ТЦА: 16 настай хүүг мөргөж гэмтээчхээд, өөрөө унасан хэмээн худал хэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.23-нд нийтлэгдсэн

ТЦА: 16 настай хүүг мөргөж гэмтээчхээд, өөрөө унасан хэмээн худал хэлжээ

ТЦА: 16 настай хүүг мөргөж гэмтээчхээд, өөрөө унасан хэмээн худал хэлжээ

Баян-Өлгий аймагт өчигдөр /2020.04.22/ ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, 16 настай мотоцикл унаж явсан иргэнийг УАЗ 469 машинтай жолооч мөргөжээ. Авто машины жолооч эмнэлэгт хүүг хүргэж өгөхдөө “ѳѳрѳѳ ойчсон байна” гэж худал хэлээд эмнэлгийн үүдний сандал дээр орхиод явсан аж. Гэвч хүү ослын гэмтлээ даалгүй удалгүй нас барсан байна. Харин жолооч осол үйлдсэнээ нуух зорилгоор хөдөө гэртээ хариад авто автомашины эвдэрсэн эд ангиа сольсон байжээ. Уг хэргийг Баян-Өлгий аймгийн цагдаагийн алба хаагчид илрүүлсэн аж.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж