Ким Жон Ун нас барвал Хойд Солонгосыг хэн удирдах вэ? | News.MN

Ким Жон Ун нас барвал Хойд Солонгосыг хэн удирдах вэ?

Ким Жон Ун нас барвал Хойд Солонгосыг хэн удирдах вэ?

Ким Жон Ун нас барвал Хойд Солонгосыг хэн удирдах вэ?

БНАСАУ-д чухам юу болоод буйг мэдэхэд хэцүү. Хэрэвзээ, энэ долоо хоногт цацагдсан мэдээ үнэн бол Ким Жон Ун зүрхний хагалгаанд орж, бие нь сайнгүй байгаа гэх. Гэвч, зарим талууд үүнийг үгүйсгэсэн. Гэхдээ аль нь байлаа гэсэн “Хэрвээ Ким Жон Ун өнгөрвөл түүнийг хэн залгамжилж, 25 сая хүн амтай цөмийн зэвсэгтэй орныг удирдах бол” гэх асуулт тавигдах болжээ.

Сөүлд төвтэй, Умард Солонгосын өдөр тутмын мэдээ гэх сайтад энэ долоо хоногийн эхээр Умард Солонгосын удирдагч зүрхний хагалгаанд орсноор биеийн байдал таагүй байна гэсэн мэдээ нийтлэгдсэн билээ. Түүний дараа CNN агентлаг нэрийг нь нууцалсан АНУ-ын тагнуулын албаны эх сурвалжийн хэлснээр БНАСАУ-ын удирдагч зүрхний хагалгаанд орсны дараа үхлийн ирмэг дээр байгааг мэдээлсэн юм. Эргэлзээг батлах үйл явдал нь Ким Жон Ун дөрөвдүгээр сарын 15, БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч, өвөө Ким Ил Суны төрсөн өдрийг тэмдэглээгүй нь хүмүүсийг улам түгшээв. Түүнээс гадна дотоодын хэвлэлүүд нь түүний зургийг хаана ч явж байсан хачин сайхнаар авч нийтэлдгээ больсон байна.

Гэвч БНСУ, БНХАУ зэрэг зарим улсууд дээрх мэдээг батлах боломжгүй гэв. Тэгвэл, Ким Жон Ун улсаа удирдах боломжгүй бол залгамжлагч нь хэн байх вэ? Далан жилийн турш БНАСАУ-ыг нэг гэр бүл удирдаж байгааг харгалзан үзвэл түүний оронд дахиад өөр нэг Ким суух магадлал өндөр.

БНСУ-ын Сэжүн институтын ажиглагч Чон Сон Чаны хэлснээр Ким Жон Уны дүү охин Ким Ёо Жон удирдагчийн суудалд суух боломж 90-ээс илүү хувьтай аж. Хамгийн гол нь тэр “хааны удам”-ын цустай. Умард Солонгос бол удирдагчыг тодруулах асуудалд хаант улс шиг уламжлалтай орон. Сүүлийн жилүүдэд Ким Ёо Жон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн уулзалтад оролцохоос гадна дээд зэрэглэлийн олон уулзалтад ахыгаа дагалдаж оролцсон, Умард Солонгосын хоёр дахь өндөрлөг гэгдэх болсон билээ.

Блүүмберг 2017 онд “Эцгийн эрхт ёс давамгайлсан улс орныг Ким Ёо Жон удирдах боломжтой юу” гэх асуулт тавьж олныг талцуулж байжээ. Тэр жил Ким Жон Унтай эцэг нэг, эх өөртэй Ким Жон Нам Макаод амьдарч байгаад Куала Лампурын нисэх онгоцны буудал дээр хорлогдсон билээ. Тэрээр өөрийгөө аюулд байгааг эртнээс мэдэж, өрсөлдөгч гэж үзэх болсон дүүгээсээ амь өршөөхийг гуйсан захиа бичиж байжээ.

Ким Жон Унд өөр нэг ах бас бий. Түүнийг Ким Жон Чол гэнэ. Гэхдээ тэрбээр улс төр, олны анхаарлын төвд байх тун дургүй хүн аж. Тэр ч байтугай түүнийг аав Ким Жон Ил нь "Эрх мэдэл эзэмшихэд хэтэрхий охин шиг" хэмээн зэмлэдэг байжээ. Ким Жон Чол улс төр гэхээс илүү урлагийн авьяастай. Тэрбээр гитарыг маш сайн тоглодог төдийгүй таван жилийн өмнө Эрик Клаптоны тоглолтод оролцож байсан ч удаатай. Олон хүн түүнийг удирдагчийн суудалд суухгүй гэж боддог ч Ким Жон Чол бол удирдагчийн гэр бүлийн  нэг учир үгүй гэх газаргүй аж.

Ким Жон Унд хэд, хэдэн хүүхэд бий. Гэвч, тэд эрх мэдлийн эзэн болоход хэтэрхий балчир юм.

Мөн түүний  авга ах, 65 настай Ким Пён Ил нь  олон жил Европт дипломатч хийж байгаад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эх орондоо буцсан гэдэг. Гэвч тэрбээр БНАСАУ-ын эрх мэдлээс дэндүү удаан, дэндүү хол байсан хүн юм.

Өөр нэг авга ах Жан Сон Тэк нь нэгэн цагт улсын хамгийн эрх мэдэлтэй эрчүүдийн нэг явсан хүн. Гэвч Ким Жон Ун төрийн эрхийг авснаасаа хоёр жилийн дараа 2013 оны арванхоёрдугаар сард түүнийг урвасан хэмээн яллаж цаазаар авчээ.

Удирдагчийн гэр бүлээс өөр хүнийг залгамжлагчаар тодруулъя гэвэл Чой Рёон Хэд боломж бий. Чой Рёон Хэ өнгөрсөн жил ард түмний хурлын тэргүүлэгчдийн ерөнхийлөгчөөр сонгогдсон нь түүнд их эрх мэдэл авчирсан аж. Тэрбээр удирдагчийн гэр бүлд олон жил үнэнчээр зүтгэсэн. Гэвч хамгийн гол нь түүнд удирдагчийн цус байхгүй.

Энэ бүхнээс дахин нэг дүгнэлт хийвэл удирдагчийн гэр бүлийн, үнэнч, дээгүүр албан тушаалтай гээд хүйсийг эс тооцвол бүх шалгуурт хамгийн их нийцэж буй хүн Ким Ёо Жон болж байна. Харин Чой болон бусад нь түүний доор ажиллахад тохиромжтой аж.

Зарим хүмүүс Ким Жон Ун өнгөрвөл эрх мэдлийн төлөөх ширүүн тэмцэл өрнөж, цөмийн зэвсэг үл мэдэх хүний гарт орж, олон мянган хүн Хятад руу дүрвэж, тус улсад тогтворгүй, замбараагүй байдал үүсэх вий хэмээн санаа зовж байна.

Гэхдээ одоохондоо энэ бүхэн Ким Жон Уны биеийн байдлаас хамаарах юм. Тэрбээр өдгөө дөнгөж 30 гаруй настай, идэр залуу хүн. Гэвч түүний бие маш муу байгаа гэх. Хэрвээ түүний бие дээрдвэл 2070 он хүртэл барууны удирдагчдын олон халаа сэлгээг үзэнгээ цөмийн зэвсгээ сайжруулж, хатуу чанга гараар улсаа удирдсаар, эцэст нь үймээн самуунгүйгээр тохирох хүнд нь удирдлагаа өгөх боломжтой гэж бичигдэж байна.

Эх сурвалж: QUARTZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-23 202.21.127.161

"бичигдэж байна" гэхгүй. "бичиж байна" гээд л болоо.

Avatar

Зочин 2020-04-23 59.153.114.162

Тэнд байгаа Ким яах вэ, энд байгаа Элбэгдоржоо яах вэ. Монголыг тонож цадаагүй бололтой солиотой юм яриад байна шүү нөхөд минь.

Avatar

Зочин 2020-04-23 64.119.17.17

Эрх мэдэлгүй Элбэгдорж яах вэ, Жонхуу, Хүүрэнсүг хоёроо яах вэ? Тавантолгойг хужаад өгцөн байна ш дээ

Avatar

Монгол 2020-04-23 66.181.161.47

Хойд солонгос сөнөтүгэй

Avatar

Зочин 2020-04-23 221.163.81.203

Та нар ойлгохгүй байна. Энэ залуу үхэж болохгүй. Хэрэв үхвэл зүүн хойд Азид амгалан байдал алдагдана. Том гүрнүүд энийг л хүлээж байгаа. Маш том дайн гарах эрсдэл их болно.

Avatar

UMARDUUDAA TA NARIIN HAIRTAI UDIRDAGCHIIN IHER NI MONGOLD BGAA SHUU 2020-04-23 150.129.142.218

KIM nas barval tuunii mongol dahi huvilbar ijilhen bietei,ijilhen huzuugui,ijilhen tom ambitstai,ard tumnee ijilhen hoshgoruulj,horoldog,ijilhen ooriin orsoldogch setgeld ni taalagdaagui humuusiig horvoogoos yvuuldag,ijilhen huvidaa ulsiinhaa hamag money,baylgiig avagch,ijilhen sumtai,ijilhen ner hundend durtai,ijilhen ard tumniihee shuumj sanaliig sonsdoggui,iji;hen ard tumniihee 80-90%-iig yduurald hurgeed ooroo jargadag ELBEGDORJ zalgamjlaval yasiin,ah ochloo gej bodieo:ehleed hoshgoruulj …

Avatar

Зочин 2020-04-23 202.9.46.127

ЭНЭ ГӨЛӨГ ХААН ЮМ УУ ЗААН ЮМ УУ ДАЛД ОРМОР

Avatar

Мөнх 2020-04-23 64.119.16.169

БУРХАН С ГУЙЯ. ЭНЭ ЗАЛУУГ Л ҮЛДЭЭ..

Avatar

бодлын хулгайч 2020-04-23 66.181.167.53

БУРХАН МИНЬ ТҮҮНИЙГ ЭДГЭЭЖ ХАЙРЛА

Avatar

Зочин 2020-04-23 202.131.245.6

Энэ нөхөр ванивал зүгээр ээ, 20 гаруй сая ард түмэнд гай болж бгаа н**ш ,,, хэнд хэрэгтэй юм ,, муу эртний эдлэлийн сүнс,,

Avatar

Зочин 2020-04-23 202.21.104.2

……"Түүнээс гадна дотоодын хэвлэлүүд нь түүний зургийг хаана ч явж байсан хачин сайхнаар авч нийтэлдгээ больсон байна." ЭНЭ БОЛ НЭГИЙГ ХЭЛЭЭД БАЙНА ДАА.

Avatar

х***а нар удирдана 2020-04-23 157.245.189.45

Наад зожигросон улсыг чинь Хятадууд бөөрөндөө нааж наад улс чинь Хятадын захиалгаар пуужин харвадаг ядарсан улс шүү дээ хөөрхий минь. Мэдээж удирдагч хэн болсон байсан ч Хятадууд наад улсыг чинь яахыг заах болно.

Avatar

Зочин 2020-04-23 66.181.171.34

Баахан эмч нар буудуулж дээ.

Avatar

Өвгөн Балдан 2020-04-23 64.119.17.171

Нээрээ тэгвэл яанаа…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж