Өмнөд Африк хөл хорионы дэглэм сахиулахад 70000 цэрэг дайчилна | News.MN

Өмнөд Африк хөл хорионы дэглэм сахиулахад 70000 цэрэг дайчилна

Өмнөд Африк хөл хорионы дэглэм сахиулахад 70000 цэрэг дайчилна

Өмнөд Африк хөл хорионы дэглэм сахиулахад 70000 цэрэг дайчилна

Өмнөд Африкт коронавирусийн халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэхийн тулд 70 мянга гаруй цэргийг нэмж байршуулах болсон тухай тус улсын Ерөнхийлөгч Сирил Рамафоса мэдэгджээ.  Хөл хорионы дэглэм хэрэгжиж эхлэх үед 2,200 гаруй цэргийг дайчлаад байсан юм.

Тус улсад covid-19-ийн 3,465 тохиолдол, 58 нас баралт бүртгэгдээд байгаа ба ингэснээр халдварын тоогоор Африкийн орнуудаас Египетийн араас хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

Өмнөд Африк нь хөл хорионы хамгийн хатуу чанга дэглэм тогтоосон улсуудын нэг бөгөөд дэглэмийн хэрэгжилтийг хянахын тулд цэрэг дайчилхаас өөр аргагүйд хүрээд байгаа гэнэ.

Өнгөрсөн гуравдугаар сарын 27-ноос эхлэн зөвхөн онц шаардлагатай ажилтнууд буюу эмнэлэг, санхүүгийн байгууллагын ажилтнууд, сэтгүүлч нар, жижиглэн худалдаа эрхлэгчдийг ажилдаа явахыг зөвшөөрч, ААН-үүд Засгийн газраас зөвшөөрөл авч байж үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа юм. Түүнчлэн гадаа гарч дасгал хөдөлгөөн хийх, согтууруулах ундаа, тамхи худалдаалах, нохой салхилуулахаас бусад тохиолдолд гэрээс гарахыг хориглосон бөгөөд зөрчсөн тохиолдолд хорих юм уу их хэмжээний торгууль ногдуулах арга хэмжээ авч байгаа ажээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж