Covid-19: ОХУ-д хоногт 5236 шинэ тохиолдол бүртгэгдэв | News.MN

Covid-19: ОХУ-д хоногт 5236 шинэ тохиолдол бүртгэгдэв

Covid-19: ОХУ-д хоногт 5236 шинэ тохиолдол бүртгэгдэв

Covid-19: ОХУ-д хоногт 5236 шинэ тохиолдол бүртгэгдэв

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага covid-19 вирусийн халдвараар дэлхийн 2.6 сая хүн өвчилсөн тухай мэдээллээ. Үүний зэрэгцээ, covid-19-ийн дэгдэлт Африк, Өмнөд болон Төв Америк болон Зүүн Европын улс орнуудад эрчимтэй тархаж байгааг онцлон тэмдэгдэв. Мөн дэлхийн ихэнх улс орнуудад covid-19-ийн цар тахал өнөөдрийг хүртэл эхлэлийн шатандаа явж байгаа гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдэгдэв.

Дэлхийн 213 оронд бүртгэгдээд буй covid-19 вирусийн халдвараар 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны 08.00 цагийн байдлаар 2 сая 635 мянга 85 хүн өвчилж, 717 мянга 317 хүн эдгэж, 184 мянга 40 хүн хорвоог орхилоо.

Covid-19 вирусийн тархалт АНУ-д өндөр байгаа бөгөөд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 29 мянга 927 шинэ тохиолдол бүртгэгдэж, 2340 хүн нэмж нас барлаа. Өнөөдрийн байдлаар АНУ-д нийт 848 мянга 671 тохиолдол бүртгэгдээд байгаа бол 47 мянга 658 хүн амиа алдаж,  84 мянга 8 хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч эдгэсэн байна.

Улмаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ цагаачлалыг түр хугацаагаар зогсоох зарлигт гарын үсэг зурсан байна. Ингэснээр нийгмийн бүхий л давхаргын ажилгүй байгаа америкчууд ажилтай болж тэр хэрээр эдийн засаг нь өснө гэж харж байгаа ажээ. Мөн АНУ-ын эрүүл мэндийн салбарын нөөцийг хэмнэхэд ач тустай гэв.

Мөн covid-19 вирусийн цар тахлын хоёрдугаар үе шат АНУ-д нэгдүгээр үе шаттайгаа адилгүй, өргөн хүрээг хамрахгүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэв.

Харин ОХУ-д өнгөрсөн 24 цагийн байдлаар covid-19 вирус маш эрчимтэй тархаж байна. Тус улсад 5236 шинэ тохиолдол бүртгэгдэж, 57 хүн нэмж нас баржээ. ОХУ-д нийтдээ 57 мянга 999 хүн халдвараар өвчилж, 513 хүн амиа алдаж, 4420 хүн эдгэсэн байна.

Тус улс Туркийн Антальи болон Истанбул хотоос дөрөвдүгээр сарын 21-22-нд шилжих шөнө 242 иргэнээ авчирсан байна.

Турк улсад ч мөн адил коронавирусийн тархалт өндөртэй оронд тооцогдож байна. Туркэд 24 цагийн байдлаар 3083 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол 98 мянга 674-д хүрлээ. Харин өнгөрсөн шөнө 117 хүн нэмж нас барснаар, нас барсан тохиолдол 2376-д хүрэв.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинэ тохиолдол олноор бүртгэгдсэн улс орны жагсаалт 

Эх сурвалж: worldometers

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-23 202.179.26.44

Германы тусгай нислэгийг болиулья аа. Оросоос ирсэн халдвар нэмэгдээд байхад

Avatar

zochin 2020-04-23 139.5.219.48

2 dahi davalgaand urtuhgui gedeg ni aihtar ug bna shuu, surgiin darhlaag yariad baina uu, neeree l ih udaan urgeljileh bololtoi shuu

Avatar

Зочин 2020-04-23 139.5.218.47

Хулгайчуудаа Франкфуртын чартер нислэгийг яаралтай цуцлаарай. Тал тал тийшээгээ салхилдаг нам дор газар . Германд хоногт 2000 гаран тохиолдол бүртгэгдэж байна

Avatar

Зочин 2020-04-23 120.142.60.9

Германд 2195 шиээ тохирлдол бүртгэгдэж 229 хүн нэмж нас барсан гэж байхад яагаад чартер нислэг хийх гэж байгаа юм бэ

Avatar

Зочин 2020-04-23 149.205.250.155

Харин наад тоо чин 5-6 к байж байгаад бууж байна. Германчууд маш олон хүн тестлеж байгаа болохоор их гарч байгаа болохоос биш. бусад улсууд бас герман орос америк шиг тестлэвэл ялгаагүй их л гарийш дээ. 7 хоногт 200 мянган тест хийж байна

Avatar

Зочин 2020-04-23 66.181.160.12

Трамп яаж мэдэж байгаа юм бэ! 2 дахь давалгаа илүү өргөн болох ч юм билүү. Халдварыг хумих зогсоох арга хэмжээ авахгүй бол улам хүчээ авна уу гэхээс өөрөө аяндаа алга болно гэж байхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж