Дэлхийн нэг сая хүн тутмын 348 нь халдвар авч, 24 нь нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.04.24-нд нийтлэгдсэн

Дэлхийн нэг сая хүн тутмын 348 нь халдвар авч, 24 нь нас баржээ

Дэлхийн нэг сая хүн тутмын 348 нь халдвар авч, 24 нь нас баржээ

"Covid-19" өвчнөөр өнөөдрийн байдлаар /2020.04.24/ дэлхий даяар 2,714,942 хүн өвчилж, 190,395 хүн нас барж, 744,961 нь эдгэрээд байна. Үүнээс идэвхтэй байгаа халдварын тоо 1,779,586 байгаа бол биеийн байдал нь хүнд байгаа 58,678 хүн байна. Нийт идэвхтэй байгаа тохиолдлын 97 хувь нь дунд болон хөнгөн шинж тэмдэгтэй, 3 хувь нь хүндэрсэн буюу биеийн байдал нь ноцтой түвшинд хүрсэн аж.

Энэ нь дэлхийн нэг сая хүн тутмын 348 нь халдвар авсан, 24 нь нас барж байна гэсэн үг юм.

Нийт халдвар авсан хүнийхээ тоогоор АНУ, Испани, Итали, Франц, Герман, Их Британи, Турк, Иран, Хятад, ОХУ тэргүүлж байна. Тивээр нь авч үзвэл Европт 1,9 сая хүн, Хойд Америкт 946 мянган хүн, Азид 434 мянган хүн, Өмнөд Америкт 103 мянган хүн, Африкт 28 мянган хүн, Австрали ба далайн орнуудад 8,200 хүн халдвар авчээ.

АНУ-ын засаг захиргаа жижиг дунд бизнесүүдийг дэмжих, эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, илүү олон хүнийг оношилгоонд хамруулах ажилд 480 тэрбум ам.долларын санхүүжилт баталсан байна. Мөн тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп хүн хоорондын зай барих дүрмийг тавдугаар сар гартал үргэлжлүүлэн мөрдөх хэрэгтэйг сануулжээ. Тэрбээр мөн ногоон карт болон ажлын визээр тус улсад нэвртрэхийг түр хугацаагаар хориглох шийдвэр гаргасан байна.

АНУ-д өнгөрсөн долоо хоногт нэмж 4,4 сая хүн ажилгүйчүүдийн эгнээнд элсэж, нийт ажилгүйчүүдийн тоо 26 сая давлаа. Теннеси мужид зарим дэлгүүр хоршоо, ресторануудыг дараа долоо хоногоос нээх тухай тус мужийн амбан захирагч Билл Ли мэдэгджээ.

Халдвар хамгийн их тархсан 10 улсын мэдээлэл:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж