Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газрын ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын А/513 дугаар захирамж гарсан.
Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас зөрчил арилгахаар тусгагдсан байршлуудад газар чөлөөлөх ажлыг эхлүүллээ.
Тодруулбал, өнөөдөр /2020.04.23/ тус дүүргийн долдугаар хороо 10 дугаар байрны урд талд нийтийн эзэмшилд баригдсан блокон хашаа, тоосгон гараашийг буулгахаар ажиллаж байна.
ЭХ СУРВАЛЖ: СБД
Холбоотой мэдээ