Цар тахлын улмаас 135 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж магадгүй | News.MN

Цар тахлын улмаас 135 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж магадгүй

Цар тахлын улмаас 135 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж магадгүй

Цар тахлын улмаас 135 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж магадгүй

Одоо дэлхийд дайн дажин, байгалийн гамшгийн уршгаар 830 гаруй сая хүн өлсгөлөнгийн байдалтай амь зууж байгаа бол цар тахлын улмаас энэ тоо дахин 135 саяар нэмэгдэж болзошгүйг НҮБ-ын харьяа Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Дэвид Бисли мэдэгджээ. Дэлхий даяараа хөл хорионд орсон нөхцөл байдал удаан үргэлжилбэл энэ тоо 265 сая болж нэмэгдэх гэнэ.

Тиймээс өлсгөлөнгийн гамшгаас олон сая хүнийг аврахын тулд дэлхийн бүхий л улс орнууд нэгдэн, цар тахлыг яаралтай зогсоож, эдийн засгаа сэргээх шаардлагатай байгааг онцолжээ.

Тэрбээр цар тахал эхлэхээс өмнө 2020 онд дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том хүмүүнлэгийн гамшиг нүүрлэх болно гэдгийг улс орнуудын удирдагчдад анхааруулж байжээ.

Түүнчлэн Йемен, Өмнөд Судан, Афганистан, Конго, Венесуэл зэрэг таван улс өлсгөлөнд хамгийн их нэрвэгдэх магадлалтай байгаа гэнэ. Эдгээр улсуудын ард иргэд одоо ч хүнс тэжээлийн хомсдолтой нөхцөлд амьдарч байгаа юм. Мөн эдийн засаг нь аялал жуулчлал болон газрын тосны худалдаан дээр тогтдог улсууд хямралд илүүтэй өртөхийг анхааруулжээ.

Дэлхийн Хүнсний Хөтөлбөр өнөөдөр өдөр бүр 100 орчим сая хүнд хүнсний тусламж үзүүлж байгаа бөгөөд 30 орчим сая хүн зөвхөн энэ тусламжийн ачаар амьдардаг байна. Мөн тус байгууллага нь 2019 онд 8,3 тэрбум ам.долларын төсөвтэй ажилласан бол 2020 онд 12 тэрбум ам.доллар зарцуулах төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-23 139.5.217.243

Mash yaduu murtluu hun amiin usult mash undur.ene urvuu hamaarliig arilgah talaar yum hiimeer baigaa yum

Avatar

Зочин 2020-04-23 202.179.24.156

Өвөл болдоггүй, далайд гарцтай. Тэгээд өлсөж үхэх гээд байдаг. Юу гэж ойлгох уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж