Дархан-Уул аймагт шинэ коронавирусийн халдвар тархсан гэдэг нь худал мэдээлэл гэдгийг албаны эх сурвалжууд онцоллоо. Тодруулбал, шинэ төрлийн коронавирустэй холбоотой, иргэдийг айдаст автуулсан худал, ташаа мэдээлэл сошиал орчинд цацагдаж байгаад авталгүй, үнэт бодит мэдээллийг Эрүүл мэндийн яам, Улсын Онцгой комиссын баталгаат эх сурвалжаас авахыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас иргэдийг уриалж байна.
Мөн дээрх мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой комиссоос тодруулахад “Дарханд халдвар тархсан гэдэг мэдээлэл батлагдаагүй. Аймгаас орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 25-ны 06.00 цаг хүртэл хаасан байна. Зайлшгүй шаардлагатай, эмнэлгийн бичигтэй, албан ёсны томилолттой иргэдэд бичиг баримтыг нь үндэслээд гарах зөвшөөрлийг олгож байгаа” гэсэн мэдээллийг өгөв.
Монгол улсын Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах
1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ