Мал хамгаалах нийгэмлэг, Мал эмнэлгийн Ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Хуучирсан мэдээ: 2020.04.23-нд нийтлэгдсэн

Мал хамгаалах нийгэмлэг, Мал эмнэлгийн Ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Мал хамгаалах нийгэмлэг, Мал эмнэлгийн Ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга, Малын Ерөнхий эмч Д.Түмэндэмбэрэл, Мал сүргийг хулгайн Гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ц.Энхбат нар өнөөдөр хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд мал эмнэлгийн гэрчилгээний системийг ашиглан мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, мал амьтны шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, гарал үүслийг тогтоох тогтолцоог хэрэгжүүлэх, малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар тусгасан байна. Мөн малыг цахим бүртгэлжүүлэх, цаашид ялган тэмдэглэх ажлыг үргэлжлүүлэн хийх юм байна.

Мал эмнэлгийн гэрчилгээний системийг ашиглаад малын хулгайг бууруулах, малын шилжилт хөдөлгөөнийг хяналтанд авна гэж талууд үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Сум дүүргийн нутаг дэвсгэрт худалдаалагдаж байгаа мал амьтны түүхий эдийн гаралтай бүтээгдэхүүн нь мал эмнэлгийн гэрчилгээтэй байх аж. Энэхүү ажлын хүрээнд цахим мэдээллийн санг бүрдүүлэн ажиллах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж