Герман улсад хүн бүр заавал маск зүүх журам хэрэгжинэ | News.MN

Герман улсад хүн бүр заавал маск зүүх журам хэрэгжинэ

Герман улсад хүн бүр заавал маск зүүх журам хэрэгжинэ

Герман улсад хүн бүр заавал маск зүүх журам хэрэгжинэ

Германы бүх мужийн удирдлагууд иргэд заавал амны хаалт зүүх журмыг санал нэгтэйгээр баталжээ. Ирэх даваа гаригаас /2020.04.27/ эхлэн хэрэгжих уг журмын дагуу Германы бүх ард иргэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо болон дэлгүүрт үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүх үүрэг хүлээж байгаа юм.

Амны хаалт зүүх журам Германы 16 мужид харилцан адилгүй нөхцөлтэйгөөр хэрэгжих ба тухайлбал, бүх мужууд нийтийн тээвэрт заавал зүүх журам адил хэрэгжих бол Берлинд дэлгүүрт амны хаалт заавал зүүх шаардлагагүй гэж заажээ. Түүнчлэн зарим мужид амны хаалт зүүгээгүй иргэнийг торгох бол зарим нь торгуулийн арга хэмжээ авахгүй байхаар зохицуулсан аж.

Тус улсын тэргүүн Ангела Меркель өнгөрсөн долоо хоногт хорио цээрийн дэглэмийг сулруулах төлөвлөгөөгөө танилцуулсан. Ингэхдээ бүх хүн амны хаалтыг заавал зүүх журамтай болохыг бүх мужуудад уриалсны дагуу энэ шийдвэр гарч байгаа аж. Герман улсад одоогийн байдлаар коронавирусийн халдвар авсан хүний тоо 150,648 байгаа бол  нас барагсдын тоо 5,315 хүрчээ.

Эх сурвалж: BBC

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-23 66.181.191.113

Ниргэсэн хойно нь хашгирав гэж

Avatar

Зочин 2020-04-23 66.181.177.115

Otgonbold ged emch Shal hereggui hudlaa medeelel taraaj.end mask zuuh shaardlaggui gj emch nar uzej bgaa ged Germanaas bicheed bsan.boli2

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж