Нутаг буцах иргэдийн анхааралд: ЭСЯ шинээр бүртгэл хийхгүй | News.MN

Нутаг буцах иргэдийн анхааралд: ЭСЯ шинээр бүртгэл хийхгүй

COVID-19

Нутаг буцах иргэдийн анхааралд: ЭСЯ шинээр бүртгэл хийхгүй

Нутаг буцах иргэдийн анхааралд: ЭСЯ шинээр бүртгэл хийхгүй

Монгол Улс дөрөвдүгээр сарын 30-нд БНСУ-ын Сөүл хот, тавдугаар сарын 02-нд ХБНГУ-ын Франкфурт хот руу тусгай үүргийн онгоц нисгэх, нийтдээ 500 орчим иргэнээ татан авах гэж байна.

Эдгээр 500 орчим иргэн нь дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:

  • Жирэмсэн /Жирэмсний 37 долоо хоногоос дээш бол урагт нөлөөлөх аюултай тул агаарын хөлөгт суулгахгүйг анхаарна уу/
  • Хөгжлийн бэрхшээлтэй
  • Өндөр настай
  • Өвчтэй
  • Бага насны хүүхэдтэй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ нэн тэргүүн тусгай үүргийн онгоцонд хамруулна.

Үүний зэрэгцээ дээрх таван шаардлагаас гадна тухайн иргэн онгоцонд суухаасаа өмнө 48 цагийн дотор Covid-19 шинжилгээг өгсөн байх шаардлагыг тавьж байна.

Өмнөх нь тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд 48 цагийн дотор шинжилгээгээ өгчихсөн байсан. Цаашид энэ шаардлагыг тавих нь зүйн хэрэг гэж үзсэний үндсэн дээр энэ шаардлагыг тавьж байгаа ажээ.

Мөн 18 наснаас доош насны оюутныг татаж авна. Гэхдээ тухайн оюутан шинжилгээнд хамрагдсан байх ёстой.

Эдгээр шаардлагыг нотолсон баримтыг өргөдөл гаргасан иргэн нэрээ бичин маргааш /2020.04.24/гэхэд УОК-ын  OUK.SHTAB@NEMA.GOV.MN  хаягт ирүүлэх ажээ.

Учир нь дэлхийн 35 орноос 9412 иргэн эх орондоо буцах хүсэлтээ гаргасан бөгөөд Элчин сайдын яамдад шинээр бүртгэл хийхгүгээр эдгээр нэрс дундаас хүндэтгэн үзэх шалтгаанаар нь ангилан 500 иргэнийг энэ удаад авна. Харин 500 иргэний нэрс дунд таны нэр багтсан эсэхийг УОК тухайн улсад суугаа ЭСЯ-даар дамжуулан мэдээлэх ажээ.

Үүний зэрэгцээ, Гадаад харилцааны яам гадаад буй монголчууддаа зориулсан зөвлөгөө мэдээлэл, тэдний төлөө авах арга хэмжээг УОК,  Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлнэ гэсэн юм.

БЭЛЭН БАЙДЛАА ХАНГАСНЫ ДАРАА ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦ НИСГЭХ ЭСЭХИЙГ ШИЙДНЭ 

Монгол Улсад covid-19 вирусийн халдвар гадаадаас зөөвөрлөгдөн орж ирж байгаа тул нийт ард иргэд, улсынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс бэлэн байдлаа хангасны үндсэн дээр тусгай үүргийн онгоц нисгэж байна. Иймээс дараа дараагийн тусгай үүргийн онгоцыг тусгаарлах байр, эмнэлгийн багтаамжийг харгалзан үзсэний үндсэн дээр нисгэнэ.

Өнөөдрийн байдлаар Засгийн газрын зүгээс Монгол-Японы хамтарсан сургалтын эмнэлэгт 250 ор гаргахаар бэлдэж байгаа бол Яармагт шинээр баригдаж буй эмнэлгийн санхүүжилтийн асуудлыг нь яаралтай шийдэж, ашиглалтад оруулан тусгаарлах байраар ашиглахаар ажиллаж байна.

Хэдийгээр гадаадад буй иргэд тусгаарлах байраар ажиллах боломжтой зочид буудлуудын багтаамжийг ил зарлаж байна. УОК ч гэсэн томоохон зочид буудлыг тусгаарлах байраар ажиллах санал тавьсан ч үнийн хувьд тохиролцож чадаагүй тул ашиглах боломжгүй гэдгийг мэдэгдэж байсан. Үүнээс гадна, гадаадаас ирсэн иргэд тусгаарлах байрны төлбөрөө төлдөггүй, өгсөн хоолыг нь голох зэргээр асуудал үүсгэж буйгаас зарим зочид буудлууд тусгаарлах байраар ажиллахаас татгалзжээ.

Холбоотой мэдээ

ГХЯ: Монголчууд төрдөө итгэж, хүлээцтэй хандах нь чухал байна

ГХЯ: Монголчууд төрдөө итгэж, хүлээцтэй хандах нь чухал байна

Иймээс аль боломжоороо бэлэн байдлаа хангасны үндсэн дээр иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж буйг УОК-ын Шуурхай штаб иргэдэд сануулж буй.

Үүний зэрэгцээ хүссэн улс болгон руу тусгай үүргийн онгоц нисгэх боломжгүй ажээ. Covid-19-ийн вирусийн дэгдэлттэй холбоотойгоор дэлхийн улс орнууд хилээ хааж, аль болох гадаадаас вирус зөөвөрлөгдөхгүй байх арга хэмжээг авч байна. Иймээс хоёр улсын хэлэлцээрийн үр дүнд тусгай үүргийн онгоц нисгэж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй гэдгийг Гадаад харилцааны яам мэдэгдэж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар гадаад буй Монгол Улсын долоон иргэн covid-19-ийн халдвар авч гэрээр эмчлүүлж байна. Тэдгээр иргэдэд Эрүүл мэндийн яам хяналт тавьж байгаа бөгөөд өвчтөн бүртээ утсаар тусгайлан холбогдож, зөвлөгөө, мэдээллийг өгч байнгын харилцаатай байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-23 66.181.190.29

женко баянгол гээд буудалтай биү дээ хоосон сул байж байна.путины өгсөн эхнэрээ нуух өөр газар олдохгүй байна уу

Avatar

Зочин 2020-04-23 122.201.19.99

Одоо тусгай үүрийн онгоц ер нь короноогийн голомт болоод байгаа шүү. Сайн шигшиж шинжилгээ авч авчирахгүй бол. Ялангуяа дамжиж ирж байгаа хүмүүс маш аюултай.

Avatar

Зочин 2020-04-23 122.201.19.99

Маш зөв ярьж байна. Бодит байдал ийм л байгааа. Гадаадаас ирж байгаа хүмүүс байраа голох хоолоо голж эмч сувилагчийн өөдөөс хоолоо шидэх зэрэг зөрчил гараад байхад яаж энэ монголд байгаа буудлууд тусгаарлах байраар байраа шүрээслүүлэх вэ дээ. Өөрсдөөс нь болж нутагтаа ирэх нислэг ойр ойрхон хийгдэж чадахгүй байгаа шүү дээ. Тусгаарлах байр нь хүрэлцэхгүй байхад яаж авах вэ . Үүнийг гадаадад тансаг байгаа монголчууд яаж мэдэх вэ .

Avatar

Зочин 2020-04-23 221.163.81.203

Наад хүсэлт хүлээн авах онцгойгийн емайл хаяг нь болохгүй байна. Буруу байна шалгаад дахиад емайл хаягийг нь нягтлаарай. Солонгосд байгаа Монгол чууд одоо ямарч вирусгүй байгаа. Дамжин өнгөрөх хүмүүстэй хамт суулгавал халдвар шууд авах магдлалтай тул анхаараарай. Тусад нь явуулвал сайн байна шүү! Энэд 2 сар хүлээж байна буцах гээд, мөнгө дуусаж байна, ажил хийе гэсэн ч таяг тулдаг болхоор үнэхээр хүнд байна шүү!

Avatar

Зочин 2020-04-23 202.131.245.243

Баячуудыг болдохоор бүртгээд л, импортлоод л байсан. Борчуудыг бүртгэхгүй гэж байгаа юм биз дээ?

Avatar

zochin 2020-04-23 112.159.75.30

ХЭЛЭХ САНАЛ БАЙНА ; СОЛОНГОСООС ШИНЖИЛГЭЭ ӨГӨӨД ОНГОЦОНД СУУЖ БАЙГАА ИРГЭДТЭЙ ӨӨР УЛСААС ИРЖ БАЙГАА, ШИНЖИЛГЭЭ ӨГӨӨГҮЙ ИРГЭДИЙГ ЦУГ СУУЛГАМААРГҮЙ БАЙНА. ШИНЖИЛГЭЭГҮЙ ИРГЭДИЙГ ТУСАД НЬ ОНГОЦООР АВАХ НЬ ЗҮЙТЭЙ БАЙХ. МӨН ӨНДӨР НАСТАН АНГИЛАЛД 55 НАСНААС ДЭЭШ БҮХ ХҮНИЙГ ХАМРУУЛЖ ТАТМААР БАЙНА ШҮҮ.

Avatar

С.Эрдэнэ 2020-04-23 124.158.76.91

Тэгэхээр үлдсэн хүмүүсээ авахгуй гэсэн үг үү …. Учир нь тэд нар Оросоор дамжин ирэх боломжгүй юм … УОК энэ асуудал дээр тодорхой хариу өгөх ёстой …

Avatar

зочин 2020-04-23 103.212.116.103

Oлон юм хуцалгүй монголчуудаа эх оронд ни татаж ав.хүнийами нас эрүүл мэнд хээгтэй,битгий хүндэтгэн үзэх гээд хүмүүсийг ялгаварлан гадуурхаж үндсэн хуулиа зөрчөөд бай.энэ олон хувийн буудалуудын үнэ хөлс тохиролцохгүй бол үйл ажиллагаагийн хаагаад зөвшөөрөлийн хураачих.яаасан их хүний зовлонгоор мөнгө олох гэдэг шуналын туламнууд уу.ард түмнийхээ өмнөөс зарим зүйл дээр төр төмөр нүүрээ гаргаж байх хэрэгтэй.бидэнд эрүүл саруул монгол хүн хэрэгтэй,

Avatar

Мөнхбаяр 2020-04-23 103.14.38.132

Монгол улсад үймээн самуун гарахгүй гэх баталгаагүй болжээ. Гайтай халдварт өвчнөөс болж төр улс мөхөх аюултай ойрхон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж