Иран цэргийн хиймэл дагуул хөөргөж, Трамп бухимдав

Хуучирсан мэдээ: 2020.04.23-нд нийтлэгдсэн

Иран цэргийн хиймэл дагуул хөөргөж, Трамп бухимдав

Иран цэргийн хиймэл дагуул хөөргөж, Трамп бухимдав

Иран улс Лхагва гаригт анхны цэргийн хиймэл дагуулаа сансарт амжилттай илгээснээ зарлалаа. Ираны Зэвсэгт хүчний элит анги нэгтгэл болох Исламын хувьсгалыг хамгаалах хүчний "Нур" буюу “Гэрэл” нэртэй хиймэл дагуул Дэлхийн тойрог замд амжилттай орсон аж. Энэ үйл явдал нь Иран улсын сансрын технологи хөгжүүлэлтэд шинэ амжилт болсныг эх сурвалжууд онцолжээ.

Иран нь 2009 онд анхны хиймэл дагуулаа иргэний зорилгоор сансарт хөөргөсөн юм. Ираны сансрын хөтөлбөрийг АНУ тэргүүтэй олон улс тив алгасах баллистик пуужин үйлдвэрлэх зорилготой хэмээн харддаг.

Ираны цэргийн хиймэл дагуулын мэдээлэлтэй зэрэгцэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын шийдэмгий жиргээ анхаарал татав. Ираны тэнгисийн цэргийн завь, эргүүлүүд АНУ-ын байлдааны хөлөгт заналхийлбэл шууд буудах зааварчилгаа өгснөө Дональд Трамп жиргэжээ. Өмнөх өдөр нь Ираны тэнгисийн цэргийн 11 завь, эргүүл Персийн булан дахь АНУ-ын байлдааны хөлөгт 10 метрээс дотогш ойртож, аюултай нөхцөл байдал үүсгэж, олон улсын хуулийг зөрчсөн аж.

Эх сурвалж: The Week

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж