Автобусны осолд долоон хүн бэртжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Автобусны осолд долоон хүн бэртжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.02-нд нийтлэгдсэн

Автобусны осолд долоон хүн бэртжээ

Өнөөдөр Хан Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Яармагийн гүүрэн дээр автобусны осол болж, долоон хүн гэмтжээ. Гэмтсэн иргэдийг яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхээр авч явсан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Эрдэм транс” компанийн автобустай портер машин мөргөлджээ. Урьдчилсан мэдээллээр портер машины жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ гэнэт зогссон, хальтиргаа ихтэй байснаас автобустай мөргөлдсөн гэв. Одоогоор Замын цагдаагийн газрынхан тус газарт ажиллаж байгаа аж.

Дашрамд дуулгахад, өнгөрсөн шөнө нийтийн тээврийнхэнтэй холбоотой зам тээврийн хэрэг хоёр бүртгэгджээ. Энэ осолд нэг хүн амь үрэгдэж, долоон хүн хүнд хөнгөн гэмтжээ. Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал хангагдаагүйн улмаас гурван авто машин хөлдөж зогссон, мотор нь эвдэрсэн нэг зөрчил бүртгэгдсэн байна. Энэ нь “Нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын шалгах механикийн ажил хангалтгүй байгааг харуулж байна” хэмээн Замын цагдаагийн газраас мэдээлсэн юм.

Б.ЗАЯА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

иргэн 2015-12-02 150.129.141.32

Огцом зогсож огцом хедлене. Жолооч нь утсаар байнга ярина. Хоер хуний явриаг сонсож явхад эвгуй гэж.Нийтийн тээвэрт соел нэвтруулэх цаг нь хэзээ юм болоо.

Зочин 2015-12-02 182.160.4.29

Өөр сайтууд дээр автобус портерийн араас мөргөсөн бодит зураг тавигдсан байналээ.Үүнийг чинь автобус машины араас мөргөсөн гэж бичэхээс биш Заяа гэдэг нөхөр шиг автобус портертэй мөргөлдсөн гэж бичдэггүй байх.Өмнө яваа автомашин ямарч нөхцөл шаардлагаар гэнэт зогсож болно арын автомашин замын нөхцөл байдалд тохируулан зайгаа зөв барьж явах ёстой.Энэ мэдээлэл санаатай юмуу захиалгатай гэмээр мэдээлэл байна.

НТГ ЯАГААД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ БАЙНА. 2015-12-02 150.129.143.118

СҮҮЛИЙН ҮЕД ӨЧНӨӨН ОСОЛ БОЛ ХҮМҮҮСИЙН АМЬ НАС ҮРЭГДЭЖ БАЙХАД НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗРЫН ДАРГА ЭНХБАТ ГЭДЭГ ХҮН ОГЦОРДОГГҮЙ ЮМУУ, ГЕРМАНД ЯПОНД БОЛ ШУУД САЙН ДУРААРАА ОГЦОРДОГ.

ардчилалд бараг дайнаас их хүн үхсэн байх шүү 2015-12-02 202.131.225.42

ардчилалд бараг дайнаас их хүн үхсэн байх шүү

иргэн 2015-12-02 202.70.36.198

Наад автобусны жолооч нараа Шархадны эмнэлэгт үзүүлэх юмуу эсвэл хөдөө рүү нь буцаамаар юм билээ шүү, явган хүний гарцан дээр хар хурдаараа орж ирнэ, эгнээ байр хамаагүй эзлэнэ, машинтай уралдана, огцом хааз тоормос гишгэнэ, хэрүүл ***** хийх энүүхэнд, гар утсаараа шувтан яриастай...ер нь л асуудалтай гарууд даа

ghghgh 2015-12-02 202.179.10.150

Ажил хаяхаас өөр юм мэдэхгүй автобусныханы хувьчлал,хүн тээвэрлэх зөвшөөрлийг эргэж харах хэрэгтэй болжээ,энэ ажилд иргэдийн төлөөлөл түлхүү оролцох хэрэгтэй

Энэ одоо зөрчил үүү 2015-12-02 202.131.227.50

мотор нь эвдэрсэн нэг зөрчил бүртгэгдсэн байна. ГЭНЭЭЭЭ

Зочин 2015-12-02 27.123.214.2

50-60 nasnii nambatai baridag. Arhi tamhi heregledggui bolovsrol saitai. Humuusiig undur tsalingaar ajiluulah.

uher mongol 2015-12-02 180.149.78.21

avtobusnii jolooch nariig medreliig n shalgaj ajild avaach