Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцохыг хэн хэн эсэргүүцэв? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцохыг хэн хэн эсэргүүцэв?

Хуучирсан мэдээ: 2015.12.02-нд нийтлэгдсэн

Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцохыг хэн хэн эсэргүүцэв?

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

ТББХ-ны хуралдаанд нийт 13 гишүүн оролцсоноос, УИХ-ын гишүүн Бакей, М.Батчимэг, Х.Тэмүүжин, Уянга нар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн бол Н.Батбаяр, Ч.Сайханбилэг, О.Содбилэг, С.Баярцогт, Су.Батболд, Н.Батцэрэг, Р.Гончигдорж, Ц.Дашдорж, Л.Цог нарын гишүүд дэмжсэнгүй. Өөрөөр хэлбэл, тэд сонгогдсон болон томилогдсон Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцохыг эсэргүүцлээ. Энэ долоо хоногийн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм.

Хуулийн төслийг эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгын хүрээнд, Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг хэрэгжүүлэх тухай зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд бодитойгоор хэрэгжүүлэх, сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг боловсруулсан билээ. Энэ хуулийн төслөөр: Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуульд заасны дагуу Улсын Их Хурлаас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга хамаарах бөгөөд эдгээр албан тушаалтнуудад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхойлсон юм. Сахилгын хариуцлагыг хууль тогтоомж, тангараг, ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан оногдуулахаар тусгасан. Улс төрийн хариуцлагын тухайд Үндсэн хууль, хууль, ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас огцруулах буюу эргүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг 2 эсхүл 4 жилийн хугацаатайгаар хязгаарлахаар тусгасан. Мөн албан тушаалтан өөрийн санаачилгаар гэм буруугаа ухамсарлах, хариуцлагаа сайн дураар хүлээх улс төрийн соёлыг Монгол Улсад төлөвшүүлэх үүднээс ёс суртахууны хариуцлагыг хариуцлагын төрөл болгон зааж өгсөн бөгөөд хэрэв албан тушаалтан ёс суртахууны хариуцлага хүлээсэн бол улс төрийн хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан байдаг. Түүнчлэн тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүнийг сонгогчдоос эгүүлэн татах үйл ажиллагааг улс төрийн нам, эвсэл болон тухайн этгээдийн сонгогдсон сонгуулийн тойрогт өрсөлдөн нэр дэвшиж байсан нэр дэвшигч нь зохион байгуулсан, санхүүжүүлсэн, оролцсон бол эгүүлэн татах үйл ажиллагааг хүчин төгөлдөр бусад тооцохоор зааж өгсөн. Хуулийн төсөл батлагдсанаар төрийн сонгуульт болон томилгоот төрийн өндөр алба тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэл, журам, хүлээлгэх хариуцлагын төрөл тодорхой болж, албан тушаалтан өөрөө улс төрийн хариуцлага хүлээх соёл төлөвших нөхцөл бүрдэх юм.

Т.ДАВАА

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

honh 2015-12-02 1.235.88.210

oorsdiigoo yal avbal multarna gej tootsoj eserguutssen bainaa. ta nariig dahin harmaargui baina. ta nar bol medleg bolovsrol nimgen tarchig humuus dahin neree ***** devshuuleerei za

Тэнгэрийн бөө 2015-12-02 122.201.21.142

Хуулийн төсөл батлагдсанаар төрийн сонгуульт болон томилгоот төрийн өндөр алба тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэл, журам, хүлээлгэх хариуцлагын төрөл тодорхой болж, албан тушаалтан өөрөө улс төрийн хариуцлага хүлээх соёл төлөвших нөхцөл бүрдэх юм гэдэг бол маш их зөв асуудал мөн.

Тэнгэрийн бөө 2015-12-02 122.201.21.142

ТББХ-ны хуралдаанд нийт 13 гишүүн оролцсоноос, УИХ-ын гишүүн Бакей, М.Батчимэг, Х.Тэмүүжин, Уянга нар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн бол Н.Батбаяр, Ч.Сайханбилэг, О.Содбилэг, С.Баярцогт, Су.Батболд, Н.Батцэрэг, Р.Гончигдорж, Ц.Дашдорж, Л.Цог нарын гишүүд дэмжсэнгүй. Өөрөөр хэлбэл, тэд сонгогдсон болон томилогдсон Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцохыг эсэргүүцлээ. Энэ долоо хоногийн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм гэнэ. Зөвшөөрөхгүй байгаа хүмүүс бол авилгатай холбоотой учраас л айж буй явдал мөн.

Зочин 2015-12-02 103.229.122.129

"Н.Батбаяр, Ч.Сайханбилэг, О.Содбилэг, С.Баярцогт, Су.Батболд, Н.Батцэрэг, Р.Гончигдорж, Ц.Дашдорж, Л.Цог нарын гишүүд дэмжсэнгүй." Даваад баяраллаа, ирэх сонгуулийг угтаад нийтэд дахин дахин мэдээлэх хэрэгтэй байна. Дэвшээд гарч ирэхэд нь "Май чи САЛААВЧ" гээд сууж байх хэрэгтэй

МОНГОЛ 2015-12-02 103.229.120.73

Улаан луйварчдыг ард түмэн 2016 онд хөөж зайлуулна даа...........

Хэнийг вэ 2015-12-02 202.131.242.186

Хэнийг дараагийн сонгуульд дэмжих вэ. Хариулт гарч ирэв. УИХ-ын гишүүн Бакей, М.Батчимэг, Х.Тэмүүжин, Уянга нар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн бол Н.Батбаяр, Ч.Сайханбилэг, О.Содбилэг, С.Баярцогт, Су.Батболд, Н.Батцэрэг, Р.Гончигдорж, Ц.Дашдорж, Л.Цог нарын гишүүд дэмжсэнгүй. Өөрөөр хэлбэл, тэд сонгогдсон болон томилогдсон Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцохыг эсэргүүцлээ.

Зочин 2015-12-02 103.9.91.66

Нэгмөсөн бүгдээрээ ямар ч юманд хариуцлага хүлээдэггүй болчихвол зүгээр юм биш үү

эрдэнэтээс 2015-12-02 122.254.127.58

яг ийм тохиолдолд нөгөө хар цагаан жагсаалтад эрхэмүүдийн нэрсийг зоогоод өгмөөр ...

Зочин 2015-12-02 103.9.91.66

яах юм бэ. эсрэгээр нь бүгдээрээ л хариуцлага хүлээдэггүй болий л доо

ахахах 2015-12-02 202.179.10.150

Зүсийг нь харвал нэрийг нь асуугаад яахав гэдэг шиг,эсэргүүцсэн улсын нэрийг харахад цаад шалтгааныг нь асуух хэрэггүй улсууд байна,өөрөөр хэлвэл эргүүлэн татахаас аргагүй юм хийчихсэн,дахиад дэвших нэр нүүрээ барсан,мартахын дээд рекорд тогтоосон зэрэг амьтад л байна шүүдээ,энэ хуулийг батлах тийм сэтгэл зүрэхтэй нэр цэвэр хүн тун цөөхөндөө,арын хаалга намын жагсаалт луйвараар их хуралд орж ирсэн амьтад аргагүй биздээ,эдэнд итгэсэнээс эрхий хуруундаа итгэсэн нь хамаагүй дээр.

Зочин 2015-12-02 202.131.242.74

Эсэргүүцсэн гэж байгаа гишүүд арай шууд утгаараа төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох нь буруу гэж үзээгүй байлгүй дээ. Ямар учраас татгалзаж байгаа тухай тайлбарыг нь сонсмоор байна.

Зочин 2015-12-02 150.129.143.99

ЯГ ҮНЭН!!!!!!

zoshin 2015-12-02 202.179.28.161

ishij amidar ldaa idej uugaad ard tvmen n hooltoi hoolgvi hono gej baigaa umuu oorsdoo duraaraa durgiad baih umuu ard tvmen mini ene nersvvdiig sain togtoogood aw daa toriin albanii hvmvvst hariutslaga tootsohgvi gej esergvvtsej bna genee ishij amidar ldaa

зочин 2015-12-02 202.70.37.34

Ямар ч хариуцлага хүлээхгүй гэж байгаа юм биз дээ. Тэгвэл энэ нөхдийг дахин гаргахгүй байх хэрэгтэй