Чечений удирдагч үсээ хусуулахыг уриалав

Хуучирсан мэдээ: 2020.04.23-нд нийтлэгдсэн

Чечений удирдагч үсээ хусуулахыг уриалав

Чечений удирдагч үсээ хусуулахыг уриалав

Чечений Бүгд Найрамдах Улсад коронавирусийн цар тахлын улмаас бусад улс орнуудын адил хорио цээрийн дэглэм хэрэгжиж байгаа юм. Харин сүүлийн үед ард иргэдээс үс засах газруудыг нээж өгөх хүсэлт ихээр ирэх болжээ.

Үүний хариуд тус улсын удирдагч Рамзан Кадыров үс засах газрыг нээхийн оронд үсээ хусуулахыг ард иргэддээ уриалаад өөрийн биеэр үлгэрлэн үсээ хусуулжээ.

Түүнийг үсээ хусуулсны дараа Чечений төрийн байгууллагын ажилтнууд Кадыровын уриалгыг хэрэгжүүлж, үсээ хусуулсан зургаа цахим сүлжээндээ нийтэлж эхэлсэн байна. Чечений төрийн албан хаагчид хэзээнээс удирдагчаа даган дуурайж, сахлаа адилхан засуулж, адилхан хувцаслаж иржээ.

Эх сурвалж: MEDUZA.IO

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж