Стивен Сигал цагдаа нарт тулааны урлаг заана

Хуучирсан мэдээ: 2015.12.02-нд нийтлэгдсэн

Стивен Сигал цагдаа нарт тулааны урлаг заана

Холливудын нэрт жүжигчин Стивен Сигал Сербийн цагдаагийн тусгай хүчнийхэнд зодооны урлаг заах гэнэ. Сербийн албаныхан цагдаагийн тусгай хүчнийхэнд айкидо гэх Японы бие хамгаалах урлагийг заалгах хүсэлтийг Стивен Сигалд тавьжээ.

Стивен Сигал Белград хотод гурав хоносон бөгөөд түүнийг Сербийн ерөнхий сайд болон ерөнхийлөгчид хүлээн авч уулзсан байна.

Өмнө нь 2013 онд Стивен Сигал Оросын зэвсгийн наймааны “нүүр царай” болон ажиллаж байсан юм.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: АВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж