АНУ Оросын эсрэг шинэ хориг тавьж магадгүй

Хуучирсан мэдээ: 2015.12.02-нд нийтлэгдсэн

АНУ Оросын эсрэг шинэ хориг тавьж магадгүй

Роуз Гетемюллер

Фото: Sergey Ponomarev / АР

 

Оросын талаас дунд ба бага тусгалын пуужинг устгах гэрээгээ зөрчиж байгаа учраас түүний эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах боломжийг АНУ авч үзэж байна хэмээн Зэвсэглэлд тавих хяналт болон олон улсын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Роуз Гетемюллер Конгрессийн Төлөөлөгчдийн танхимд сонсгол хийхдээ мэдэгджээ.

 

"Дунд ба бага тусгалын пуужинг устгах гэрээтэй холбоотойгоор бид эдийн засгийн арга хэмжээ авах асуудлыг судалж байна. Гэхдээ бид шийдвэрээ гаргаагүй” гэж тэр хэлэв. Мөн тэрээр Украины асуудлаар авсан хориг арга хэмжээ “ер бусын өндөр үр дүнтэй байсан” гэсэн байна.

 

Сүүлийн хэдэн жилийн дотор хоёр орон бие биенээ дээрх гэрээг зөрчлөө гэж буруутгаж иржээ. АНУ-ын талаас Р-500 гэх далавчит пуужин, "Искандер-М» цогцолбор, гэрээгээр хориотой РС-26 дунд тусгалын стратегийн пуужингийн талаар ярьж байгаа бол Орос нь Пуужингаас хамгаалах системийн туршилтын байн пуужинг дунд тусгалынх гэж үздэг. Мөн Румынд Standard SM-3 гэх пуужин хөөргөх сууриудыг Tomahawk далавчид пуужинд ашиглаж болно гэж бас үзэж байна.

 

Зургадугаар сарын эхээр Вашингтон цөмийн цэнэгтэй далавчит ба баллистик пуужинг Европт байрлуулна гэж мэдэгдсэн.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж