Мари Кондо: Гэрээ цэвэрлэж тайвширдаг

Хуучирсан мэдээ: 2020.04.23-нд нийтлэгдсэн

Мари Кондо: Гэрээ цэвэрлэж тайвширдаг

Мари Кондо: Гэрээ цэвэрлэж тайвширдаг

Та Мари Кондог шиг цэгцтэй гэрт амьдрахыг хүсч байв уу?. Бестселлер номууд, Нетфликсийн цувралаараа алдартай Мари Кондо амьдралын элдэв стрессийг хүвцас, шүүгээ, бичиг цаасаа цэгцтэй байлгаснаар багасгаж болно хэмээн харуулсан билээ.

Тэрбээр өөрийнх нь КонМари аргын дагуу зургаан энгийн дүрмийг мөрдвөл баяр хөөрийн оч гялбаж, амар амгалан байдал дороо үүснэ хэмээж байна.

Мари Кондо өнөөгийн айдас, түгшүүр дүүрэн цаг үеийг хэрхэн тайван өнгөрүүлэх, сэтгэл санаагаа хэрхэн эрүүл байлгах талаар өөрийн зөвлөгөөг хуваалцжээ. Тэрбээр “Хүн бүр гэртээ өөдрөг байхын тулд хийдэг тус тусын хоббитой болох боломжтой гэдэгт итгэдэг” хэмээн ярьсан байна.

CNN: “Ариун сүм” гэдэг үг танд юуг илэрхийлдэг вэ. Ер нь хүн өөрийн гэрийг ариун газар болгох нь ямар ач холбогдолтой юм бэ?

Мари Кондо: “Ариун сүм” гэвэл миний хувьд өөртөө хамгийн чухал, үнэ цэнтэй зүйлстэй болно гэсэн үг. Түүгээр ч зогсохгүй тэр үнэт зүйлс маань өөр өөрийн байх ёстой байрандаа байхыг хэлнэ. Мөн цэвэрлэгээ бол маш чухал ажил. Учир нь цэвэрхэн байснаар бид байгалиасаа хүрээлэн буй орчноо хайрлах мэдрэмжид умбадаг. Улмаар тийм цэвэрхэн орчинд ажиллах, амьдрах нь хүний сэтгэлийг эерэг, тайван болгодог.

Гэрээсээ ажиллаж байгаа ч гэрт оффис бүрдүүлэх хангалттай зай байхгүй бол ажлын багаж хэрэгслээ хоосон хайрцагт хийгээд, ажлын бус цагаар нээхгүй байхыг Мари Кондо зөвлөжээ

-Цэвэрлэгээ хийх нь сэтгэлзүйд чухам ямар ач тустай вэ?

-Миний санал болгож байгаа арга танаас “Та өөртөө баяр баясал авчрах, тэр ч байтугай түүнийгээ дахин дахин давтах боломжтой. Та үүнийг сонгох уу?” хэмээн асуудаг. Хэрвээ үүнийг сонговол та эрхгүй өнгөрснөө бүгдийг ухаарч, ирээдүйгээ улам гэрэлтэйгээр харах болно гэдэгт би итгэлтэй байна. Цаашлаад цэвэрлэгээ хийж байхдаа олж авсан шийдвэр гаргах чадвар ирээдүйд ажил, амьдрал, хайр дурлалд хүртэл хэрэг болсоор байх нь дамжиггүй. Ингэснээр таны өөртөө итгэх итгэл дээшилж, сэтгэл санаа өөдрөг болно. Амьдралд маш олон зүйл таны төлөө байдгийг ухаарч, өөртөө байгаа бүхэнд талархаж, амар тайван, аюулгүйн мэдрэмжид хүрэх болно.

-Цар тахлаас болоод маш олон хүмүүс гэртээ тусгаарлагдаж байна. Тэд энэ цагаа хэрхэн ашиглаж, цэгцтэй болж болох вэ. Юунаас эхэлсэн нь дээр вэ?

-Хамгийн эхний алхам бол та өөрийнхөө ямар орчинд хэрхэн амьдармаар байгааг маш сайн, бодитоор төсөөлөх явдал юм. Та гэртээ чухам яаж амьдармаар байна вэ? Зорилгоо тодорхойлох нь цэвэрлэгээ төдийгүй бүх зүйл маш том, чухал хэсэг. КонМари аргад бол хэрэгжүүлэх тодорхой, цөөхөн хэдхэн зүйл л бий. Хамгийн эхлээд хувцас, тэгээд ном, бичиг баримт, хамгийн сүүлд миний нэрлэдгээр комоно зэрэг орно. Хувцаснаас л эхлэх хэрэгтэй.

Миний анзаарч байгаагаар одоогийн нөхцөл байдалд хэрэггүй гэсэн зүйлсээ хандивлах, эсвэл хаяхад төвөгтэй болсон байна. Хэрвээ та ч гэсэн тэгж бодож байгаа бол хувцаснуудаа цэвэрхэн эвхээд, өнгө өнгөөр нь ялгаад шүүгээндээ хийгээд үзээрэй.

Бүх хувцсаа ижил хэмжээтэй эвхээд шүүгээндээ босоогоор нь хийвэл зай хэмнэх аж

Инстаграм дээр та “Хэрвээ та гэрээсээ ажиллаж байгаа бол ажлын цаг эхлэхэд дуугардаг сэрүүлэгтэй бол” гэж зөвлөсөн байсан. Энэ юу нь тийм чухал вэ?

Одоо бид бүгд л гэр гэрээсээ ажиллаж байна. Энэ үед хувийн цаг, ажлын цагийг ялгаж, салгах нь маш чухал. Сэрүүлэг гэдэг нь заавал чанга дуутай зүйл байх албагүй. Ердөө нүдээ аниад дотроо одоо ажлын цаг эхэлж байна хэмээн өөртөө хэлэх ч хангалттай байж болно. Эсвэл өнөөдөр хийх ажлаа жагсаан бичих, цагаа төлөвлөх ч ач тусаа үзүүлнэ.

Ажлын ширээн дээрээ та өөртөө бяцхан баяр хөөр бэлэглэдэг зүйлсээсээ тавибал ажлын цагаар ч өөдрөг, тайван байх боломжтой

-Хэрвээ гэрт зай хангалтгүй байвал хэрхэн тохиромжтой ажлын орчин бүрдүүлэх вэ?

-Хангалттай зайгүй гэрт амьдардаг хүмүүс ажлаа хоолны ширээн дээрээ хийх нь их байдаг. Ийм нөхцөлд та ажилд хэрэгтэй бүх зүйлсээ багтаасан хоосон шүүгээ, эсвэл хоосон хайрцагтай болж болно. Тэгээд ажлын цаг дуусахад бүгдийг нь буцааж цэгцтэй хураагаад тогтсон газарт нь далд хийх хэрэгтэй. Тэгээд л хормын дотор ажлын байр хувийн орон зай болон өөрчлөгдөнө шүү дээ.

-Нэг өрөөг олон хүнд зориулан хуваах ямар нэг ухаалаг шийдэл танд бий юу?

-Миний бодлоор гэрт байгаа бүх хүнд өөрийн эд зүйлсээ тавих тус тусын зай хамгийн чухал. Бие махбодын хувьд бол байж болох орон зай уян хатан байх хэрэгтэй. Гэхдээ хийж байсан ажлаа дуусмагц хэрэглэсэн бүх зүйлсээ өөрийн байранд буцаан тавих нь хамгаас чухал. Жишээ нь хүүхэд тоглож байгаад дуусахаараа тоглоомоо буцааж байранд нь хураах хэрэгтэй.

-Та гэрийнхээ аль өрөөнд хамгийн их тайвширдаг вэ?

-Миний унтлагын өрөө хамгийн тухтай. Унтахаасаа өмнө маш сайн тайвшрах нь их чухал. Миний орны хажууд жижигхэн цэцэгс, хөөрхөн чулуунууд байдаг.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж