Масктай мод олон хүнийг баярлуулж байна | News.MN

Масктай мод олон хүнийг баярлуулж байна

Масктай мод олон хүнийг баярлуулж байна

Масктай мод олон хүнийг баярлуулж байна

АНУ-ын Охайо мужийн Лисбон хотын иргэн 55 настай Деб Сиггинс гэх эмэгтэй хэдэн зуун амны хаалт оёж хүмүүст тараажээ. Ингэхдээ тэр хөл хорион дэглэм зөрчиж гадуур явж тараагаагүй. Тэрбээр гэрийнхээ үүдэн дэх модны мөчирт өөрийн оёсон амны хаалтуудаа яг л шинэ жилийн гацуурын чимэглэл шиг өлгөжээ.

“Би амны хаалтуудаа зарахгүй ээ. Бусадтай хуваалцах нь надад аз жаргал авчирдаг” хэмээн Деб Сиггинс ярьжээ.

Эхлээд тэр 100 ширхэг амны хаалт оёж эмнэлэгт хандивлахаар төлөвлөж байсан ч хөршүүд, найз нөхөд нь түүнээс амны хаалт оёж өгөхийг хүссэн байна. Ингээд түүнд сайн үйлс хийх санаа төрж, илүү олон хүнд өөрийн урласан амны хаалтаа бэлэглэхийг хүсчээ. Модонд өлгөсөн амны хаалтууд өдөртөө л дуусдаг ба тэрбээр цаашид гал сөнөөгч, дэлгүүрийн худалдагчид, өндөр настнуудад амны хаалт оёж хандивлах бодолтой байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн цар тахал дуустал сайн санааны үйлсээ үргэлжлүүлсээр байх болно гэжээ.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-23 103.229.122.108

Ямар буянтай хүн бэ

Avatar

жжж 2020-04-23 202.21.97.30

соц нийгэмд л амьдарч баймаар хүн байна даа зайлуул…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж