Орхонд О.Баасанхүү, Ц.Нямдорж, С.Ганбаатар нар тулах уу? | News.MN

Орхонд О.Баасанхүү, Ц.Нямдорж, С.Ганбаатар нар тулах уу?

Орхонд О.Баасанхүү, Ц.Нямдорж, С.Ганбаатар нар тулах уу?

Орхонд О.Баасанхүү, Ц.Нямдорж, С.Ганбаатар нар тулах уу?

“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог буюу Орхон аймгийг онцолж байна.


УИХ-ын сонгууль бүрт “гал авалцсан” тулаан болдог тойргийн нэг нь Орхон. УИХ-аас гурван мандат баталсан нь 90 гаруй мянган хүнд амд нь оноосон хуваарилалт юм.

Монгол Улсын үйлдвэрлэлийн хоёр дахь том хотоор нэрлэгддэг эл тойрогт “Эрдэнэт” үйлдвэр үйл ажиллагаа эрхэлдэг нь улстөрчдийн сонгуулийн бай болж, ялалт байгуулах эсэхийг нь тодорхойлдог гол “зэвсэг” болсоор ирсэн.

Ардчилсан нам Засгийн эрх барьж байхдаа буюу 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын талд шилжүүлэн авч гавьяа байгуулсан ч, УИХ-аар хэлэлцүүлэлгүй шийдвэр гаргасан нь алдаа болж, өнөөдөр ч улстөрчдийн өөртөө оноо авахаар сэвдэг нэг сэдэв нь болж хувирсан. Иймээс 2020 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн ярих чухал сэдэв нь “Эрдэнэт”-ийн хувь эзэмшил болох нь тодорхой болоод байна.

Эрх барьж буй МАН дээрх тойрог руу Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нарыг сойж мэдэх сураг дуулдах болсон. Уг нь энэ тойргийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Бат-Энх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Б.Бат-Эрдэнэ нар эргэж тойрон, усалдаг байсан ч нэг нь Covid-19-ын дэглэм зөрчихийг оролдсон үйлдлээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол нөгөө нь ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа зээл авсан хэргээр мөн “гудамжинд” гарч улс төрийн дэмжлэг авах боломжгүй болсон.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулсан бол 2012 онд намын нэрсийн жагсаалтаар УИХ-д шууд сонгогдож,  өмнөх дөрвөн удаагийн сонгуульд Увс аймгаас сонгогдож байв.

Энэ удаад тойргоо сольж Эрдэнэтэд очвол Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээгээд байгаа УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй халз тулна. Жинхэнэ тулаан хоёр нэр дэвшигч дунд өрнөнө гэсэн үг. Учир нь  УИХ-ын гишүүн О.Баасанхүүг тангараг өргөн УИХ-д ажиллаж эхэлсэн үеэс сайд Ц.Нямдорж “Хүрэн оймсны хүчинд УИХ-д орж ирээ биз дээ” гэж тавласаар дөрвөн жилийг үдсэн бол  улиран сонгогдсон ч маргаанаа үргэлжлүүлсээр нэг ёсны парламент дахь “Хонь, чоно хоёр болсон” гэж хэлж болно.

Мөн дээрх тойрогт өнгөрсөн хоёр ч удаагийн сонгуулийн гол тулаан АН, МАН хоёрын дунд өрнөж, дундуур нь МАХН-аас нэр дэвшигч сонгогчдоос хамгийн олон санал авч, сонгогддог байсан бол энэ жилийн хувьд О.Баасанхүү гишүүн намаа өөрчилснөөр тоглоомын дүрэм ч өөрчлөгдөх болоод буй.

Хэдийгээр О.Баасанхүү гишүүн “Ардчилсан намаас хаана нэр дэвшихийг үүрэг болгоно, тэр тойрог руу явна” гэдэг мэдэгдлийг хийгээд байгаа ч хуучин тойрогтоо буюу Орхонд бусад хоёр нэр дэвшигчээ дагуулан оролцох нь тодорхой болоод байна.

Харин хоёр нэр дэвшигч нь хэн бэ гэдэг нь тодорхой болоогүй ч УИХ-ын гишүүн асан Д.Одхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикийн дарга, Орхон аймгийн Ардчилсан намын дарга Ц.Батхуяг, “Зэс эрдэнийн хувь”-ийн Д.Алтанхуяг, МоАХ-ны гишүүн, Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Ойдов нараас сонгон зүтгүүлэх болов уу гэх таамаг бий. Гэхдээ УИХ-ын сонгууль болоход хугацаа бас бий. Ардчилсан нам эрх баригч хүчин болохын төлөө дахиад ч нэр дэвшигчид дундаа сэлгээ хийн, мэдлэг боловсролтой залуучуудыг дээрх тойрог руу сойх тактик барьж мэдэхээр байгаа.

Одоо яригдаж байгаа дээрх горилогчдоос “Зэс эрдэнийн хувь”-ийн Д.Алтанхуяг өмнө нь уг тойрогт нэр дэвшээд ялагдсан бол хоёр нь шинэ хүмүүс, харин УИХ-ын гишүүн асан Д.Одхүү нь "Эгийн гол" төслийг удирдаж байснаар нь олон нийт андахгүй. Эл төсөл Ардчилсан намыг Засгийн эрх барьсан жилд амжилттай урагшилсан ч МАН Засгийн эрхийг авснаар хөдлөлгүй таг зогссон юм.

МАХН-ын дарга Н.Энхбаяр Орхон аймагт ач холбогдол өгч ажиллаж байна. Намын даргынх нь суудлыг ганхуулах оролдлого хийснээс хойш О.Баасанхүү гишүүнд хатуурхах болсон тэрбээр эл тойрог руу Ерөнхийлөгчийн сонгуульд сойж байсан, УИХ-ын гишүүн асан Р.Ганбаатар, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Э.Эрдэнэжамъян нарыг илгээх болсон нь хоёр ч давхар санаа агуулсных гэж үзэх улстөрчид бий.

Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг дээрх тойрогт нэр дэвших боломж олгохгүй байх, хоёрдугаарт намаа ялуулах гэсэн давхар тактик явж байгаа гэж үздэг.  Намд нь 2016 оны УИХ-ын сонгуулиар суудал авчирч, парламентад төлөөлөлтэй гэдгээ харуулж байсан ганц дайчин нь Ардчилсан нам руу “урвасан”-аар сөргүүлээд хэнийг сойх вэ гэдэг нь хамгийн их анхаарал татсан сэдэв рүү хөтлөөд байна.

УИХ-ын гишүүн асан Р.Ганбаатарын хувьд 2012 оны УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймагт нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан бол 2016 онд даагаа нэхээд ялагдсан. Харин энэ удаад Орхон аймгийг зорьж мэдэхээр байгаа нь ганцаарчилсан тоглолт хийсэн гэх УИХ-ын гишүүн О.Баасанхүүд “шавар хааж” санал хувааж мэдэхээр байгаа юм.

Орхон аймгийг төлөөлөн УИХ-д сонгогдсон гишүүд:

  • 1992 онд: Ж.Жадамбаа МАХН, Ж.Дэлгэрцэцэг МАХН, Ш.Чунаг МАХН
  • 1996 онд: Л.Лувсан-Очир АХ эвсэл, Д.Энхтайван АХ эвсэл
  • 2000 онд: Ё.Баярсайхан МАХН, Ц.Ням-Осор МАХН
  • 2004 онд: Д.Одхүү АН, Г.Адъяа МАХН
  • 2008 онд: Д.Дамба-Очир МАХН, Д.Одхүү АН
  • 2012 онд О.Содбилэг МАН, Л.Цог МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл
  • 2016 онд: О.Содбилэг МАН, Д.Дамба-Очир МАН, О.Баасанхүү МАХН

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

51 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-23 150.129.141.214

Увс нуур дуугаа дуулаад Увсынхан явж өгнө. Хойноос ирээд хот минийх гэдэг хүмүүс Эрдэнэтэд бүүр эзэгнэчихсэн.

Avatar

Зочин 2020-04-23 202.21.104.2

лутаа гэдэг манангийн бүлгийн толгойлогч ирэх юм уу. гарч магадгүй л юм

Avatar

Зочин 2020-04-23 202.21.104.2

МАН энэ сонгууль ялах хүн алгаа. бяартай

Avatar

Томор 2020-04-23 202.179.31.90

МАНАН-гүй Монгол улс гээд бодсон чинь цаанаа л нэг гоё. Тэнгэр цэлмээд л ирэх шиг.

Avatar

Зочин 2020-04-23 66.181.187.188

хэрүүл өдсөн мэдээ байна тухайн үед нь хэн нь хэнд өгнө тэр үедээ мэдэгдэнэ, бараг мэдээж юман дээр харүүл хийгээд л ,,,

Avatar

Сайнжаргал 2020-04-23 66.244.109.90

Ганбаатар ирвэл лавтай гарна. Нямдоржийг бол авч хэлцэхгүй, Баасанхү бүр чөнгөрсөн.

Avatar

Зочин 2020-04-23 202.9.46.155

Нямдоржгүй Монгол улс гээд бодсон чинь цаанаа л нэг гоё. Тэнгэр цэлмээд л ирэх шиг.

Avatar

иргэн. 2020-04-23 64.119.26.113

МАНАН л биш шүү новшнууд гэхэд ч

Avatar

Эрдэнэт 2020-04-23 59.153.112.213

Ганбаатар гарна. Асуудалгүй

Avatar

Зочин 2020-04-23 176.63.22.236

Баасанхүү зайл

Avatar

ЗОЧИН 2020-04-23 103.212.118.226

ЭНЭ НЯМДОРЖ ЭРДЭНЭТЭЭС ЛУЙВАРДАЖ ИДЭЖ ЦАДАЖ ХАНААГҮЙ Л БНА ДАА, ОДО ЭНЭ ЗӨНӨГ УИХ-Д БУГ БОЛТЛОО СУУЛАА, ЭРДЭНЭТ, ТӨСВӨӨС ИХ Ч ИДЭЖ УУЛАА, ОДОО ЗАЛУУСТ ЗАЙГАА ТАВЬЖ ӨГӨӨ, ТӨРИЙН ӨНДӨР АЛБЫЫГ НАСААРАА ХАШЛАА, ИДЭЖ УУСАНЭ ЧИНЬ ДУТУУ Л САНАГДААД БАЙХИЙМУУ, ЗОРИГ АЛУУЛСАН ХЭРГИЙГ 20 ГАРУЙ ЖИЛ ЗУВЧУУЛЛАА, ЭНЭ АЛЛАГЫН ГОЛ ОРОЛЦОГЧ ГЭЦГЭЭГЭЭД БНА.

Avatar

Зочин 2020-04-23 182.160.35.148

Нямдоржийг сонгож хэрхэвч болохгүй. Энгийн иргэн болгож байгаад Эм Си Эс компаниас авсаг авилгыг нь ил болгох хэрэгтэй

Avatar

Зочин 2020-04-23 192.82.69.191

Одоо удахгүй нямдорж их-д дахин нэр дэвшихгүй гэж зарлах юм гэнэ лээ!! Нэр дэвшсэн ч сонгогдохгүйгээ сайн мэдэж байгаа! Нэр төртэйгээр улс төрөөс буух юм гэнэ лээ! Тэгэхээр баастайхүүгин хцвь заяа шийдэгдсэн!! Өөрөө өөрийгөө хорлочихсон доо! Тэгэхээр махн-д маш их боломж байнаа! Далдыг харж байгаа юм шиг мэдэж байнаа!!

Avatar

Зочин 2020-04-23 182.160.1.228

nymdorjoos odoo sahaadch shuus ch yuch garahgui bolson odoo bolimoor ym

Avatar

203.91.119.42 энэ хаягнаас хэн бичээд байгааг олно 2020-04-23 46.167.244.56

203.91.119.42 хаягнаас хэн бичээд байгааг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанаас хайж байна. Санаатайгаар Монголчуудыг талцуулж хагалан бутаргаж байна гэж үзэж байна. Удахгүй олно.

Avatar

Зочин 2020-04-23 202.126.89.157

ИХ д орсон эрчүүдийг тайган болгочихдог хуультай бол … жинхэнэ төрийн төлөө зүтгэнэ дээ.

Avatar

Иргэн 2020-04-23 202.131.233.190

Нямдорж Эрдэнэтээс дэвших гээд л Зоригийн хэргийг 4 жил ярьж, сэжигтнүүдийг өмгөөлөөд байж дээ хөөрхий. Энэ зөнөг одоо болно доо. Орхончууд сонгохохгүй байлгүй дээ, арай ч дээ

Avatar

Зочин 2020-04-23 202.131.236.138

48.1.7.хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах-ыг хориглоно гэсэн хуулийн заалт зөрчиж удаа дараа ийм байдлаар нийтлэл гаргаж байна. Энэ үйлдэлээ зогсооно уу, торгууль нь маш өндөр шүү дээ

Avatar

Зочин 2020-04-23 103.80.210.183

БУРХАНЫ НЭРИЙН ӨМНӨӨС буудан өг л дөө

Avatar

Зочин 2020-04-23 207.6.112.23

Nyamdorj zonog ovgon odoo bolih boloogui yu yamaaaar aiiiimar yum be????

Avatar

С.Баасанхүү, С.Ганбаатар 2-т 2020-04-23 202.126.89.249

Эрдэнэт томсгосон тойргоос 3 хүн гарахаар бол та 2 болж байна.Хэрвээ 1 тойрог бол та 2 хоорондоо тохиролцоод аль нэг нь нэрээ татсан нь дээр байх.Эс тэгвээс та 2 нэг нэгнийхээ саналыг зулгаагаад хөсрий Ц.Нямдоржид дахиж сонгогдох боломж гаргаж магад. Ц.Нямдорж нутгаасаа олон дахин гарсан атлаа юу ч хийж бүтээгээгүй тул тэндээс гарах нэр нүүргүй болсон. Сүүлдээ АН-ын нэр хүнд унасныг ашиглаж хар машины будлианаар л хотоос гарч ирсэн.Аливаа юманд хэмжээ гэж бий.Ордны Ц.Нямдорж гудамжинд гарах цаг

Avatar

Зочин 2020-04-23 66.181.182.249

Manai erdeneted 20onii songuuliar unagan erdenetiin huuhed garna.

Avatar

bitgi gargaarai 2020-04-23 60.104.114.248

Baasanhuu gej daldaisan p***a utsan huuheldei end tend yscheed ybhima bitgi gargaarai

Avatar

Иргэн 2020-04-23 202.179.8.4

С.Ганбаатар Дарханд нүүргүй болоод хэсэж явна даа зайлуул

Avatar

Zochin 2020-04-23 103.14.36.18

Эрдэнэтийхэн энэ 3 -г сонгож тэнэгдэхгүй ээ. Энэ тэнд дэвших нүүргүй болсон хүмүүсийг сонгодог аймаг биш гэдгээ энэ сонгуулиар батал Эрдэнэтчүүдээ.

Avatar

Зочин 2020-04-23 202.9.46.176

Баасанхүү бол парламентад бх л чстой хүний нэг ! Авгай хүүхнүүд шиг янз бүрийн хэрүүлд оролцдог боловч шудрага үгтэй ! Энэ жилийн сонгуулийн гол онцлого бол Цэндийн Нямдоржийг хаана ч сонгуульд оролцсон унагаах явдал юм ! Монгол улс, Монголын ард түмэн энэ дөрвөдөөр тоглуулж ханалаа ! Бага ястан Элбэгдорж, Нямдорж нар Монголын хувь заяагаар их тоглолоо !!!

Avatar

Эргүү 2020-04-23 89.162.105.128

Их бага ястан нь яахав. Их ястан гээд Очирбат, Багабанди нар яалаа даа. Чи биеийнхээ бүх жижиг яснуудыг авахуулах гээд үз дээ. Их тэнэг үг хэрэглэж байна даа өвгөн хүн гэхэд

Avatar

ЗОЧИН 2020-04-23 202.21.126.30

ОРХОНД УВСЫНХАН ОЛОН БАЙДАГ Ч ТИЙМ ЖИН ДАРАХААР БИШ. ТЭГЭЭД Ч УВСЫНХАН СОНГУУЛЬД УВС ГЭДГЭЭРЭЭ НЭГ ИХ ОРОЛЦДОГГҮЙ ЮМ. ОРХОНД ГОРИЛОГЧДООС Ц.НЯМДОРЖ, Ц.ОЙДОВ, Ц.БАТХУЯГ,Д.ОДХҮҮ НАР УВС ХҮН ЮМ БАЙНА ШҮҮ.

Avatar

ЗОЧИН 2020-04-23 202.21.126.30

ЭНЭ ПРОГНОЗ ҮНЭН БОЛ ОРХОНООС С.ГАНБААТАР, Х.БУЛГАНТУЯА, Д.БАТЛУТ ГУРАВ СОНГОГДОХ ЮМ БАЙНА.

Avatar

Zochin 2020-04-23 67.180.142.181

Khen ni ch khereggui Shine chadvarlag bolovsroltoi yos surtakhuuntai ner tsever uls turchiig songkh yostoi

Avatar

Зочин 2020-04-23 202.179.26.118

Ха ха төрийн зовлон Баасанхүү болоод бна уу,Энхбаяр нь Баасанхүүг унагах гэж босоо Ганбааг увуулаад нөгөөх нь жилийн өмнө Орхонд очоод хэвтчихсэн,Хүүк Эрдэнэтийн шахаачин Нямдоржийгоо хүчээр хөөгөөд явуулна гоё л юм бно до,

Avatar

зочин 2020-04-23 66.181.161.34

Хан уулд баахан дөрвөдүүд амьдардаг , Эрдэнэт бас дөрвөдүүдээр дүүрээ юу ? . Хамгын барианттай газар л шавчихдаг , ёстой сэргэлэн ястан шүү .

Avatar

zochin 2020-04-23 192.82.70.150

nymdorj eden dundaa hanatai tulhtai.gokiin 49% g luiwarchdaas salgasan hun bol nymdorj.manantaagui gants hun nymdortj.tiim bolohoor erdenetiihen nymdorjiig songoh ni todorhoi.za ter bosoo ganbaa urwagch baasan huu ulig bolson odhuu heregguiee.

Avatar

Хннн 2020-04-23 64.119.18.70

Үнэхээр тийм бол Баасанхүү ч азтай юмаа дахиад гарах нь Эрдэнэтэд шилжин ирсэн Увсынхан олон боловч уугуул Эрдэнэтчүүд Нямкаг найдвартай татаж унагаана за фэнгшүйтэй бол юу ярихав

Avatar

Зочин 2020-04-23 202.131.253.66

Нямдорж больсон нь дээрдээ. Ганбаатар, Баасанхүү 2-ийн аль нэг гарч ирэх шаанстайл харагдах юм.

Avatar

Зочин 2020-04-23 202.126.89.72

40 сөйхан залуу гарч ирэхэд улс төр,парламент шал өөр болно.МАН бол шал худлаа,нэг ч олигтой залуу байхгүй.Хогийн б**с долоогч,хутга шаагчид,цүнх баригчид дэвшигнэ.Алтандорнод гАнболд Хассуурь Ганхуяг,цүнх баригч дүрвөд Дамбийням гэх мэт.

Avatar

Баатар 2020-04-23 202.126.88.168

Хорьдог, хулгайлдаг, хулхидагдаг ЖДҮчин Хүрэлсүхийн МАН-ыг дэмжихгүй гэж Эрдэнэтчүүд шийдсэн байгаа шүү

Avatar

Зочин 2020-04-23 202.126.89.72

Тойргоо сольдог новшнуудад салаавч өгөх хэрэгтэй.Тэр тойрогтоо юм хийдэггүй юм гэхэд тойрогтоо,улсдаа хэрэгтэй хууль баталсан бол нүүр бардам дахин дэвших байсан,тойрогтоо үзэгдэх байсан.Нямдоржыг бүгд үзэн ядаж байна.Цогзолмаа гичийд ховдод салаавч өгнө.

Avatar

Зочин 2020-04-23 182.160.1.1

Би Баасанхүүд их дургүй байлаа. Одоо бол хүндэлдэг. Ийм хүн УИХ -д чухал хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-04-23 119.40.103.6

МАХН-ын хоёр гарч мэднэ. Нам талаасаа биш хүнийхээ хувьд шудрага, чадвартай улс

Avatar

Зочин 2020-04-23 202.179.31.87

Мэнгэт биш шүү, чөтгөр ч яахав

Avatar

Буд 2020-04-23 150.129.143.73

Зо за ямарч байсан мананг сонгохгуй шуу гаргасан шийдвэр нь эргэж буцаад л энэ засаг тор унэхээр болохгуй байна даа тэр таван толгойн зуун цанх гэж хамгийн унэтэй нуурсээ засгийн газрийн тогтоол гаргаад х***а нарт огоод сонгуулийн монгоо босгоод буцаад ашиггуй авч байгаа юм байна ард тумэн мэдэж байгаа шуу дээ ард тумэн энэ хулгайч нарссас сонгуулиар салах хэрэгтэй шуу

Avatar

Bayduud 2020-04-23 150.129.140.45

Othonbilegiin huug Erdenetiihen jiigeed baina uu? Eswel Khuuk jiigeed bna uu…Sho darga bol idehee Ch idej chaddag,hiihee Ch sain hiideg mundag udirdagch bailaa

Avatar

Зочин 2020-04-23 203.91.115.55

Эрдэнэтийн иргэд бид энэ сонгуульд МАН АН хоёроос нэр дэвшсэн хүмүүст санал өгөхгүй Өөр нам эвсэл биe даагч нарт саналаа өгнөө

Avatar

Codbileg 2020-04-23 150.129.140.45

Cdaguud namaig bur martjee…jiij bgaa bol erthen heleerei. Gok- s Manai ger bul neg shirheg Ch hadaas huwidaa zawshaagui shuu…!!!!!

Avatar

Зочин 2020-04-23 203.91.115.55

Эрдэнэтийн иргэд бид энэ сонгуулиар МАН АН хоёр намд саналаа өгөхгүй Өөр нам эвсэл биe даагч нарт саналаа өгцгөөнө

Avatar

Зочин 2020-04-23 139.5.218.47

Нямдоржийг чулуу модооор салба нүднээ чамай шунахай сухайг

Avatar

Codbileg 2020-04-23 150.129.140.45

Cdaguud namaig bur martjee. Jiij bgaa bol erthen heleerei.. Manai ger bul Gok- s shirhegch hadaas awj huwidaa zawshaagui shuu….

Avatar

Зочин 2020-04-23 203.91.119.42

Энэ МАН-ын н**ш дөрвөд Хан уулынханыг 4 жил хуурчихаад зугтаж байгаа юм бхйна л даа

Avatar

Баяр 2020-04-23 192.82.77.3

Сайн байна уу.Мэдээллийнхээ үнэн зөвийг нягталж бичмээр юм.МОАХ-ын гишүүн, Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Ойдов гэдэг хүн биш шүү дээ.Д.Өсөхбаяр гэдэг хүн шүү дээ.Орхон аймгийн МОАХ-ын тэргүүн, МУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Д.Өсөхбаяр гэж бий.

Avatar

Зочин 2020-04-23 192.82.68.158

Нямдорж та өөрийн ухамсраараа залуу үедээ байраа тавьж өгнө үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж