“АИ-80 бензиний чанар муудаж, хуучны АИ-76 шиг болсон” | News.MN

“АИ-80 бензиний чанар муудаж, хуучны АИ-76 шиг болсон”

“АИ-80 бензиний чанар муудаж, хуучны АИ-76 шиг болсон”

“АИ-80 бензиний чанар муудаж, хуучны АИ-76 шиг болсон”

Нефть импортлогч компаниуд дөрөвдүгээр сарын 13-наас шатахууны үнийг бууруулаад буй. Тодруулбал, шатахууны жижиглэнгийн үнийг 280-300 төгрөгөөр бууруулсан. Гэвч иргэдийн зүгээс үнэ буурсан ч,  ШТС-ууд АИ-80-ын оронд АИ-92 шахаж байна гэсэн шүүмжлэлийг хэлэх болсон. Иймээс шатахуун түгээх станцуудад АИ-80 бензин худалдаалж байгаа эсэхийг сурвалжиллаа.

“АИ-80 БЕНЗИНИЙ ЧАНАР МУУДАЖ, ХУУЧНААР АИ-76 ШИГ БОЛСОН”

Олны хэлж заншсанаар 1000 оюутны байрны дэргэдэх “Сод монгол” шатахуун түгээх станцад очлоо. Тэнд ихэвчлэн АИ-92 шатахуун авч буй суудлын авто машинууд ар араасаа эгнэжээ. “Манай шатахуун түгээх станцад АИ-80 шатахууныг 1 литрийг нь 1430 төгрөгөөр зарж байна. Жолооч нар их худалдан авдаг. Ихэвчлэн орос авто машинтай жолооч нар үйлчлүүлнэ. Хүмүүсийн дунд АИ-80 шатахууныг хольж зарж байна гэдэг хардлага их байна. Бодит байдал дээр тийм асуудал байхгүй” гэдгийг түгээгч залуу хэллээ.

Харин тус колонкоор үйлчлүүлж буй жолооч Г.Энхтөр “Өмнө нь АИ-80 шатахуун 1720 төгрөг байсан бол одоо 1430 төгрөг болж, 300 төгрөгөөр буурсан. Би хуучин орос ачааны машин барьдаг. Тийм учраас байнга АИ-80 шатахуун худалдан авч, хэрэглэдэг. Уг бензиний чанар их тааруу болсон юм шиг санагддаг. Хэдэн км газар яваад л амархан дуусчихдаг болсон. Орос машин чинь цэвэр АИ-80 бензин биш бол эд ангид нь дуу ороод эхэлдэг. Хуучнаар бол АИ-76 юм шиг л байдаг” гэв.

Үргэлжлүүлэн Хил хамгаалах ерөнхий газрын замын хойно байрлах “Магнай трейд” компанийн шатахуун түгээх станцад очив. Тэнд АИ-80 бензин худалдаалдаггүй гэдгийг түгээгч бүсгүй хэлсэн юм.

Тэрбээр “Манай шатахуун түгээх станцад АИ-80 шатахуун зардаггүй. Хотын захад байрлах станцуудад ихэвчлэн худалдаалдаг. Хүмүүс “Яагаад АИ-80 шатахуун зарахгүй байгаа юм бэ. Хольж зарж байна уу” гэж их асуудаг. Тийм зүйл огт байхгүй” гэдэг хариултыг өгч байв.

“Хэдийгээр шатахууны үнэ буурсан ч авто машины идэлт нь нэмэгдсэн. Холбогдох байгууллагууд нь худалдаалж буй шатахууныхаа нягтрал, чанарыг шалгаж үзэх хэрэгтэй байна. Жишээлбэл, АИ-92 шатахуун нь 1490 төгрөг мөртлөө АИ-95 бензин нь 2000 төгрөгийн үнэтэй байна. Нягтралын зөрүүгээрээ тэнцүүлчихээд байна шүү дээ. Монголд нефть импортлогч компаниудад хяналт шалгалтыг тогтмол хийж чадахгүй байна.

Миний машинд АИ-92 бензинээс 10 литрийг хийгээд 40 км яваад шар гэрэл нь асч байна. Машины эд анги их амархан эвдэрч байна. Миний бодлоор энэ шатахуун түгээх станцууд АИ-92 гээд АИ-80 шатахуунаа хийгээд, “АИ-80 бензин байхгүй” гээд борлуулаад байгаа гэж хардаж байна” хэмээн шатахуун худалдан авч буй жолооч М.Баатарсүрэн хэлж байлаа.

Улаанбаатар хотод ойролцоогоор 250 орчим шатахуун түгээх станц бий. Эдгээрээс хотын зах хэсэгт байрлах 20-30 станцад АИ-80 бензинийг худалдаалдаг. Хотын төвийн бүсүүдэд АИ-80 бензинийг худалдан авагч байдаггүй учраас зардаггүй гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлсэн юм.

“ДӨРӨВДҮГЭЭР САР ГАРСНААС ХОЙШ АИ-80 БЕНЗИН ИМПОРТООР ОГТ ОРЖ ИРЭЭГҮЙ”

Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас зарим зүйлийг тодрууллаа. ТэрбээрИргэдийн хардаж байгаа шиг АИ-80 бензинийг АИ-92 болгон худалдаалж буй асуудал байхгүй. Дөрөвдүгээр сар гарснаас  хойш АИ-80 бензин импортоор огт орж ирээгүй. Даваа гаригаас хойш МХЕГ, АМГТГ, ШӨХТГ-тай  хамтран шатахууны чанарын асуудалд хяналт шалгалтыг хийсэн. Уг шалгалтаар хийсэн инжилгээний хариу маргаашнаас гарна” гэв.


-Өнөөдрийн байдлаар нефть импортлогч хэчнээн компани шатахууны үнээ бууруулаад байна вэ?

-Улсын хэмжээнд нефть импортлогч бүх компани жижиглэнгийн шатахууны үнээ литр тутамд 280-320 орчим төгрөгөөр бууруулаад байна. Шатахууны нэр төрөл бүр дээр үнэ буурч, дөрөвдүгээр сарын 13-15-ны хооронд жигдрээд явж байна. Импортын тусгай зөвшөөрөлтэй 102 орчим аж ахуй нэгж байдаг. Үүнээс 50 орчим аж ахуй нэгж шатахууны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг.

-Ирэх саруудад дахин шатахууны үнэ буурах уу?

-Дэлхий дахинаа тархаад буй цар тахалтай холбоотойгоор “АПЕК” болон “Роснефть” компанийн худалдааны зөрчилтэй холбоотойгоор шатахууны үнэ түүхэнд байгаагүйгээр унаж байна. Бид шатахууны үнийг буух бүрт нь бууруулаад явж байна. Ирэх тавдугаар сард шатахууны үнэ дахин буурна гэж харж байна. Эргээд долдугаар сараас үнийн өсөлт явагдах болов уу гэж харж байгаа. Уржигдар гэхэд Хойд Америкийн бүс нутгийн улсуудад газрын тосны үнэ тэгээс доош хувьд орсон. Гэтэл урьд шөнийн байдлаар өсч, 9-10 ам.долларт хүрсэн. Ер нь таамаглахын аргагүй газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр маш их савалж байна. Бид шатахууны үнэ буурсан энэ хугацаанд Олон улсын бирж дээрх хэрэгслүүрүүдийг ашиглан он дуустал үнийг тодорхой түвшинд барих зорилгыг тавиад байна. Шатахууны үнэ буурахад бууруулчихаад өсөхөд нь эргээд нэмбэл тогтвортой бус байдал үүснэ. Шатахууны үнэ эдийн засгийн гол хөшүүрэг болж явдаг учраас бид аль болох тогтвортой үнийг барих ажлыг авч хэрэгжүүлж байна.

-Улсын хэмжээнд шатахууны хэд хоногийн нөөц байна вэ?

-Улсын хэмжээнд шатахууны нөөц хэвийн байгаа. Ойролцоогоор 40 орчим хоногийн нөөц бий. Ямар нэгэн асуудал, доголдол гараагүй. Учир нь нефть импортлогч компанийн орлого 30-40 орчим хувиар буураад байна. Тийм учраас нөөц хэвийн байгаа гэсэн үг.

-Иргэдийн дунд шатахууны үнэ буурсантай холбоотойгоор АИ-80 бензинийг АИ-92 шатахууны оронд шахаж байна гэж хардаж байна. Энэ асуудалд ямар хяналтыг тавьж ажиллаж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд АИ-80 бензиний нэр төрлийн бүтээгдэхүүн маш багассан. Улаанбаатар хотын хэмжээнд авч үзвэл хотын төвийн бүсэд энгийн хэрэглэгч АИ-80 шатахуун хэрэглэдэггүй. Ихэвчлэн мотоцикль, оросын авто тээврийн хэрэгслүүд ашиглаж байгаа. Хөдөө орон нутагт энэ төрлийн бензин харьцангуй ихээр худалдаалдаг.

Иргэдийн хардаж байгаа шиг АИ-80 бензинийг АИ-92 болгон худалдаалж буй асуудал байхгүй. Бүтээгдэхүүн хольж зарж буй асуудал огт байхгүй. Шатахууны үнэ буурахаас өмнө нь ч гэсэн АИ-80 шатахуун хотын төвийн бүсүүдэд байхгүй байсан. Дөрөвдүгээр сар гарснаас  хойш АИ-80 бензин импортоор огт орж ирээгүй. Зөвхөн “Улаанбаатар төмөр зам” компани өөрийн хэрэгцээндээ зориулан 100 гаруй тонн АИ-80 бензинийг оруулж ирсэн.

Даваа гаригаас хойш МХЕГ, АМГТГ, ШӨХТГ-тай  хамтран шатахууны чанарын асуудалд хяналт шалгалтыг хийсэн. Ерөнхийдөө шинжилгээний хариу маргаашнаас гарчихна. Бензин нь зөвхөн актоноор тодорхойлогддог зүйл биш. Авто бензин дээр 63 шинжилгээ хийдэг. Дизелийн түлш дээр 35 орчим шинжилгээг хийж, стандартад хүрч байна уу гэдгийг шалгадаг. Манайд одоо ашиглаж буй MNS-216:2017 гэсэн стандарт өөрөө евро-5 шатахууны стандарт. Гэвч өнгөсөн 2019 онтой харьцуулахад Монгол Улсын хэмжээнд 13 орчим хувь евро-5 импортоор орж ирсэн байна. Үлдсэн хувьд нь евро-2 стандартын бүтээгдэхүүн орж ирсэн. Гол шалтгаан нь шатахууны гол нийлүүлэгч “Роснефть” компани евро-5 стандартыг нийлүүлж чадахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

“18 АЖ АХУЙ НЭГЖИЙН ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦАД ДӨРВӨН ТӨРЛИЙН ШАЛГАЛТ ХИЙСЭН”

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнгөрөгч даваа гаригт /2020.04.20/ шатахууны чанар, дүүргэлтэд Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газартай хамтран шалгалт хийж буй талаар мэдээлэл хийсэн.

Уг хяналт шалгалтын талаар тус газрын дэд дарга Н.Бямбадоржоос тодрууллаа. Тэрбээр “Манай байгууллагаас ахлан Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Ашигт малтмал газрын тосны газартай хамтран нэгдсэн хяналт шалгалтыг хийлээ. Уг хяналт шалгалтын гол зорилго нь олон нийтээс шатахууны үнэ буурсантай холбоотойгоор хуурамч шатахуун түгээж байж магадгүй гэдэг хардлага маш их явж байгаа. Ер нь манайхаас болон мэргэжлийн хяналтын байгууллагаас үе үе гэнэтийн шалгалтыг хийдэг. Энэ удаа олон нийтэд зарлаж байгаад гэнэтийн байдлаар хоёр өдрийн шалгалтыг хийлээ. Шалгалт үндсэндээ нэг сарын хугацаанд үргэлжилнэ.

Бидний зүгээс нийтдээ жижиглэнгээр шатахуун борлуулдаг 18 аж ахуй нэгжийн шатахуун түгээх станцуудыг түүвэрлэн, шалгалт хийх ажил маань дөрөвдүгээр сарын 20, 21-нд яваад дууссан. Үндсэндээ нэг байгууллагын нэг станц гэдэг маягаар дээж авч, дөрвөн үзүүлэлтийг хэмжиж, шалгах юм. Нэгдүгээрт, нефть импортлогч компаниудын шатахуун түгээх станц дээр байх ёстой гааль, шинжилгээний бичиг баримт нь бүрэн эсэх. Хоёрдугаарт, бүгд Стандарт хэмжил зүйн газраас жилд хоёр удаа баталгаажуулж, лацаддаг тэрийг хөндсөн байна уу гэдгийг шалгасан. Гуравдугаарт, газар дээр нь шатахууны шахалт нь хэмжээндээ байна уу. Дөрөвдүгээрт, бүх шатахуун түгээх станцуудаар худалдаалж буй шатахуунуудаас дээж авсан.

Хамгийн гол нь нэг сарын хугацаа шаардана гэсний учир нь дээж авч, шинжилгээний хариу гарахад бага зэрэг хугацаа шаарддаг. Гэхдээ арай нэг сар болохгүй байх. Ойролцоогоор 10 гаруй хоногийн дараа дүгнэлт нь гарчих байх. Лабораторийн мэргэжилтнүүд хамт явсан. Иргэдийн дунд хардлага их байгаа учраас бид урьдчилан сэргийлэх үүднээс нууцлалын кодыг гаргасан. Тэр кодыг шалгалт хийж буй нэг л мэргэжилтэн мэдэж байгаа. Өөр бусад хүмүүс мэдэхгүй. Жишээлбэл, тэр кодоороо шинжилгээнд орж, хариу нь гарсны дараа мэргэжлийн байцаагч дүгнэлт өгдөг.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөвхөн актон гэж яриад байгаа. Бид актоноос гадна 10 гаруй үзүүлэлтийг шалгаж, шинжилдэг. Шинжилгээ хийдэг багаж маань бас тоотой. Нэг шинжилгээ хийж дууссаны дараагийн шинжилгээг хийдэг. Тийм учраас олон дээжийг шинжилэхэд хугацаа шаардана. Хоёр өдрийн шалгалтын эхний өдрүүдэд Шатахуун хэрэглэгчдийн холбооноос хөндлөнгийн хяналт тавьж, дагаж явсан. Газар дээр нь хийсэн шалгалтаар ямар нэгэн ноцтой зөрчил илрээгүй. Шатахууны лац ломбо, шахалт хэмжээндээ байлаа. Гэхдээ эцсийн байдлаар дүгнэлт хараахан гараагүй байна. Бидний зүгээс хоёр өдрийн шалгалтаа нэгтгээд, Шадар сайдад танилцуулах гэж байна” гэдгийг хэлж байв.

 “УЛСЫН ХЭМЖЭЭНД АИ-80 БЕНЗИН БАЙХГҮЙ БОЛСОН НЬ ИЙМ ХАРДЛАГА ГАРАХАД ХҮРГЭСЭН”

Шатахуун хэрэглэгчдийн холбооноос дөрөвдүгээр сарын 13-нд мэдээлэл хийхдээ “Салбар яамны боддог аргачлалаар бодохоор АИ-80 бензиныг 500 төгрөгөөр, АИ-92-ыг 500, дизель түлшийг 650 төгрөгөөр буулгаж байж, бодит үнийн бууралт болно” гэдэг байр сууриа илэрхийлж байсан. Тус холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяраас шатахууны үнийг дахин буулгах боломж бий юу, хуурамч шатахууны талаарх иргэдийн санал гомдлын талаар тодруулсан юм.


-Шатахууны үнийг 280-300 төгрөгөөр буулгаад байна. Холбооны гаргасан тооцооллоор шатахууны жижиглэнгийн үнийг дахин буулгах боломж бий юу?

-Засгийн газраас шатахууны үнийг 280-300 төгрөгөөр буулгасныг манай холбооны зүгээс хангалтгүй гэж үзэж байгаа. Учир нь нефть импортлогч компаниудын гаргасан аргачлалаар шийдвэр хэрэгжсэн гэж харж байна. Монгол улсад шатахуун түгээх станц дээр очиж байгаа өртөг үнийг ашигт малтмал газрын тосны газар, нефть импортлогчдын гаргасан тооцооллын дагуу бодоход АИ-80  1025 төгрөг, АИ-92 1123 төгрөг, дизель түлш 1500 төгрөг байна. Энэ тооцооллоос харахад АИ-80 хувьд 375 төгрөг, АИ-92 хувьд 377 төгрөг, дизель түлш 500 төгрөгний ашигтай ажиллаж байна.

Манай холбооны зүгээс АИ-80-ийг 1200 төгрөгөөр АИ-92-ийг 1350 төгрөг, дизель түлшийг 1750 төгрөгөөр худалдаалах бүрэн боломж байна гэж харж байна. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг тонн түүхий нефть 70 ам.доллартой тэнцэж 2020 оны нэгдүгээр сараас даруй 400 ам.доллараар буугаад байхад Монгол улсад 300 төгрөгөөр бууж байгаа нь зах зээлийн зарчим биш луйвар гэж харж байгаа.

-Иргэд шатахуун хямдарсан энэ үеэр хуурамч шатахуун шахаж байж магадгүй гэх хардлага байна. Энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ. Шатахуун хэрэглэгчдийн холбоонд гомдол санал ирсэн үү?

-Манай холбоо 2016 оноос хойш Монгол улсад чанарын шаардлага хангахгүй буюу хуурамч шатахуун худалдаалагдаж байгааг 2018 оны дөрөвдүгээр сараас эхэлж олон нийтэд мэдээлсэн. Гэвч нефтийн нэмэлт бүтээгдэхүүн буюу керосин, нафта зэргээр үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүн багасах биш улам бүр нэмэгдсээр байна. Монгол улс хэзээ нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг татвартай болгоно тэр цагт хуурамч шатахуун үгүй болно гэж харж байгаа. Энэ хугацаанд манай байгууллагад 1000 гаруй жолоочийн гомдол ирсэн байгаа.

-Мөн АИ-80 бензинээ АИ-92 шатахууны оронд шахаж байгаа гэх хардлага иргэдийн дунд байна. Ийм тохиолдол гарч байсан болов уу. Сая ШӨХТГ-аас хийсэн шалгалтын үеэр холбооны зүгээс хэрхэн хяналт тавьж ажиллав?

-Манай холбоо 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран үнэ буулгах талаар хэвлэлийн бага хурал хийсний дараа шатахуун импортлогч компаниуд үнээ буулгасан боловч Монгол улсын хэмжээнд АИ-80 бензин байхгүй болсон нь жолооч нарыг ийм хардлага гаргахад хүргэсэн болов уу. Холбооноос дөрөвдүгээр сарын 18-ны өдөр фэйсбүүк лайв хийсний хүчинд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар олон түмэнд зарлаж байгаад шалгалт хийх шиг боллоо. Одоогоор бидэнд шалгалтаар  ямар нэгэн зөрчил илэрсэн талаар мэдээлэл ирээгүй байна. Уг шалгалтын ажлын хэсэгтэй дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хамт явж хөндлөнгийн ажиглалт хийсэн.

 Гэрэл зургийг Л.Энх-Оргил

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Томор 2020-04-23 202.179.31.90

шатахууны шагчдын аманд орж барьцаалагдсан яам байхын хэрэг байна уу? буулга татан буулга.
Үнэ бичсэн данхайсан том самбар басны оронд бензиний чанар /октаны тоо, лабораторын шинжилгээний дүн/ тавьж хэрэглэгчдээ хульхидахаа болиоч эээээээ
Оросын стандарт манай стандарт хоёр ижил нэг л баймаар юм даа. амьдрал дээр тэмээ, маа шигөөр байдаг шүү дээ. Авлигачид аа????

Avatar

мгл 2020-04-23 103.26.195.251

газрын тосны орлогч дарга гээд нэг чацага байнга импортлогчидын амаар дуугарах юм,шалгалтаа шаардлагаа ч хииж чаддаггуй иим авилгачдыг устгах естой!!!!

Avatar

Зочин 2020-04-23 182.160.35.109

Түгээгч нар нь тээврийн хэрэгсэлийн жолооч Аи 80 авяа гээд байхад нь АИ 92 банкруу нь хийж өгөөд байгаа юм уу?

Avatar

ямбий 2020-04-23 203.91.115.51

СОД МОНГОЛ,МАГНАЙ ТРЕД, ШУНХЛАЙ Л ХАМГИЙН ТҮРҮҮНД ХЯМДРУУЛЖ БАЙНА. ……………. сонин байгаа биз

Avatar

Зочин 2020-04-23 103.229.123.195

Шатахууны чанар муу байгаа нь vнээн vнэн. Хяналт шалгалт хийдэг агаа эгээ нар Нефть импортлогч кампаниудын найдвартай хамгаалагч нар юм шиг байна гэхэд хилсдэхгvй ээ. Бензинээр бак дvvргээд урдын явдаг хэмжээний зам туулахгvй байгаагаас би ингэж vзээд байна.

Avatar

Зочин 2020-04-23 202.131.245.243

Бензин биш коктейл зарж байгаа юм аа.

Avatar

Зочин 2020-04-23 66.181.185.122

сэтгүүлч гуай ,апек биш опек, актон биш октан шүү

Avatar

Tr 2020-04-23 150.129.140.185

Баахан боловсролгүй юмнуудын цуглуулга.

Avatar

К 2020-04-23 203.169.49.125

Үл хамаарах хөндлөнгийн шалгалт хэрэгтэй байна. Шударга өрсөлдөөний төлөө байгууллагын бүрэлдэхүүнийг солих цаг нь болсон уу.

Avatar

Зочин 2020-04-23 66.181.161.46

Роснефтиэс авахаа л больчих л доо. Өөр орнуудаас нийлүүл. Өмнө ингэж болж байсан. Мөн манай иргэдийн ойлголт маш төөрөгдсөн байдаг. Миний машин тийм хэмжээтэй бензинээр төдөн км явдаг байсан. Одоо түүнээсээ богино зай явж байна гэж. Тэгээд үүнийгээ бензиний чанар муудсанаас боллоо гэдэг. Яг үнэндээ яасан ч байж болно. Машин доголдоогүй бол ижил хэмжээтэй шатахуунаар ойрхон зай явж байхад хүч ямар байгаа нь чухал. Хүч алдагдаагүй бол тэр бензин сайн гэсэн үг. Бүрэн шаталттай. Орос бензин хар туга

Avatar

Зочин 2020-04-23 66.181.161.46

лгын хольц өндөртэй байдаг. Тиймээс шаталт удаантай. Шаталт удаан учраас арай хол зай туулна. Гэвч машины моторыг баллаж өгнө. Олон улсын шаардлага хангасан бензин жишээ нь Хятадынх байлаа гэхэд шаталт түргэн. Машинд хал багатай. Хар тугалгатай бензинийг бодвол арай богино зайд явна. Гэх мэт. Хямралын үед бид эх үүсвэрээ өөрчилж өөр бусад улсуудаас шатахуун оруулж ирэх бодлого барих хэрэгтэй. Бнхау, Бнсу, казахстан, Вьетнам, Энэтхэг гээд. Ер нь Оросуудыг давраадагаа больё.

Avatar

Зочин 2020-04-23 202.131.245.243

Олон долоон юм хуцалгүй агуулах, торхныхоо цэвэрлэгээг хий, стандартаа мөрд. 90 оноос хойш хуримтлагдсан хур хог ёроолд нь байгаа шүү. Хөдөө орон нутагт шатахуун тээвэрлэсэн цистерний жолооч нар буцахдаа ёмкостондоо түлээ ачаад орж ирж байгаа. Тэгээд хотод орж ирээд хот дотор колонкуудад бензин ачиж, буулгаад явж байгаа. Тэгэхээр чинь яаж бензин хог, хольцгүй байх вэ?.

Avatar

Зочин 2020-04-23 202.131.245.243

Тэгээд хаанаас авах юм бэ?

Avatar

Зочин 2020-04-23 202.131.226.206

80 iin orond 92 ugch baigaa ch geh shig.

Avatar

Зочин 2020-04-23 202.131.245.243

Колонкууд л бүгд л коктейл зарж байгаа шүү дээ. Хойшоо хил гараад л оросын колонкоос ижил маркийн беэзин авахад шал өөр, моторын дуу намсаад, хүч нь нэмэгдээд, зарцуулалт нь ч багасаад ирдэг.

Avatar

Зочин 2020-04-23 202.9.46.228

ГОЛ НАЙРКА НЬ АЛТАНХУЯГИЙН ОНГОЦНЫ ТАТВАРГҮЙ ШАХАМ БОЛГОСОН ТҮЛШ ШҮҮ ДЭЭ.ОРУУЛЖ ИРСН ТИЙМ ТҮЛШ ОНГОЦ РУУ ЯВСАН ҮГҮЙГ СУДЛААД ХЭН ЯАЖ НАЙРКА ХИЙСЭН НЬ ГАРААД ИРНЭ.ӨЧИГДӨР НЭГ БАРРЕЛЬ ТҮҮХИЙ НЕФТ 7 ДОЛЛАР ЛУУ ОРЖ ИРЛЭЭ.ОДОО АЛТАА ЗАРААД НЕФТИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ХҮРТЛЭЭ АШИГЛАХ ХЯМД ШАТАХУУНЫ ФОРВАРД ГЭРЭЭ ХИЙХ ЦАГ БОЛСОН.1САРЫН1ЭЭС ХОЙШ 8ДАХИН ХЯМДХАН БОЛСОН УЧИР ӨСӨХӨД НЬ ТЭР ГЭРЭЭГЭЭ БУСАД ОРНУУДАД ЯДАЖ ЗАРААД АЛТНААС ОЛНО ГЭЖ БАЙСАН АШГАА ХЭДЭН ЗУУ НУГАЛААД АВ Л ДАА ТӨР МИНЬ.

Avatar

Зочин 2020-04-23 119.40.103.6

керосин, нафта зэрэг бүтээгдэхүүнд яагаад гаалийн татвар ногдуулахгүй иргэдийг хохироогоод байна. Энэ талаар бүтэн 2 жил ярьлаа. Хэний ашиг сонирхол вэ?? Үүнийг л давхар шалгуулмаар байна.

Avatar

Зочин 2020-04-23 202.9.46.21

Gaaliin tatvar tuluhgui bish, ontsgoi tatvart ordoggui baraanuud. yu ch medehgui bj neh medemhiirch orj irehiin.

Avatar

Зочин 2020-04-23 203.169.49.125

Шалгалт нь ашиг сонирхолын зөрчилтэй юу.

Avatar

Зочин 2020-04-23 203.169.49.125

Р

Avatar

Зочин 2020-04-23 150.129.140.244

ЗА АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨӨ ТЭГЭХГҮЙ БОЛ МАШ ХЭЦҮҮ БОЛОХНЭЭ.САЯХАН ХЯЗГААРТАЙ ЧӨЛӨӨЛЖ БАЙЖ СОЛОНГОС ЧИГЛЭЛ ЧАНАР САЙЖИРЖ ҮНЭ ЖООХОН БУУСАН ИЛҮҮ ЧӨЛӨӨЛӨЖ БАЙЖ ОЛОН АГААРЫН ЧИГЛЭЛИЙН ӨРСӨЛДӨХ АВИА КОМПАНИ ИХСЭЖ ЧАНАР САЙЖИРЖ ҮНЭ БУУНА ЖУУЛЧИН ИХ ИРНЭ ВАЛЮТ ИХСЭНЭ ТӨГРӨГ ЧАНГАРНА.ЗӨВХӨН МИАТЫГ ДАМПУУРУУЛАХГҮЙ ГЭЖ ХЯЗГААРТАЙ ХАНДАХ НЬ ТОМ ЗУРАГААР ХАРАХАД УЛСЫН ЯЗГУУР ЭРХ АШИГТ НИЙЦЭХГҮЙ.МИАТ АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ УЛС ТӨРИЙН ШАХАА ДЭНДҮҮ ДАНХАР БҮТЭЦИЙН ЗАРДАЛЫГ ЭНГИЙН

Avatar

Зочин 2020-04-23 202.21.108.254

Mongolchuud yomkosttoi heden chenjiin ugeer amidrah ch gej dee.

Avatar

Зочин 2020-04-23 202.126.89.3

ОЙРД МАШИНЫ МОТОРЫН ХҮЧ МУУДААД ИХ ДҮЛЭГНЭЖ ЯВААД БЕНЗИН ИДЭЭД БНА!!!!

Avatar

Зочин 2020-04-23 139.5.217.243

Shatahuuniihaa oktaniig hyanaad standartaa bariulchij chadahgui iim ils gej baihuudaa

Avatar

Зочин 2020-04-23 202.126.88.144

сонгуулиар саналаа зархаар тэгий шдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж