Хүн болгон дахин давтагдашгүй гэдэг ч хаа нэгтэй тантай усны дусал мэт адилхан хүмүүс амьдарч байдаг ажээ. Тухайлбал, алдарт дуучин Женнифер Лопез буюу Жей Лотой ихэр мэт адилхан бүсгүй олны анхаарлыг татаж байна. Жей Лотой байнга андуурагддаг Жанис Гарай гэх бүсгүй АНУ-ын Техас муж улсын Хьюстон хотноо амьдардаг, бодибилдингийн тамирчин. Түүний царай Жей Лотой төстэй боловч бие бялдрын хувьд илүү чанга, галбиртай. Тэрбээр зургаан настайдаа Хьюстонд нүүж ирснийхээ дараа ээжтэйгээ хамт фитнесээр хичээллэж эхэлснээр бодибилдингийн тамирчин болсон аж.
Жанис Гарай, товчоор Жей анх 2017 онд инстаграм хуудсанд зургаа оруулсны дараа өөрийгөө Жей Лотой андуурагдам төстэй харагддагаа мэджээ. Тухайн үед тэрбээр Жей Лотой уулзаж, хамт зургаа авахуулах санал тавьсан ч хариу өгөөгүй аж.
Жанис Гарай энэ онд бодибилдинг фитнесийн “Lift Within” компаниа нээсэн ч коронавирусийн эсрэг хөл хорионд орж, хаалгаа түр хугацаагаар барьжээ.
Эх сурвалж: Cosmopolitan
Холбоотой мэдээ