УОК: БНСУ руу хоёр удаа тусгай үүргийн нислэг үйлдэнэ | News.MN

УОК: БНСУ руу хоёр удаа тусгай үүргийн нислэг үйлдэнэ

COVID-19

УОК: БНСУ руу хоёр удаа тусгай үүргийн нислэг үйлдэнэ

Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр /2020.04.23/ ээлжит мэдээлэл хийлээ.

Улсын онцгой комиссын шийдвэрээр тусгай үүргийн онгоцны нислэгийн тоог нэмж гурав болгосныг Шуурхай штаб өнөөдөр /2020.04.23/ мэдээллээ. Өмнө мэдээлснээр дөрөвдүгээр сарын 30-нд БНСУ-ын Сөүл рүү, тавдугаар сарын 2-нд Германы Франкфурт руу тусгай үүргийн онгоц нисгэн монгол иргэдээ авчрахаар шийдсэнээ УОК Мягмар гаригт /2020.04.21/ мэдээлсэн юм. Эх орондоо ирэх хүсэлтэй иргэд маш олон байгааг харгалзан Сөүл рүү дахин нэг үүргийн нислэг хийхээр УОК өчигдөр шийдвэр гаргасан байна. Ингэснээр Сөүл рүү дөрөвдүгээр сарын 30 болон тавдугаар сарын 1-ний өдрүүдэд хийх юм. Гэхдээ дөрөвдүгээр сарын 30-ны онгоцоор бусад улс орноос дамжин ирэгчдийг тусгайлан авчирна. БНСУ-д байсан иргэдийг тавдугаар сарын 1-ний онгоцоор авчрахаар зохицуулсан байна.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: Гадаад улс орноос ард иргэдээ татан авахтай холбогдуулаад иргэдээс өргөдөл их ирж байна. Өргөдлийг шуурхай штаб хүлээн авч дүн шинжилгээ хийх ажлын хэсгийг томилон ажиллуулж байна. Өргөдөлд Гадаад хэргийн яамны Консулын газар, ЭМЯ-аас томилогдсон ажлын хэсэг хамтарч дүн шинжилгээ хийж ажиллаж байна. Бид өргөдлийг ирсэн он сар өдрөөс нь программд оруулсан. Үүнд давхар цагдаа, тагнуул хяналт тавьж байна.

Өргөдөлтэй холбогдуулаад бид энэ сарын 30-ны өдөр Сөүлээс тусгай үүргийн онгоц нисэх гэж байгаа. Транзит буюу дамжиж ирэх иргэдийн тоо их байна. Энэ шалтгаантай уялдуулаад нислэгт тодорхой өөрчлөлт орсон. 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр зөвхөн Сөүлээр дамжиж ирж байгаа буюу транзит нислэгээр ирж буй иргэдийг дангаар нь авна. Яагаад гэвэл ирэх гэж буй иргэдийн тоо олон, Хоёрдугаарт, Сөүлээс татах иргэдтэйгээ холихгүйн тулд бид дангаар нь нислэг үйлдэхээр УОК-оос өчигдөр шийдвэр гарсан.

Тавдугаар сарын 1-ны өдөр Сөүлээс дангаар нь нислэг үйлдэж, иргэдээ татан авчирна. Тавдугаар сарын 2-ны өдөр Германы Франкфурт хот руу тусгай үүргийн онгоц ниснэ. Өмнөх хурлаар хэлсэнчлэн хоёр нислэг дээр нэмээд транзит нислэгийг дангаар нь татаж авахаар болсон.

Алтанбулаг боомтод зарим нэг өөрчлөлт хийсэн. Бид Дархан-Уул аймгийн лабораторид Алтанбулаг суман дээр ирсэн Монгол, гадаад жолоочдоос шинжилгээ авч хийнэ. Шинжилгээний хариу сөрөг гарвал Улаанбаатар хот руу явуулна, эерэг гарвал Сэлэнгэ аймагт тусгаарлана.

Мөн Тээврийн цагдаагийн албатай хамтраад олон улсын ачаа тээвэр хийгдэх явцад түр хугацаанд зогсох ариутгал халдваргүйтэл, жолооч, засвар үйлчилгээтэй холбоотой зохион байгуулалт руу шилжиж байна. Замын-Үүд боомт дах олон улсын ачаа тээврийн боомттой холбоотой ажлын хэсэг газар дээр нь ажилласан. Удахгүй Шадар сайдад танилцуулаад дагаж мөрдөх түр журмыг батлуулна. Энэ журмыг тэнд байгаа жолооч нар мөрдөнө. Нэрсийн жагсаалтыг өнөөдөр орой эцсийн байдлаар гаргана.

ТАВДУГААР САРЫН НЭГЭНД ХИЙГДЭХ НИСЛЭГ ЗӨВХӨН БНСУ-Д ТҮР ОРШИН СУУДАГ, ТҮР ХУГАЦААГААР БАЙГАА  ИРГЭДИЙГ АВЧИРНА 

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: Гадаад дах олон иргэн нутаг буцах хүсэлтэй байна. АНУ болон Австрали улсад нутаг буцах хүсэлтэй ЭСЯ-нд иргэдийн тоо 3000 давсан. Сөүлээс дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хийх зөвхөн транзит зорчигч авах нислэг нь АНУ, Австралиас ирж чадахгүй байгаа иргэдэд илүү боломж олгох зорилгоор УОК-ын даргын шийдвэрээр хийхээр болсон нислэг юм. Шинэ бүртгэл ЭСЯ-нд хийхгүй. Учир нь өнөөдөр 9600 хүнээс өргөдөл ирсэн байна. Эдгээр өргөдөлд нэг бүрчлэн дүгнэлт хийж, нотлох баримтыг авч ЭСЯ яг одоо УОК-оос тавьсан хүндэтгэн үзэх таван шаардлагын дагуу эрэмбэлж байна. Үүний дараа УОК-ын шуурхай штабт ирүүлсний дараа тагнуул, цагдаа, ЭМЯ-аас байгуулагдсан ажлын хэсгээс нэрсийг жагсаалтыг эцэслэнэ.

Дараа нь холбогдох ЭСЯ-нд баталгаажсан нэрсийг хүргүүлнэ. ЭСЯ баталгаажсан нэрсийг авсны дараа тухайн иргэдэд энэ мэдээллийг хүргэж таны суудал баталгаажсан иймээс та МИАТ-тай холбогдоод тийзээ худалдаж авах, тусгаарлах байрны төлбөрөө төлөх асуудалд шилжинэ.

Дахин хэлэхэд ЭСЯ хуримтлагдсан байгаа өргөдлийг таван хүндэтгэх шалтгаанд тулгуурлан нотлох баримтыг шуурхай штабт ирүүлнэ. Дараа нь шуурхай штаб дээрх ажлын хэсэг нэрсийг эцсийн байдлаар баталгаажуулна.

Тавдугаар сарын 1-нд хийгдэх нислэг зөвхөн БНСУ-д түр оршин суудаг, түр хугацаагаар байгаа  иргэдэд боломж олгож байна.

Дөрөвдүгээр сарын 8-нд тусгай үүргийн онгоцоор ирэхээр бүртгүүлсэн ч нислэгт багтаагүй гэсэн хүмүүсийг тэргүүн ээлжинд хамруулна. Одоогоор 160 орчим иргэн байна. Үүнээс гадна визийн хугацаа хэтрүүлж БНСУ-ын түр саатуулах байранд саатуулагдсан байгаа иргэдийг зайлшгүй авахаас өөр аргагүй.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Чагнаа 2020-04-23 192.82.70.76

Хууль зөрчиж визийн хугацаагаа санаатай хэтрүүлсэн хүмүүс энгийн шудрага, мөрөөрөө яваа иргэнээс илүү эрх эдлүүлж байна гэж санагдахгүй байна уу. Эсвэл шулрага иргэний тоог цөөрүүлмээр байна уу?

Avatar

Иргэн 2020-04-23 64.119.23.132

Вирус импортлож 3 сая иргнэдээ аюул учруулахаа Зогсоо Энхтвшин,Сарангэрэл нараа.Та нарыг дахин хэн ч сонгохгүй ээ

Avatar

Уншигч 2020-04-23 73.170.117.207

Дурак аа ! Гадаадад байгаа иргэд чинь аймаар дарамталж байгаа шүү дээ .

Avatar

zochin 2020-04-23 124.158.109.62

amin huvia bodson archaagui mongol hun!

Avatar

Зочин 2020-04-23 122.201.31.75

Угаасаа тэнд бсан хүмүүсийг зугтсан гэж болохгүй

Avatar

Зочин 2020-04-23 192.82.67.252

Вирусний сургаар л эх орноосоо зугтсан шш дээ.

Avatar

Зочин 2020-04-23 139.5.216.41

Америкт сурдаг оюутнуудыг эхний ээлжиндавмаар байна.Зугаалж явсан баячуудыг аягүй бол авчирна шүү

Avatar

Зочин 2020-04-23 150.129.140.122

Коронавирусээс зугтаад гадагшаа гарсан нехдvvд баларч бна уу? Одоо буцаад монгол руугаа ирэх гээд уйлж унжаад эхлэв vv?

Avatar

Зочин 2020-04-23 139.5.216.41

Зөв шүү дээ.Одоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авчирах хэрэгтэй.Ирсэн хүмүүс маань харин ухамсартай байж хөл хорионы дэглэмээ сайн хэрэгжүүлээрэй

Avatar

иргзн 2020-04-23 202.179.25.236

Угаасаа Монгол улс Хүнс бараа бүтээгдэхүүн Коронавирус гээд бүхий л зүйлээ Гадны Улс орнуудаас Зөөвөрлөж импортолдог орон юм чинь дээ, Зөөвөрлөөд байхаас яахав ,

Avatar

Х 2020-04-23 78.130.188.179

Солонгос дахь хүмүүс ч бс өөр орнос ирсэн хүмүстэй цуг нисэхгүй гд бсан, ямар ч бсан тус тусад нь олон хүмүсэ авах нь ээ!

Avatar

Зочин 2020-04-23 203.237.217.160

Өргөдөл хүлээж авч дүн шинжилгээ хийх нэрээр битгий холион бантан хутгаад байгаач. Яагаад ил тод шудрагаар ажиллаж чаддаггүй юм бэ? Чадваргүй төр, чадваргүй төрийн албан хаагчдыг харахаараа л нэг боллоо. Хамгийн олон монголтой, хамгийн аюул багатай, хамгийн өндөр өртөгтэй Сөүлд байгаа иргэдээ аваач. Гадныхан бүхэл бүтэн улс байж иргэдээ хаялаа гээд шоглоод байна ш дээ. Иргэдээ хамгаалж чадахгүй бол улс гэж байхын хэрэг юу билээ? Сөүлд таны таних хэн нэгэн байгаа бол одоогийн төрд санал бүү өгөө.

Avatar

наран 2020-04-23 203.237.217.160

Сөүлээс иргэдээ авчирна гэсэн нэрээр дээдсүүд өвлийг гадаадад өнгөрөөсөн хамаатан садангуудаа татаад байгаа гэж харж байна. Сөүлээс буцах гэсэн иргэд маш олон байгаа ч огт буцаж чадахгүй байна. Сөүлд дэлхийн бусад аль ч орноос илүү монголчууд байгаа. Дээрээс нь ойрхон учир ажил амины янз бүрийн шалтгаанаар ирж очдог. Явдал суудал хамгийн их газар. Гэтэл тэдгээр хүмүүсээсээ авахгүй, хамгийн эрсдэлтэй бүсээс ирж байгаа хүмүүсээ аваад байгаа нь үнэхээр гайхал төрүүлж байна.

Avatar

Зочин 2020-04-23 202.126.88.204

Энэтхэг рүү МИАТ нислэг хийдэггүй учраас транзитаар л ирэх байлгүйдэн

Avatar

ГХЯ-ны энэ төлөөлөгч гэж 2020-04-23 64.119.16.168

ГХЯ-ны энэ төлөөлөгч гэж энэ нэг юмыг хархаас … ГХЯ-ныхан эх орноо гадаадад нэрийг нь хугалж байдаг юмнууд. Тэгээд өөрийн иргэддээ болохоор их зан гаргаж, дүр үзүүлж байдаг. Тэр "сахал Билэгтийн" хүүхдийг хар. Ийм юмнууд дипломат гээд. Ёстой юу ч гэхэв, түй чёрт.

Avatar

Нүүдлийн шувуудыг авч ирэх нь дээ. 2020-04-23 202.131.245.243

Дарга, баячуудын гадаадад өвөлждөг эхнэр, авгай, их бага хатад, ил далд нууц амрагууд, хүүхдүүдийг нь л авч ирэх нь дээ.

Avatar

Зочин 2020-04-23 66.181.164.214

Энэтхэгт байгаа иргэдээ яах талаар мэдээлэл хэрэгтэй байна УОК-ийн даргаа

Avatar

Зочин 2020-04-23 103.14.38.132

Дарга нараа, Та нар уйлаад өвдөг сөхрөөд учир байдлаа ард түмэндээ хэлээч!Ямар хүмүүс эхлээд ирэх гээд байгааг 3 сая хүн мэдмээр байна. Бүх зүйл нууц байхаар яаж 48 цагийн дотор халдваргүй гэсэн шинжилгээг хаанаас авахыг хэн мэдэх юм.

Avatar

зочин 2020-04-23 192.82.65.120

Илүү юманд битгий дурла. монгол хүн ирнэ.

Avatar

Зочин 2020-04-23 66.181.161.120

Ашгүй дээ Өмнөд Солонгост олон мянган Монголчууд үнэхээр хэцүү хүнд нөхцөл байдалтай амьдарч байна. Монгол хүн Монгол хүнээ гэхгүй бол өөр хаачих вэ дээ.

Avatar

CHR. 2020-04-23 202.131.225.53

Иргэнээ авч ирж байгаа нь зөв. Харин хэнийг сонгож байгаа нь сонирхолтой. Өвлийн хүйтэн, өвчний сурагаар Монголоос зугтсан хүмүүс хүлээж байхад гэмгүй байх. Ил тод хардалт сэрдэлт үүсгэхгүйгээр зохион байгуулж болохгүй л юм байхдаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж