Дэвид Бекхэм: Месси ангилалдаа Роналдогоос түвшин илүү | News.MN

Дэвид Бекхэм: Месси ангилалдаа Роналдогоос түвшин илүү

Дэвид Бекхэм: Месси ангилалдаа Роналдогоос түвшин илүү

Дэвид Бекхэм: Месси ангилалдаа Роналдогоос түвшин илүү

Английн төдийгүй, дэлхийн хөлбөмбөгийн шилдгүүдийн нэг Дэвид Бекхэм, Лионель Месси ангилалдаа Кристиано Роналдогоос түвшин илүү гэж бодож явдгаа илэрхийлжээ. Месси, Роналдо хоёр нийт 11-н удаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодорсон бөгөөд Лионель Месси түүхэнд хамгийн олон буюу зургаан удаа дэлхийн шилдэг болж байсан.

Дэвид Бекхэм Telam сайтад өгсөн ярилцлагадаа “Месси бол ангилалдаа цор ганцаараа, түүн шиг өөр хэн нэгэн байна гэдэг боломжгүй. Кристиано Роналдо Мессигийн түвшнийх биш. Гэхдээ тэр хоёр бусдаасаа илүү” хэмээжээ.

Мөн Д.Бекхэм тамирчны замналынхаа сүүлийн өдрүүдийг Францын Пари Сен-Жермен багт өнгөрүүлж байхдаа 2013 онд Л.Мессигийн Барселона багийн эсрэг УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатанд тоглож байсан талаараа дурсчээ. Тэрбээр “ Бид Мессиг талбайд сэлгээгээр орж ирэхээс нь өмнө тэргүүлж явсан. Гэвч Месси талбайд орж ирээд л Барселона гоол оруулчихсан. Хэдийгээр миний нас явж, дээд түвшинд тоглож байгаадаа баярлаж байсан ч би хожигдох дургүй. Манай баг хоёр тоглолтонд хоёуланд сайн тоглосон. Бид бахархах ёстой зүйлсээ хийсэн. Мөн бид Барселонагийн эсрэг ялагдаагүй. Энэ л биднийг цааш хөдөлгөх ёстой зүйл” хэмээжээ.

2013 онд Барселона болон ПСЖ багууд УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатанд тааран тоглож, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 3-3 гэсэн харьцаатай тэнцсэн боловч айлын талбайд оруулсан гоолын дүнгээрээ Барселона илүү байж цааш шалгарсан юм. Харин Дэвид Бекхэм 2013 онд ПСЖ багийн өмсгөлтэй 10 тоглолтонд оролцож эцэст нь их спортоосоо зодог тайлж буйгаа зарласан билээ.

ЭХ СУРВАЛЖ: goal.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

үгүй 2020-04-23 66.181.176.247

юу солиороод байгаа юм бэ. Үр дүн статистик л бүгдийг хэлнэ. Атаархуу амьтан байна

Avatar

Зочин 2020-04-23 192.82.68.179

Kaka, Бэкхэм нарын дэлхийн шилдэг хөлбөмбөгчид Мессиг л илүү гээд байна даа

Avatar

zochin 2020-04-23 103.57.95.55

yaag vnen helj dee bekcem

Avatar

Зочин 2020-04-23 49.0.147.146

unen ug helhed Real, United-d 2t beckam baitugai busdiiih ni ner hundiig CR7 hangalttai darsan, zodog tailsanii daraa ch beckham-s iluu symbol bno.

Avatar

ЗОЧИН 2020-04-23 139.5.219.29

Чи яг үнэн хэлсэн байна Бэкхэм МЮ-н бүх түүхийн аугаа 7 номер К Роналдод атаархаж явдаг

Avatar

Зочин 2020-04-23 192.82.67.169

бэкхэм бол хөлбөмбөгчин биш зүгээр л од гэж Пеле хэлсэн үнээн

Avatar

Зочин 2020-04-23 149.205.250.155

Жеррард чин тэгвэл бүүр хөлбөмбөгчин ч биш. Зүгээр модел ч биш сайн аав юмуу ?

Avatar

МЭЛС 2020-04-23 202.131.245.6

Чи бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн од шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж