Ангидаа ганцаараа сурагч хүүд захидал илгээнэ

Хуучирсан мэдээ: 2015.12.02-нд нийтлэгдсэн

Ангидаа ганцаараа сурагч хүүд захидал илгээнэ

Арон Андерсон

Фото: @ScotlandNow

Нийгмийн мэдээллийн сайт болох Reddit хэрэглэгч нартаа хандан Британийн Аут-Скеррис аралд амьдардаг 10 настай сурагч Арон Андерсонд (Aron Anderson) зул сарын баяр хүргэсэн ил захидал илгээхийг уриалжээ. Хүүд нэг ангийнхан, найз нөхөд байхгүй гэж Mashable сонин бичив.

Арлын хүн ам нь дөнгөж 65 хүн бөгөөд Арон хоёр тасалгаа бүхий сургуулийн цорын ганц сурагч юм. Бүх хичээлийг нь ганцхан багш заадаг. Хүүгийн шилдэг найз нар нь нугас, хонь, нохой гэнэ. “Арон сургуульдаа ганцаараа сурч байгаа нь харамсалтай. Гэхдээ том хүмүүсийн дунд байгаадаа тэр баяртай байдаг” гэж хүүгийн эх ярьсан байна.

Портал Reddit сайт 2005 онд нээгдсэнээс хойш сонирхолтой сэдвүүдийг уншигч нартаа тавьж, тэдний саналыг авдаг байна. Reddit сайтын хэрэглэгч нарын асуултад Билл Гейтс, онолын физикч Стивен Хокинг, зохиолч Нил Гейман нарын алдартай хүмүүс хариулж байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж