Монголын нийгмийн үеийг тодорхойлох судалгааг хийжээ | News.MN

Монголын нийгмийн үеийг тодорхойлох судалгааг хийжээ

Монголын нийгмийн үеийг тодорхойлох судалгааг хийжээ

Монголын нийгмийн үеийг тодорхойлох судалгааг хийжээ

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд нийгмийн үе, үе хоорондын ялгаа нь зөвхөн нийгмийн салбарын бус бүх шинжлэх ухаанд хамаарахуйц өргөн цар хүрээг хамарсан судлагдахуун болоод байна. Гэвч, Монгол улсын хувьд Монголын нийгмийн үеийг тодорхойлсон албан ёсны судалгаа, эрдэм шинжилгээний ажлууд одоог хүртэл хийгдээгүй байна.

Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Судалгаа, зөвлөх үйлчилгээний SICA болон Санхүүгийн зах зээлийн холбоо хамтран Монгол Улсад анх удаа МОНГОЛЫН НИЙГМИЙН ҮЕИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА-г хийж гүйцэтгэсэн байна.

Уг судалгааны үр дүнд үндэслэн Монгол улсын нийгмийн үеийг дараах байдлаар ангилжээ. Үүнд:

  1. СОЦИАЛИСТ ҮЕИЙНХЭН /1964 оныг хүртэл/

Социалист үеийнхэнд 1964 оноос өмнө төрсөн 56-аас дээш насныхан(2020 оны байдлаар) багтана. Социалист үеийнхэн бол хуучинсаг үзэлтэй, капиталист-ардчилсан нийгэмд амьдарч байгаа боловч үзэл бодлын хувьд хэвшмэл социалист хэв маягтай. Зан чанарын хувьд шударга ёсны мэдрэмж өндөртэй. Төр, нам, институцэд итгэх итгэл өндөртэй. Улс орны ирээдүй сайн сайхан болно гэсэн итгэлтэй.

  1. ЗАВСРЫН ҮЕИЙНХЭН /1965-1982 оны хооронд/

Завсрын үеийнхэнд 1965-1982 онд төрсөн 38-55 насныхан(2020 оны байдлаар) багтана. Завсрын үеийнхэнд Социалист үеийнхэн маш хүчтэй нөлөөлөл үзүүлсэн учраас үзэл бодлын хувьд либерал чиг баримжаа сул. Гэвч капитализмийн үр шимийг хамгийн ихээр хүртэж яваа, хэрэглээ өндөртэй үе юм. Энэ үеийнхэнд глобал үзэл бодлууд хараахан төлөвшиж амжаагүй.

  1. ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙНХЭН /1983-1994 оны хооронд/

Шилжилтийн үеийнхэнд 1983-1994 онд төрсөн 26-37 насныхан(2020 оны байдлаар)  багтана. Шилжилтийн үеийнхэн Социалист ба Завсрын үеийнхэнтэй харьцуулахад Шинэ үеийнхэнтэй илүү төстэй бөгөөд нэг бүлэгт хамаарах боломжтой. Үзэл бодлын хувьд ардчилсан, капиталист чиг баримжаа илүү хүчтэй суусан. Шинэ үеийг бодвол илүү прагматик, ирээдүйд итгэх итгэл нь илүү хүчтэй. Шилжилтийн үеийнхний дийлэнх нь Шинэ үетэй адилаар интернет, сошиал медиа орчноос мэдээллээ авч байна. Энэ үеийнхэн бусад үетэй харьцуулахад илүү оппортунист хандлагатай байна.

  1. ШИНЭ ҮЕИЙНХЭН /1995 оноос хойш/

Шинэ үеийнхэн 1995 оноос хойш төрсөн буюу 25-аас доош насныхан(2020 оны байдлаар)   юм. Шинэ үеийнхэн бол хувь хүний эрх чөлөөний мэдрэмж өндөртэй, либерал үзэлтэй, төр болон намд итгэдэггүй, институцэд биш өөртөө илүү итгэдэг, бусад үеүдтэй харьцуулахад хамгийн их дижитал, сошиал хэрэглээтэй байна. Тэд бусад үеүдтэй харьцуулахад үзэл бодлын хувьд илүү баруунжсан, глобалчлагдсан байна.

Өнөөдөр Монголын бизнесийн байгууллагууд барууны Baby Boomer, X, Y, Z үеийг шууд хуулбарлан авч, ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, биднээс огт өөр замаар явж ирсэн улсын иргэдэд хамаарах үеийг ашиглаж байна гэсэн үг. Жишээ нь: Америк улсын Baby Boomer үеийнхний үзэл бодол, хандлага Социалист нийгмийн үетэй ямар ч холбоо хамааралгүй юм.

АНУ болон Монголчуудын глобал асуудалд хандах хандлагын ялгаатай байдлыг ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрч буй эсэх дээр авч үзлээ. Уг асуултын хүрээнд АНУ-ын Pew Research Center-ийн 2019 онд хийгдсэн судалгааны мэдээллийн санг “Монголын нийгмийн үеийг тодорхойлох” судалгааны дата мэдээлэлтэй харьцуулав.

Зураг 1. Ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрч байгаа байдал, хувиар

АНУ-ын хувьд ижил хүйстний гэрлэлтийг дунджаар 61хувь хүлээн зөвшөөрч байгаа бол Монголчуудын хувьд дунджаар 22,5 хувь хүлээн зөвшөөрсөн байна. Глобалчлалын асуудал болох ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрөх байдал Монголчуудын хувьд Америк улсаас эрс ялгаатай байна. Эндээс, Америк улсын тодорхойлж гаргасан Baby boomer, X,Y, Z  үеүдийн нэршлийг Монгол улсын хувьд ашиглах буй явдал зохимжгүй гэдэг нь харагдаж байна.

МОНГОЛЫН НИЙГМИЙН ҮЕИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА-ны зарим онцлох дүнгээс дурдвал:

Асуулт 1: Монгол улсын хувьд 1990 оноос хойш эдийн засаг болон ард иргэдийн амьжиргаа сайжирсан уу?

Зураг 2. Эдийн засаг болон хувь хүний амьжиргаа сайжирсан эсэх нийт оролцогчоор, хувиар

Зураг 3. Эдийн засаг болон хувь хүний амьжиргаа сайжирсан эсэх үеэр, хувиар

Монгол улсад 1990 оноос эдийн засаг болон ард иргэдийн амьжиргааг социалист, завсрын үеийнхэн муудсан гэж хариулсан нь нийгмийн шилжилт хөдөлгөөнөөс үүссэн эмх замбараагүй байдал тэдний амьдралд сөрөг байдлаар нөлөөлсөнтэй холбоотой байж болно. 1990 оноос хойш бодитоор хүмүүсийн хэрэглээ өсч, нэг хүнд ногдох машины тоо, дэлгүүрүүдийн барааны төрөл, чанар олширсон боловч эдгээр үеийн хүмүүс худалдан авах чадвар муудсаар ирсэн. Инфляц өндөр, төгрөгийн ханш тогтмол сулардаг, шударга бус баялгийн хуваарилалт явагдсаар байгаа зэргийг харгалзан ийм хариулт өгсөн болов уу.

Асуулт 2: Манай улсын боловсролын системийн чанарыг юу гэж дүгнэж байна вэ?

Зураг 4. Боловсролын системийн чанарыг үнэлэх байдал нийт оролцогчоор, хувиар

 

Зураг 5. Боловсролын системийн чанарыг үнэлэх байдал үеэр, хувиар

Цээжлэлт дээр суурилсан Боловсролын систем үеэ өнгөрөөж байгаа  нь төгсөгчид ажлын байран дээр гараад гологдох, цалин хөлс бага байх нөхцөл байдлаар харагддаг. Иймд Боловсролын системийг нийгмийн бүх үеийнхэн муу гэж дүгнэсэн байна.

Асуулт 3: Таны бодлоор биеэ үнэлэх нь хувь хүний эрх чөлөөнд хамаарна гэж бодож байна уу?

Зураг 6. Биеэ үнэлэх хувь хүний эрх чөлөөнд хамаарна нийт оролцогчоор, хувиар 

Зураг 7. Биеэ үнэлэх хувь хүний эрх чөлөөнд хамаарна үеэр, хувиар 

Биеэ үнэлэх нь хувь хүний эрх чөлөөнд хамаарахгүй гэж 10 хүн тутмын 5 хүн үзэж байна. Бусад судалгаанаас харахад, Америкчууд либериал философиороо биеэ үнэлэхийг хувь хүний эрх чөлөөнд хамаарна гэж үздэг. Харин Монголчуудын хувьд огт өөр хандлагатай байна.

Судалгааны дэлгэрэнгүй тайлантай танилцахыг хүсвэл www.datamon.mn вебсайт-аас үнэгүй татаж аваарай!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ст 2020-04-23 31.206.239.80

нийгмийг 4н үеэр ангилсан нь түүх нь бэлэн заагаад өгчихсөн өөрөөр яач болохгүй ,,,
ер дахин засварлах хэрэгтэй харагдаж байна,,,
өөрөөр хэлбэл дэд бүлэг утга агуулга гм ангилалуудыг хийж төрөлжүүльээс зохино

Avatar

Зочин 2020-04-23 192.82.70.76

Элбэгдоржийн Z үеийн үргэлжлэл байна

Avatar

Зочин 2020-04-23 78.187.120.177

Ангилалыг аваа үзэхэд л судалгааг гэгчийг гаргагчид үечлэлийг мэдэхгүй, Монгол Улс хэдээд социалимд шилжсэн, байгуулсан, үүнийгээ хэзээ хэрхэн дүгнэж байсныг мэдэхгүй, философи, арга зүйн талаар ойлголтгүй, зүгээр сенсаци болгож магадгүй гэсэн гэдэн асуултыг түүчээ болгожээ, шинжлэх ухааныг хог болгсон эд байна.

Avatar

зочин 2020-04-23 103.57.93.63

Худлаа судалгаа байна. Бодит байдалд нийцэхгүй

Avatar

Зочин 2020-04-23 12.14.148.163

Асуудалд хандах хандлага нь бүх үеийнхэнд нь яг адилхан байна. Заавал биеэ үнэлэлт, ижил хүйстний гэрлэлт гэсэн асуудлаар үеийн ялгааг гаргах юм уу? Тэглээ гээд ч ямар ч ялгаа алга. Цаг мөнгөний гарз

Avatar

Зочин 2020-04-23 103.212.118.13

Энэ чинь харин сонирхолтой судалгаа байна.цаашид ийм нийгмийн судалгааны ажлыг гүнзгийрүүлж хийвэл нийгэмд тулгамдаж буй асуудлыг олж илрүүлэх төр засгийн бодлого, хөгжлийн бодлогыг оновчтой төлөвлөхөд их хэрэгтэй юм шиг бодогдлоо.Судлаач нартаа амжилт хүсье.

Avatar

мудак 2020-04-23 49.0.218.41

монголчуудын хувьд ижил хүйстний гэрлэлт гэдэг бол маш тэнэг адгууснаас дор үйлдэл

Avatar

иргэн 2020-04-23 66.181.186.196

Өчигдөр маргаашгүй өнөөдөр гэж байхгүй гэж. Ижил хүйстэн, хүйс солиулах гэх мэт барууны "хөгжилтэй" гэгдэх орны ёс заншил бол байгалиас гаралтай гэдгээ мартсан үндсэн унаган төрхөөсөө холдсон сүйрэл рүүгээ явж байгаагийн тод жишээ. Монголчууд бол хамгийн унаган төрхөөрөө \орги-оороо\ амьдарч байгаа учраас устаж уусаагүй өдий зэрэгтэй явж байгааг бүү март. Буруу тийшээ явж байгааг нь байгал дэлхий тэнгэр хангай мэдрүүлэх гэж аюулт цар тахал дэлгэрээд байгаа гэж байна шүү.

Avatar

зочин 2020-04-23 66.181.191.158

300 сая гаруй хүн амтай америкчууд, 3хан сая хүн амтай монголчуудын хувьд ижил хүйстний гэрлэлтэд хандах хандлагыг зэрэгцүүлж тавьж болохгүй л дээ

Avatar

Судалаач нарт 2020-04-23 182.160.40.72

Судалнаа хийж буй залууст хэлэхэд баруун, зүүн аймгуудын сумуудад очиж 2-3 жил ажил хийж амьдар. Судалгаагаа хий. Тэгвэл арай өөр дүн гарна. Энэ бол судалгаа хийх гэсэн ородлого. Битгий толгой эргүүлээд бай.

Avatar

Судалаач нарт 2020-04-23 182.160.40.72

Судалгаа хийсэн залууст хэлэхэд Баруун, Зүүн аймгуудын сумуудадад очиж 2-3 жил амьдарч үз. Тэнд ажил. Судалгаа хий тэгвэл арай бодитой болно.

Avatar

зочин 2020-04-23 66.181.161.68

Монгол улс мандтугай. Бүх зүйл сайхан болж байгаа.

Avatar

зочин 2020-04-23 66.181.161.120

Шинэ үеийн Монголчууд асуудалд арай өөдрөг ханддаг болсон. Монгол улс сайхан болж байгаа.

Avatar

иргэн 2020-04-23 66.181.170.215

ene hen bee, MAO shig haragdaj bna, 10jil ajillsan geluu, iim baga baij yun hudlaa yridaag yum bee

Avatar

Бат 2020-04-23 202.21.126.82

Судалгаа нэрээр өнгөлөн далдалсан с***р самууны сурталчилгаа л байна. Мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй гарууд юм аа.

Avatar

нэр төр 2020-04-23 49.0.218.41

хаа тарсан газаран арсийн хуулж хаях хэрэгтэй

Avatar

Зочин 2020-04-23 66.181.186.156

uzele changa yarigch mikropond demiirhed iim nom unshaad ih tom bolobsrol ezemshih heregui dee. TV yaridag shige bail daa helberdeh gedg demi chamd zohihgui. hereb shi shudarga unench baisn bol arai deer baihdaa. dansaar mongo ideh geed medhuu chi niabo minee. nidalsan ustgasann humuusiinhe tuhai nom hiideg manikal yumuu. hoorhii doo Tolgoitiinh shdee oros surguulid sursan bol huleen zobshoorno z**l doo balbar

Avatar

Зочин 2020-04-23 66.181.186.156

bitgi house dotor uzele zalgaad demi balai galzuu yuma yariad baigarai.

Avatar

Зочин 2020-04-23 66.181.186.156

uzele untaraa demberelee

Avatar

Зочин 2020-04-23 202.131.228.66

татаж авах холбоос буруу байна. засаарай

Avatar

gutram 2020-04-23 103.26.195.14

shal hudlaa, iim sudalgaa gej uhsen n bsan um, hoshin shogiin togloltoos teneg um hiij bh um zaluus..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж