Дэвид Бекхэм: Месси ангилалдаа Роналдогоос түвшин илүү

Хуучирсан мэдээ: 2020.04.23-нд нийтлэгдсэн

Дэвид Бекхэм: Месси ангилалдаа Роналдогоос түвшин илүү

Дэвид Бекхэм: Месси ангилалдаа Роналдогоос түвшин илүү

Английн төдийгүй, дэлхийн хөлбөмбөгийн шилдгүүдийн нэг Дэвид Бекхэм, Лионель Месси ангилалдаа Кристиано Роналдогоос түвшин илүү гэж бодож явдгаа илэрхийлжээ. Месси, Роналдо хоёр нийт 11-н удаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодорсон бөгөөд Лионель Месси түүхэнд хамгийн олон буюу зургаан удаа дэлхийн шилдэг болж байсан.

Дэвид Бекхэм Telam сайтад өгсөн ярилцлагадаа “Месси бол ангилалдаа цор ганцаараа, түүн шиг өөр хэн нэгэн байна гэдэг боломжгүй. Кристиано Роналдо Мессигийн түвшнийх биш. Гэхдээ тэр хоёр бусдаасаа илүү” хэмээжээ.

Мөн Д.Бекхэм тамирчны замналынхаа сүүлийн өдрүүдийг Францын Пари Сен-Жермен багт өнгөрүүлж байхдаа 2013 онд Л.Мессигийн Барселона багийн эсрэг УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатанд тоглож байсан талаараа дурсчээ. Тэрбээр “ Бид Мессиг талбайд сэлгээгээр орж ирэхээс нь өмнө тэргүүлж явсан. Гэвч Месси талбайд орж ирээд л Барселона гоол оруулчихсан. Хэдийгээр миний нас явж, дээд түвшинд тоглож байгаадаа баярлаж байсан ч би хожигдох дургүй. Манай баг хоёр тоглолтонд хоёуланд сайн тоглосон. Бид бахархах ёстой зүйлсээ хийсэн. Мөн бид Барселонагийн эсрэг ялагдаагүй. Энэ л биднийг цааш хөдөлгөх ёстой зүйл” хэмээжээ.

2013 онд Барселона болон ПСЖ багууд УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатанд тааран тоглож, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 3-3 гэсэн харьцаатай тэнцсэн боловч айлын талбайд оруулсан гоолын дүнгээрээ Барселона илүү байж цааш шалгарсан юм. Харин Дэвид Бекхэм 2013 онд ПСЖ багийн өмсгөлтэй 10 тоглолтонд оролцож эцэст нь их спортоосоо зодог тайлж буйгаа зарласан билээ.

ЭХ СУРВАЛЖ: goal.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж