Хүний амьдрал бол бодол санааных нь биелэл гэж сонсож байсан уу? Эхлээд бяцхан онигоо сонирхуулъя л даа.
Нэгэн эр ууртай нь аргагүй бодож байна: “Эхнэр гэж царай муутай шулмас, найзууд ч гэж новшнууд, амьдрал гэж ёстой хэрэг алгаа”. Ард нь тэмдэглэлийн дэвтэр барин зогсоод бичиж авч байсан сахиусан тэнгэр бодож байна: “Ямар ч хачин юм хүсдэг юм дээ. Тэгээд өдөр бүр шүү. Нэгэнт захиалж байгаа юм чинь биелүүлэхээс л биш”
Та агшин бүрд амьдралынхаа хамгийн чухал нэг зүйлийг хийж байдаг гэдгээ мэддэг үү? Энэ нь итгэл үнэмшлээ (бодол, санаа) бий болгож буй явдал юм. Жишээ нь, энэ өгүүллэгийн гарчгийг уншаад “ Хэрэг болох юм байна уу, ороод харъя. Онц гойд юм байхгүй л байх даа” гэх маягийн санаа төрж болох юм. Унших явцдаа энэ санаагаа баталж ч болох, эсвэл бичигдсэн зүйлийг хүлээн зөвшөөрч бодлоо өөрчилж ч болно. Энэ бол таны хэрэг. Иймэрхүү маягаар бид алхам бүрдээ итгэл үнэмшлээ бүрдүүлж байдаг. Энэ нь:
Бидний амьдралдаа үзэж харсан зүйл дээр (эцэг эхийн үлгэр дуурайлал гэх мэт) үндэслэгдсэн байж болно
Эсвэл нийгмийн нөлөөлөл дээр суурилсан байж болно. Энэ тохиолдолд нийгэм, удирдагчид, нөхцөл байдал таныг удирддаг, та зөвхөн биологийн хэрэгцээгээ хангаад л зогсдог, бусад хүсэл эрмэлзлэл тань гаднын нөлөөгөөр бий болдог гэсэн үг.
Эсвэл таны өөрийн олж авсан итгэл үнэмшил байж болно.
үргэлжлэл: viva.mn