burhan bidniig urshuug!!!!

Avatar

Zochin 2020-04-23 24.46.100.17

Masking udaan suuj noiton bolbol oort bolon busdad haldvar taraadag tul 2 tsagt tutam soli

Avatar

K 2020-04-23 202.126.88.189

Лу. Болд маскаа зүүгээч бузартай өвгөн бэ

Avatar

Зочин 2020-04-23 66.181.161.75

Ямар ч өвчин ор мөргүй алга болдоггүй, урхаг нь заавал үлддэг юм

Avatar

ZOCHIN 2020-04-23 1.159.148.175

IRGED EE BOLOHOOR TORGODOG UURSDUU BOLOHOOR MASK ZUUDEGGUI IH HURAL TAR.HUULI TEGSH UIULCHLEHGUI BNA.BUGD L ZUUH ESTOI.ESVEL TORGUULIA TUL.

Avatar

ӨНДӨРЖҮҮЛСӨН БАЙДАЛД ДАРГА ЦЭРЭГГҮЙ БҮГД АДИЛ !!! 2020-04-23 103.229.122.202

ЛУ.БОЛД НАРЫН ГИШҮҮД ХАВЬТАЛТАЙ БАЙЖ БОЛОХ ӨНДӨР МАГАДЛАЛ ЭРСДЭЛТЭЙ БАЙЖ ТУСГААРЛАЛТААС ДӨНГӨЖ ГАРАНГУУТАА ОРЧИН ХҮНД ШОРОНД ОЧИЖ ШОУДСАН ! ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНД ЗААСАН ОНООСОН СУУДАЛДАА СУУХГҮЙ МАСК ЗҮҮХГҮЙ ТАНХАЙРЧ БАЙНА !!! ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ !!!

Avatar

Зочин 2020-04-23 103.14.38.132

Гишүүнээсээ татгалзах өргөдлөө өгвөл ямар вэ?

Avatar

Зочин 2020-04-23 66.181.187.188

Гадаадад байгаа иргэдийг ялгавартай авчирч байна гэх ухааны юм ярьж байгаа нь арай үнэмшилгүй санагдсан арай ч тэгж болохгүй байхаа,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж