О.Баасанхүү: МАХН-даа амжилт хүсье, надгүйгээр ялаарай | News.MN

О.Баасанхүү: МАХН-даа амжилт хүсье, надгүйгээр ялаарай

О.Баасанхүү: МАХН-даа амжилт хүсье, надгүйгээр ялаарай

О.Баасанхүү: МАХН-даа амжилт хүсье, надгүйгээр ялаарай

Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж, үнэмлэхээ гардан авсан УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-МАХН-аас гарч та Ардчилсан намд албан ёсоор элслээ. МАХН-аас яагаад гарах болов. О.Баасанхүү МАХН-ын ачаар УИХ-ын гишүүн, улстөрч болсон гэх шүүмжлэл ч сонсогдож байна?

-Миний намаас гарч, орох нь хэнд ч хамаагүй зүйл. Би ямар гэр бүлээсээ салж байгаа биш. 2016 онд МАХН-аас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон. Харамсалтай нь, явцын дунд МАХН-ын удирдлагууд намайг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн. Тиймээс  2020 оны сонгуульд бие дааж эсвэл аль нэг улс төрийн намд орох хоёр сонголт байсан. Хоёрдугаарт, 1994-2011 он хүртэл би АН-ын гишүүн байсан. Тэгэхээр шинэ намд элссэн биш намын гишүүнчлэлээ сэргээсэн гэсэн үг.

Өнөөгийн  сөрөг хүчин АН-ын нөхцөл байдал ямар байна вэ гэхээр УИХ-д бүлэггүй. Тиймээс яаралтай бүлэг байгуулах шаардлагатай. Ингэхийн тулд найман гишүүнтэй байх ёстой. Бүлэг байгуулж, хүчтэй сөрөг хүчнийг оруулж ирэхгүй бол Монголд коммунизм тогтох нь. Коммунизмын хамгийн аюултай нь итгэл үнэмшил, шашин шүтлэг, үзэл бодлоо чөлөөтэй  илэрхийлэх боломжгүй болно.

 –УИХ-д хүчтэй сөрөг хүчин бий болж чадах уу. Сонгууль хаяанд ирчихлээ, арай л оройтож АН-д элсэх шийдвэр гаргачихав уу гэж харагдаж байна?

-Оройтоогүй ээ. Энэ жилийн сонгууль маш онцлогтой болно.Коронавиустэй үеийн сонгууль ямар ч сурталчилгаа хийгдэхгүй, зөвхөн зурагт, нийгмийн сүлжээгээр явагдах хэмжээнд л болно. Сонгууль болох хүртэл коронавирусийн халдварын нөхцөл байдал ямар байхыг хэн ч мэдэхгүй. Ард түмэнд өөрийгөө таниулах боломж нь хаагдсан ийм үед эрх баригч нар дураараа дургиж байна. Энэ дураараа үйлдлийг нь таслан зогсоохын тулд хүчтэй сөрөг хүчин мэдэгдэл гаргаж, байр сууриа илэрхийлэх  цаашлаад бүлгээс ажлын хэсэг гаргах боломжтой. Монгол Улсын хуульд УИХ дахь зөвлөл гэсэн хуулийн заалт, статус байхгүй. Бүлэгтэй болох нь өнөөдөр  хамгийн чухал алхам. Сөрөг хүчин нь хүчтэй байвал эрх баригчид давардаггүй юм. Сөрөг хүчин бол эрх баригчдыг бодитой хянах ёстой. Би бодит хяналтыг тавина. Би хуульч хүн. С.Зориг агсныг хэн хөнөөсөн талаарх  надад таамаглал байдаг. Гэвч, надад эрх мэдэл алга. Би хэрэв ХЗДХ-ийн сайд байсан бол олж илрүүлж зарлах байсан. Хэрэв  би эрх мэдэлтэй, байнгын хорооны дарга байсан бол Оюутолгой руу бичиг бариад гүйхгүй. Харин Оюутолгой төслийн гэрээг нь засах байсан. Эрх мэдэл бол боломж. Би АН-ыг  УИХ-д багадаа 39 суудалтай болгохын төлөө ажиллана.

-Танд  улс төрийн олон намаас санал цөөнгүй ирсэн гэсэн. Яагаад заавал Ардчилсан намыг сонгов. АН танд юу амалсан бэ?

-2012-2016 онуудад МАХН, АН хамтдаа засаг барьж байсан. Муу засаг барьсан гэж хамтдаа бид буруутгагдлаа. 1996 оныг эргээд харахад одоогоор коронавирусийн үеийнх шиг эдийн засгийн хүндрэл, бэрхшээл учирсан. 2012-2016 оныг мөн л коронавирусийн эдийн засаг гэж нэрлэж болно. Ийм хүнд  эдийн засгийг тухайн үеийн засаг хүлээж авсан гэсэн үг. АН дангаараа нэг ч удаа 39 суудал УИХ–д авч байгаагүй. Тиймээс аль нэг улс төрийн хүчинтэй хамтардаг байсан. Харамсалтай нь, 2016 оны сонгуулиар ард түмэн муу дүн тавьж, АН-ын ес, МАН-ын 65 гишүүнийг сонгосон. Дөрвөн жил эрх баригч намыг харлаа, юу ч хийсэнгүй. Орон нутаг, УИХ-ын аль, алинд нь үнэмлэхүй олуулаа, дээр нь байнгын алдаа гаргах бүртээ л МАХН эсвэл АН-ын алдаа гэж бухдаг.

49 ЖДҮ-чинтэй МАН-д удахгүй ард түмэн дүн тавина, энэ үед болдогсон бол сөрөг хүчингүүд бүгд нэгдээд МАН-аас хариуцлага нэхмээр байгаа юм. МАН өмнө нь 45 суудал, 72 суудалтай засаг барьж байсан, 2016 оны сонгуулийн үр дүнгээр  65 суудалтай засаг барьж байна. 2020 оны УИХ-ын сонгуулиар өөр улс төрийн хүчний орон зайг гаргаж  ирж үзье л дээ. Бүх намд муу хүмүүс бий. МАХН, МАН, АН-ын аль алинд нь муу хүмүүс бий. Гэхдээ төрийн эрхийг барина гэдэг нь хариуцлага. МАН-ын хүмүүс нь намаасаа уучлалт гуйгаад намаасаа гарахгүй байна. Зарим нь УИХ-аас уучлал гуйгаад гарлаа. Ийм тохиолдолд би МАН-д орох уу. Нөгөө хүмүүстэй чинь нийлээд МАН-д хоол идээд, цай уугаад явах уу. Тийм учраас АН-ыг сонгосон. Жишээ нь "Эрдэнэт" үйлдвэрийг гэхэд  100 хувь төр авчихсан атлаа яагаад онцгой дэглэм тогтоосон хугацааг дахиад зургаан сараар сунгав, ямар зорилгоор сунгаад байгаа зэрэг ойлгомжгүй асуудлууд их байна. Мөн 22 жил болоход яагаад С.Зориг агсны амиа алдсан хэргийг МАН илрүүлэхгүй байгаа юм. 22 жилийн турш МАН төр барилаа, МАН-аас Хууль зүйн сайд хийлээ, одоог хүртэл илрүүлсэнгүй.

-Улс төрийн энэхүү сонголтдоо та хэр итгэлтэй байгаа вэ. Амьдрал баялаг хойно, магадгүй нэг өдөр үзэл бодол тань өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй?

-Ирээдүйн тухай өнөөдөр ярих нь утгагүй биз дээ. Би тууштай хүн. АН-аас урваж эсвэл хаяж би нам, намыг дагаагүй. Хэрэв би Иргэний хөдөлгөөн гэдэг нам байгуулж эсвэл Хүн намыг байгуулж тэндээсээ гараад ШИНЭ намд орчхоод дараа нь АН-д орж байгаа бол хүмүүс намайг тогтворгүй, буурь суургүй гэж хэлэхсэн. Гэтэл би 1994-2011 он хүртэл буюу 17 жил АН-ын гишүүн байлаа. Бусдыг хавчин гадуурхах ямар байдгийг би өөрөө мэддэг  учраас  Н.Энхбаяр гэдэг хүнийг өмөөрч, өмгөөлж хамгаалсан. Дараа нь тэр хүн надад улс төрийн боломж өгснийг нуухгүй.  Гэхдээ өнөөдөр Н.Энхбаяр гэдэг хүн бие дааж улс төрөө хиймээр байна, О.Баасанхүү хэрэггүй гэж хэлэхийн оронд надад нэг удаа боломж өгье, чадахыг нь харъя гэсэн бол өөр байлаа. Сонгуульд ороогүй буруугаа надад тохохоор би гайхаж, гомдсон. Үүний оронд над дээр ирээд “Миний дүү, ахыг нь сонгуульд оруулахгүй гэж хавчин гадуурхдагийг чи сайн мэднэ, наадуул чинь ингэхэв, тэгэхэвгээд санаа зовоод анхаарч байх ёстой атал эсрэгээрээ О.Баасанхүү намайг сонгуульд оруулаагүй гээд Эрдэнэт даяар ярьж байна шүү дээ. О.Баасанхүүг унагаая гэсэн бүхэл бүтэн хөтөлбөр хэрэгжүүлж байх жишээний. Э.Эрдэнэжамъяанг эсвэл Босоо Ганбаатарыг явуулж  жирийн гишүүдийг миний эсрэг болгох гэж худал гүтгэлэг тараагаад байхад хүн тэсэх үү.

-Өмнө яагаад АН-аас гарсан юм?

-Н.Энхбаярыг өмөөрч, хамгаалахын тулд гарсан. Одоо Н.Энхбаяр дарга маань өөрөө надаас явлаа. Би нам дагаж явсан хүн биш учраас АН-ын удирдлагуудад “1994 онд элсэж байсан намдаа буцаж оръё, 1994 оны гуравдугаар сарын 7 ны өдрийн үнэмлэхээ авъя” гэж хэлсэн. Яагаад гэвэл  1994 оны гуравдугаар сарын 7-нд Ардчилсан намын түүхэн үйл явдал болж байх үед би гишүүнээр элссэн. Тэр үед би 19 настай, хоёрдугаар курсийн оюутан байлаа. МУИС-ийн Философийн танхимд Должинсүрэнгийн Баттөмөр багштай С.Зориг агсан шатар тоглож байхдаа намайг АН-д  элсээч гэж хэлж байсан юм. Тухайн үед би  улс төр  огт сонирхдоггүй байлаа.

Өнгөрсөн хугацаанд би ганц Н.Энхбаярыг биш хэлмэгдлээ, хэцүүдлээ гэсэн хүн бүрийг өмгөөлдөг байсныхаа хувьд хүний эрх, ардчиллыг би дээдэлдэг. Тийм ч учраас миний сонирхол гэхээс илүүтэй энэ нь нийгмийн эрх ашгийн төлөө сонголт гэж ойлгож болно.  Мэдээж, МАХН-даа амжилт хүсч байна. Та нар минь надгүйгээр ялаад гараад ирээрэй.

-Та одоо бол  АН-д шинэ хүн. Танд улс төр хийх дэмжлэг болоод орон зайг хэр өгөх бол?

-Би ямар жаахан хүүхэд биш. Эсвэл хэн нэгэн айлд өргүүлж байгаа юм шиг сонин асуулт асуулаа.

-Таны анх элсэж байсан үеэс АН өөрчлөгдсөн шүү дээ. Хүмүүс нь ч, дүрэм нь ч?

-Шинэ намд биш хуучин намдаа ирж байна.

-Та 2020 оны сонгуульд хуучин тойрогтоо нэр дэвших үү?

-АН-ын дүрмээр явна. Дүрмээр нь бол өмнө дэвшиж байсан тойргоосоо дахин дэвшдэг юм билээ.

-Намаа солиод  тойрогтоо очиход сонгогчид чинь хэрхэн хүлээж авах бол?

-Эрдэнэтийн иргэд намайг муугаар үзэхгүй. Тэд бол ардчиллын төлөө байдаг хүмүүс. Эрдэнэтчүүд МАН, АН-д гомдчихсон. Яагаад гэвэл өнгөрсөн 30 жил боломж өгөөд,  иргэдээ хаячихсан. Би сонгогчдодоо худалч, хулгайч хүнийг битгий сонго гэж хэлдэг.  Худалч, хулгайч бол ямар ч сайн намаас байсан сонгохгүй  гэдэгт нь би итгэлтэй байна. Эрдэнэтчүүд маш ухаантай ард түмэн. Би тойргийн иргэддээ тайлангаа тавина. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд би Эрдэнэтэд 129 удаа ажиллаж, 17 мянган хүнтэй биечлэн уулзсан. Тийм учраас тэр хүмүүс намайг ойлгож байгаа. О.Баасанхүү гэдэг хүн эрдэнэтчүүдийн  ирээдүйг баталгаажуулахын тулд явж байгаа гэдгийг сонгогчид маань сайн мэднэ.

Н-ын рейтинг та судалж үзсэн байх. Нам дотроо толхилцоонтой, намын залуучууд нь даргынхаа эсрэг мэдэгдэл хийх зэргээр дотоод хагарал хэвээрээ, та сонголтдоо харамсахгүй юу?

-МАН, АН-д нэг онцлог бий. МАН залуу нам. 100 жилийн түүхтэй намыг залуу гэж хэлэхээр гайхах байх. МАН  1996 онд 40 шинэ залуу оруулж, дараа нь  2016 онд дахиад шинэ залуучуудаар намаа сэлбэсэн. Харин АН бол хөгшин нам. Яагаад гэвэл 25,30 настайдаа АН-д орсон хүмүүс 30 жил төрд байсан. Доороо зөв бодлогоор, системтэйгээр залуучуудаа оруулаагүй. Байгаагаа дотроо хэмлэчихсэн. Хаана байна, М.Батчимэг, Х.Тэмүүжин, Р.Эрдэнэбүрэн, С.Баярцогт нар. Харин одоо АН шинэчлэгдэж байгаа гэж ойлгож байна. Өнөөдөр АН-ын даргын  эсрэг хэвлэлийн хурал хийгээд байгаа залуучууд МАН-аас жаахан ажил авсан төдий. Би үүнийг тоохгүй. МАХН-ыг УИХ-д 11 суудалтай байхад МАН юу хийж байсныг санаж байгаа байх. Өдөр бүр хэвлэлийн хурал хийж байсан. Энэ технологи шинэ зүйл огт биш. Хуучин буюу МАХН дээр хийдэг байсан технологийг нь гайхахгүй. 100 жилийн түүхтэй намын онцлог нь бусад улс төрийн намыг яаж хагалан бутаргах вэ, эсвэл худалдаж авах уу гэдгээ тэд сайн мэднэ.

Хоёрдугаарт, АН-ын хуучин түүх, хуучин байсан буруу хүмүүс одоо удирдагчаар нь тойрсон улс төр хийж байгаа нь надад таалагдахгүй байна. С.Эрдэнэ гэдэг хүнийг намынхаа бүх гишүүд дундаас сонгосон шүү дээ. Хэдхэн хүн хоорондоо шивнэлдэж байгаад дарга болгоогүй атлаа одоо араас нь янз бүрийн юм ярьж байгаа бол жудаггүй л үйлдэл.

-АН сонгуульд нэр дэвших квот олгохын тулд 100 саяын дэнчин төлөхийг шаардсан. Таныг төлсөн гэж ойлгоод байгаа?

-Надад 100 сая төгрөг өгөх мөнгө байхгүй. Би өгнө, өгөхгүйн тухай ч яриагүй. Надаас одоохондоо 100 сая төгрөг нэхэж шаардсан зүйл ч алга. Бүх намд гишүүнчлэлийн дүрэм гэж бий. Бодлогоор гишүүн авах, дүрмээр гишүүн байх гэж.  АН өөрийн гэсэн хандивтай, дүрэмтэй намын тогоо руу өнгийхийн оронд хажууд нь жинхэнэ цавчаа хийж байгаа МАН-ыг тоохгүй байна, хэвлэлийнхэн та нар.

-“Усыг нь уувал ёсыг нь дагана" гэдэг. АН-ын дүрмээр бол 100 саяын дэнчингээ төлж л сонгуульд нэр дэвших эрх нь бүрдэнэ?

-Би 100 сая төгрөг  өгөхгүй. Надад байхгүй.

-Таныг ингэж хэлбэл 100 сая төгрөгөө төлсөн хүмүүс нь барьцах биш үү?

-Тэр бол намын асуудал. Би АН-д бодлогоор орж, УИХ-д бүлэгтэй болгож байна. АН-ын 100 сая төгрөг гээд л та нар ач холбогдол өгөөд байх юм. МАН-ынхан  300 хүнээс 50 сая төгрөг авсан гээд сошиалаар гарсан байна. Энийг хэн нь ч анхаарахгүй байгаа биз дээ.

-Ингэхэд та АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдтой хэр таарамжтай вэ?

-Намайг айлд өргүүлсэн юм шиг асуух юм. “Таныг өргүүлсэн айлд нэг ах байгаа, таныг очихоор зодно” гэж хэлж байгаатай л адил сонсогдож байна. Би хуульч хүн. Бүх зүйл зарчмаараа явна. Би нэг байгууллагад ажилд ороогүй эсвэл айлд хүргэн ороогүй, улс төрийн намд орсон. З.Энхболд гэдэг хүн ажлаа хийгээд л явна биз. Нам шийдвэрээ гаргаж хэнээр юу хийлгэхээ шийдвэрлэнэ шүү дээ. Дүрэмтэй намд дүрмээр нь л явна.

-Таныг өчигдөр АН-д элссэний дараа С.Эрдэнэ гишүүн та хоёрын байнгын хороон дээр маргалдаж  байх үеийн бичлэг сошиал орчинд нэлээд түгсэн, та ч  харсан  байх?

– Маргалддаг гэвэл би хамгийн их Ц.Нямдорж сайдтай маргалддаг, мөн Ж.Батзандантай. Асуудлын гол нь С.Эрдэнэ гэдэг хувь хүнийг бодож би АН-д ороогүй. С.Эрдэнэ дарга ч гэсэн хувь хүнийг нь бодож намайг намдаа аваагүй. Гагцхүү шударга үнэний төлөө хамтдаа явахаар нэгдсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
61
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
10
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

87 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ГОРЬДЛОГУУД 2020-04-23 202.126.88.187

БААСАНХУУ ЭНХБАЯРЫН НЭР ХУНДИЙН АЧААР ГАРЧИХААД ЭНЭ. ТУУХ. АН-ийн АЧААР ДАХИН ДАВТАГДАНА ГЭЖ ГОРЬДОЖ ХООСОН МОРООДОЖ БАЙГАА НЬ ЯС ГОРЬДСОН НОХОЙНЫ ДУРИЙГ ХАРУУЛЖ БАЙНА ДАА ЭНЭ УДАА ИХ ХУРАЛ БААСАНХУУ ЖАВХЛАН НАРААСАА САЛНА ДААА

Avatar

Зочин 2020-04-23 66.181.161.105

ойсны хавчуурга гэдгээ батлаал бна еер юуч биш энгийн нэгэн иргэн баасанхуу! гэхдээ хогийн эр хун!

Avatar

иргэн 2020-04-23 202.179.24.206

жинхэнэ амьд баас

Avatar

OD-SUBAG 2020-04-23 77.4.126.254

ENE ARDCHILALIIN b**s BAZAAN BAASANXYYG JOSTOI NEG DEMJIXGYI JUM SHYY ARD TYMEE

Avatar

Orkuud l songoo bizdee 2020-04-23 82.82.43.105

Heruulch avgai shig end tend unen hudal medegdehgui hov jiv yaridag.dain dahin songood bval dahin dahin hoishoo uharsaar bHiim bishuu

Avatar

Зочин 2020-04-23 64.119.22.44

Баас хатавч өмхийгөө тавихгүй, Баасанхүү намаа сольсон ч шударга болохгүй.

Avatar

ИЧЭЭЧ ЭЭ 2020-04-23 76.120.135.96

ЭНЭ ХҮН ӨӨРИЙГӨӨ НЭГ ХАРАМААР БАЙНА
ДУУЧИН ЖАВХЛАНГААС ЯМАР Ч ЯЛГААГҮЙ ЗҮГЭЭР Л НЭГ ЦАГАА ХҮЛЭЭЖ БУЙ АВИЛГА Ч

Avatar

Зочин 2020-04-23 174.194.137.203

Yu unen ter unen

Avatar

БАТАА 2020-04-23 202.9.46.219

ОДОО БЛСОН ПДҮҮ ЧАМАЙГ БҮГД МЭДСЭЭН

Avatar

ЭРДЭНЭТИЙНХЭН 2020-04-23 202.9.46.219

ЭНЭ НЭГ БЯЦХАН ХҮҮ ЭНХБАЯРЫН БУЯНААР ИХ ХУРАЛД СУУСНАА ОДОО ХҮОТЭЛ ОЙЛГООГҮЙ БААСНААСАА САЛААГҮЙЛ БНДОО МОНГОЛ ТӨР ТҮМЭН ОЛОН ОДОО ЧИНИЙ БҮХ ЗҮЙЛИЙГ ОЙЛГОСОН ГОРЬДСОНЫ ГАРЗ ЗА ХАРЖ БАЙГААРАЙ 49, ГМ БҮХ БОЛОХГҮЙ ЗҮЙЛИЙГ ХАМГААЛСАН ЧИ…

Avatar

сан 2020-04-23 150.129.140.87

баастай хүү

Avatar

үнэн 2020-04-23 103.9.90.130

Баасанхүү сэтгэцийн өвчнөө эмчилүүлчихсэн , эмчийн бичиг хийлгэж аваад С.Эрдэнэ дээр очоо байлгүй тэрнээс мэдрэл муутай хүн УИХ д байж болохгүй гээд байсан Эрдэнэ дарга юу гэж тийм байлай юм хийх вэ хөөрхий.

Avatar

Зочин 2020-04-23 98.234.112.193

Энэ одоо болимоор юмаа. Энийг арай сонгоггүй байлгүйдээ манай Эрдэнэтчүүд

Avatar

Зочин 2020-04-23 183.177.99.242

эрдэнэтчүүд их ухаантай ард түмэн гэж хэлжээ

Avatar

Zochin 2020-04-23 192.82.68.168

Ene ih hural dotor Nam ,naiz nuhud ,erh ashig bodohgyi gants uneniig heldeg hyn tiimees busad ne tedend durgyi Ynen ug helsen hynd hyn ushuutei gej Erdenet chuud demjih baih am saitai yum bilee.

Avatar

Зочин 2020-04-23 92.78.139.4

Hend ch hereggui hog

Avatar

зочин-2 2020-04-23 64.119.26.106

С.Эрдэнийн машины хонхорт явах хүн байх нь.ккк ккк ккк

Avatar

хар масс 2020-04-23 103.212.117.105

энэ бааска бараг л үнэн яриад байна.энэ нам дүрэмтэй дүрмээр нь л тоглоно гээд л байна даа.

Avatar

Зочин 2020-04-23 203.91.115.52

баян хулгайч айлын гэрийн үйлчлэгч болчихлоо. одоо хүчиндүүлээд байж дээ.

Avatar

Зочин 2020-04-23 202.126.88.148

Баас+АН=хүү

Avatar

Сонгогч 2020-04-23 202.179.27.155

Хуульч гээд байдаг, намын гишүүнчлэлээ сэргээсэн гэж олон нийтийг хуурч байх хэрэг юун, АН-ын гишүүний эрх үүрэг чинь аль хэдийн өөр намд орсоноор дуусгавар болчихсон,

Та АН-д шинээр гишүүнээр элссэн гэсэн үг Тиймээс АН-ын гишүүдээс ямар нэгэн давуу эрх эдлэхгүй, УИХ-ын сонгуульд дэвшүүлэхгүй гэхэд танд хэлэх үг байхгүй гэж ойлго

Avatar

Зочин 2020-04-23 66.181.187.45

итгэл үнэмшилгүй болохоороо нам дамжаад явдаг юм шүүдээ

Avatar

Зочин 2020-04-23 103.9.90.130

Баасанхүү сонгогдоно гэж горьдож байгаа юм байхдаа

Avatar

зочин 2020-04-23 43.231.114.51

яасан хүү гэнэв энэ хүүг намдаа шууд авч болж байгаа юм уу. Сэтгэц энэ тэрийг нь үзүүлж…..

Avatar

medrel p***a 2020-04-23 126.182.223.192

habar bolood humuusin obchin hodolj bn shu

Avatar

Зочин 2020-04-23 203.91.115.44

энэ сэтгэцийн өвчтэй баас байнашд. яг элбэгдорж шиг галзуурсан шар хад юм

Avatar

ИРГЭН 2020-04-23 183.81.171.2

ХАХА…БААСАНХҮҮ АРДЧИЛСАН НАМД ЭЛСЧИХСЭН ЧИНЬ МАНЫХАН ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛЭЭД ШЭЭС АЛДАЖ БАЙНА. ХАХА БОЛЬЖ МУУ МАНЫ МАЛАНЦАРУУДИЙГ ШУДАРГА ШҮҮХЭЭР ОРУУЛЖ ЯЛЛАХ ӨДӨР ИРНЭЭ.. ЖДҮЧИН а******н б**с БАЗАГЧ НАРАА..ХӨЛСНИЙ БИЧЭЭЧИД БАС ШОРОНЛУУ АЛХАХ БИЗ..

Avatar

ИРГЭН 2020-04-23 183.81.171.2

ХАХА…БААСАНХҮҮ АРДЧИЛСАН НАМД ЭЛСЧИХСЭН ЧИНЬ МАНЫХАН ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛЭЭД ШЭЭС АЛДАЖ БАЙНА. ХАХА БОЛЬЖ МУУ МАНЫ МАЛАНЦАРУУДИЙГ ШУДАРГА ШҮҮХЭЭР ОРУУЛЖ ЯЛЛАХ ӨДӨР ИРНЭЭ.. ЖДҮЧИН а******н б**с БАЗАГЧ НАРАА..ХӨЛСНИЙ БИЧЭЭЧИД БАС ШОРОНЛУУ АЛХАХ БИЗ..

Avatar

зочин 2020-04-23 203.91.116.118

Уруудаж яваа намд элслээ,, хөөрхий

Avatar

Зочин 2020-04-23 122.201.19.99

Чамаар яадгийн .

Avatar

mgl 2020-04-23 202.9.40.107

Ashgui ashgui AN ingeed unahad neg shat oirtloo.

Avatar

Зочин 2020-04-23 150.129.141.243

Худалч хүн аюултай урвагч хүн маш аюултай Хурцын хонины хонхорын хүүхэд Элбэгдоржийн амаар ярьдаг гэхэд нь итгэдэггүй байлаа маш аюултай овоолсон баас байжээ

Avatar

Zochin 2020-04-23 66.181.161.81

Эр хүн битгий хэл хүн гэхэд хэцүү нөхөр шүү.Хүний адаг

Avatar

Зочин 2020-04-23 103.57.94.46

Баяртай баяртай Баасанхүү. Ирэх жилүүдэд хамт өмгөөлөгчөө хийгээд Нямка ахтайгаа лаазаа өшиглөөд сайн суугаарай Намтартай УИХ ын гишүүнээр 8 жил сонгогдсон сайхан л сонсогдож байна. Одоо чамайг үнэлж сонгох хүн байхгүй болсон.МАХН ыг ЭНХБАЯРыг өрөвдсөн хүмүүс чамд саналаа өгч байсныг ямар ч амархан мартав даа.

Avatar

Зочин 2020-04-23 202.9.40.112

Тухайн үeд Н.Энхбаяр гэдэг хүн ард нь байсан учир Баасанхүү, Уянга, Батцогт мэтийн хүмүүс сонгогдсон. Дараа нь Энхбаяргүйгээр сонгуульд орсон нь ялагдсан. Харин Баасанхүүгийн ард Энхбаяр байсан болохоор дахиад сонгогдсон юм шдээ. Сонгуулийн дараа ард түмэн хэнийг хүсээд байсныг ойлгох байхдаа. Баасанхүүг үү Энхбаярыг уу?

Avatar

Зочин 2020-04-23 207.6.112.23

Shar had ruu yav geed baisan galzuu medrelee hadag bariad ugtdag ai mon ichgevter yumaa ene namuud!

Avatar

oi gutlaa 2020-04-23 207.6.112.23

Jinhene b**s baina. Erdene ene 2 nohoi gahaigaa duudalzaad alj talna deeree tulj baisan odoo zavaarch baigaag ni hardaa. Mongoliin uls torchid iim l adgiin ichguurgui amitad shuu. Ichih nuur baitugai b*** ch baihgui aimshig!

Avatar

zochin 2020-04-23 150.129.141.55

ENE CHATSAGA ODOO DUUGUY BAYGAACH , NEG IKH ACH KHOLBOGDOLTOY p***a SHIG KHUTSAAD BAYKH YUM

Avatar

Baasan 2020-04-23 98.253.30.34

Ene neg hoortson gar. Eg shirheg bnaa.

Avatar

Иргэн 2020-04-23 202.126.88.51

Нэг үгээр “үхэр”

Avatar

Зочин 2020-04-23 203.91.115.50

Энэ хүүр явахгүй ээ.

Avatar

Намтай болж байгаадаа баярла 2020-04-23 195.206.105.217

Баасанхүү минь чи намгүй бол хэн ч биш зүгээр АН намд элсэж тойрог авч чадвал чи ялна чадахгүй бол чи хог.

Avatar

Зочин 2020-04-23 202.131.227.174

Хөөе Зориг багш хүн гуйж элсүүлдэг байгаагүй шүү. Үзэл бодол нь задарсан хүмүүсийг нэгтгэсэн , залсан, манлайлсан хүн шүү.

Avatar

odoo ch chi songogdohgui bizee 2020-04-23 202.9.46.170

bodlogoor ochno gej yaadii, naag bodlogoor avahgui bhdaa ashig honjoo harj, alban tushaal erh medeltniig baraadaj yavdag nuhud ch uudtei hun bdggui yum doo,

Avatar

Зочин 2020-04-23 202.179.25.45

Тойрог төлөөлж нэг хэл амтай гар сонгогддог шинж бүрдлээ шүү.Нөгөөхөө хэрүүл хийж л байвал ажлаа хийж бна гэж үздэг иргэд хөөрхий.Миний монгол энэ маягаараа 50 жил ч явна доо яана даа.Гол нь иргэд өөрчлөгдөх хэрэгтэй.Боловсорч соёлжих,арчаатай хөдөлмөрч хөгшчүүдийн хэлдгээр айхтар болох хэрэгтэй.Тийм хүнийг хүндэлдэг юм бусад улсад

Avatar

Зочин 2020-04-23 103.212.116.99

Эрдэнэ Баасанхүүг шизотой юм шархаданд очиж эмчлүүл гэж байсан. Ийм г********н одоо хэрэггүй

Avatar

Зочин 2020-04-23 202.21.126.30

О.Баасанхүү: Би тууштай хүн. Ха ха ха. Мөн тийм байх даа. Харин ч буурьгүй, тогтворгүй, хуульч хүний ноён нуруугүй хүн харагддаг

Avatar

Зочин 2020-04-23 64.119.17.106

Эрдэнэд бас пялдагадчихжээ. Дурак, гө лөгөөрөө дуудуулж бснаа мартжээ.

Avatar

Зочин 2020-04-23 202.126.89.149

Баян АН-ы хулгайч дээрэмчдэд хүчиндүүлээд хэвтэх г*** өт болж дээ

Avatar

Арсад 2020-04-23 103.26.194.14

энэ тэнэгийн сонгуулийн зардлыг АН-ын гишүүд төлөх юм уу? Ёстой баачихсан хүү шүү дээ. Бохирлогдсон амьтнаар АН яадаг байнаа. Ер нь АН гэмт хэрэгтнүүдийн хоргодох газар болсон доо. Даргаасаа эхлээд хүн алж, хүрээ талсан амьтадаар дүүрч дээ.

Avatar

Зочин 2020-04-23 202.21.108.61

ХУРЦЫН ТӨЛӨӨЛӨЛӨӨР ИХ ХУРАЛД ГАРНА ГЭЖ ЯВАА ЖИНХЭНЭ б**с ДОЛООГЧ…ХҮЗҮҮГҮЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ БАРИВЧИЛ…

Avatar

Иргэн 2020-04-23 103.212.119.101

Баасхүү гэж. Чааваас даа энэ амьтныг авснаар АН-ы өмхий улам нэмэгдэх нь

Avatar

KKK 2020-04-23 202.70.34.70

B… haatsan ch umhii gedeg

Avatar

Unshigch 2020-04-23 90.188.54.82

Ened tend usersen tsod tsod gesen uuriiguu tom hunshig uzsen durak ve. Erdenetiin irged bugd demjikh yum baikh daa.

Avatar

Зочин 2020-04-23 202.179.24.113

Зоригийн хэргийг МАН олон жил хав дарлаа. Одоо илрэх цаг болсон.

Avatar

С.Эрдэнэ 2020-04-23 124.158.76.91

Баасанхүү АН-д элсэн орсон нь ирэх сонгуультай холбоотой асуудал болж байна… Ямар тойрогт хэнийг тавих уу гэсэн бодлогоо намууд хэрэгжүүлээд эхэлчихсэн байна

Avatar

Иргэн 2020-04-23 202.126.89.103

АН-д бас нэг шүдний өвчин нэмэгдлээ дээ янз нь.

Avatar

ЗОЧИН 2020-04-23 64.119.24.182

ИЙМ ХҮНИЙГ УЛС ТӨРИЙН я***н ГЭДЭГ ЮМ ДАА. б**********ч ГЭСЭН ҮГ

Avatar

Зочин 2020-04-23 66.181.161.82

Тийм байжээ. Аймшгийн, 2-3 намд үйлчилдэг байжээ. МАХН-гүйгээр ялаарай гэж Баасанхүүд захья, ккк.

Avatar

ЗОЧИН 2020-04-23 202.21.126.30

БААСАНХҮҮ МИНЬ ЭРДЭНЭТДЭЭ ХҮРЭЭД ИРЭЭ. ТЭГЭЭД ЮУ БОЛОХОО ҮЗ. ХАРИН МАХН-ААС ГАНБААТАР ЭРДЭНЭТЭД ИРВЭЛ НЭГЭЭР ГАРНА ШҮҮ. ГАНБААТАР ЧИНЬ БОЛОВСОРСОН, ЮМ ҮЗЧИХСЭН БААСАНХҮҮГЭЭС ИЛҮҮ ТУЛХТАЙ ХҮН ШҮҮ.

Avatar

Зочин 2020-04-23 202.179.24.113

Айн? Хаха

Avatar

Сонгогч нь 2020-04-23 202.21.124.134

Эрдэнэ их өндөрт хөөрөөд явж байна.Нэг суудал авчих байх гэж Баасанхүүг намдаа авч байгаа юм байхдаа. Сонгуульд ялаад ерөнхий сайд болно гээд мөрөөдөөд явж байгаа х****а. Аль ч УИХд суудал авч чадахгүй.

Avatar

Зочин 2020-04-23 192.82.71.221

Энэ чинь 2 р Мөрөн болж Зоригоор шоудаад эхлэв үү.Бусдад сонин биш бол яагаад сошиал,тв ээр гараад байгаа юм

Avatar

Зочин 2020-04-23 66.181.177.115

Энхбаяр даанч их далжигнаад бсан юм.баасанхүүд 8 жил чадууллаа да.алсын хараагүй удирдагч гэж юү байхав.

Avatar

Зочин 2020-04-23 122.201.24.186

Баасанхүү МАХН-ын дарга болох гэж үзээд Н.Энхбаярынханд нам тавиулсан.Одоо АН-д орж байдаг.Өчигдөр ТВ-ээр Эрдэнэ, Баасанхүү нарын хэрүүлийг гаргаж байна. Эрдэнэ монгол хэлний үгсийн санд байдаг хамгийн муу үгсээр Баасанхүүг дайрч байна лээ. Баасанхүү ч мөчөөгөө өгөхгүй янзтай.МАХН-ынхан Эрдэнэтэд Ганбаатарыгаа дэвшүүлээд хөөрхий Баасанхүүг хоёр дахь шанаа өгөх вий дээ.

Avatar

СОНГОГЧ 2020-04-23 202.9.46.159

BAASANHKUU S.ERDENE GEDEG NEG HUNII NAMD ORLOO…

Avatar

Иргэн 2020-04-23 66.181.189.28

Мэдрэл муу дурак гээд зурагтаар яриад байсан чинь намд нь гишүүнээр орсон бна.энэ намд мэдрэлийн өвчнөөр халдвар тархан.яаж засаг барих вэ.энэ намд хүн итгэх үү?энэ намд лидер алга.бүгд л нэг тиймэрхүү санагдаж бна.ан ахиж гарна гэдэгт дэндүү бүүдгэр бна.олон жил хууртагдсан.энэ жил ядахдаа утаагүй зам тэтгэвэр хөнгөлөлт гээд энэ засаг овоо юм хийлээ.ан үёд үнэхээр зовж амьдарсан одоо үлдэх насаа ан гүйгээр амьдармаар бна

Avatar

Иргэн 2020-04-23 139.5.216.253

Энэ үнэн үү? Хэрвээ ҮНЭН бол С.Эрдэнэ гэдэг хүн ҮНДСЭН ХУУЛИЙГ дахиад зөрчих нь. Нэр дэвшигчдийг мөнгөтэй ба мөнгөгүй, бодлогын ба бодлогын бус гэж ялгаварлан гадуурхах үйлдэл хийж болохгүй биз дээ???

Avatar

зочин 2020-04-23 66.181.161.93

Баасанхүү гишүүний зөвөө тэр маш ухаалаг зөв алхам хийлээ.

Avatar

Зочин 2020-04-23 202.21.112.195

Nohoin b**s

Avatar

Зочин 2020-04-23 103.111.68.3

..30 ЖИЛ 4Х4 ЖИЛЭЭР , ЖИЛ БҮР 200 ХУЛГАЙЧЫГАРДЧИЛСАН ХЭМЭЭХ СОНГУУЛИАР ПАРЛАМЕНТ ГЭХ УЛСЫН ИХ ХУЛГАЙЧДЫГ ТЭЖЭЭЛЭЭ. ОДОО ХААНТАЙ БОЛЦГООЁО ЭСВЭЛ ЯДАЖ ХҮЧТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ ХЭРЭГТЭЙ. ҮГҮЙ БОЛ ЦЭРГИЙН ДЭГЛЭМ ТОГТООЁО…

Avatar

irgen 2020-04-23 202.72.245.122

шударга үнэний төлөө явна ч гэх шиг

Avatar

Amar 2020-04-23 182.160.33.83

Зүүний үзэлтэй намаас яг эсрэг барууны үзэлтэй намруу ордог бодлого гэж үхсэн хүүр чинь байдаг юм бэ.Айн.

Avatar

иргэн 2020-04-23 202.179.25.236

АН-д ингээд нэг Мэдрэл муутай Гишүүн Зөөвөрлөгдөн орж ирж АН-д ийнхүү Сэтгэцийн өвчин Тархах нь ойлгомжтой боллоо, Эрдэнэ дарга Өөрөө Баасанхүүг Мэдрэл муутай гэж анх Оношчилчихоод Нам даа авч байдаг , мөн дүүрчихсэн Данхар толгой шүү,

Avatar

Зочин 2020-04-23 203.91.115.41

Энэ тарвага удахгүй намаасаа хөөгдөнө хахаха.

Avatar

Зочин 2020-04-23 203.169.49.125

Олигтойхон, тууштай, жинхэнэ шударга хүн энэ улс төрд чинь байдаггүй юм уу, монголчуудаа?

Avatar

irgen 2020-04-23 202.55.188.89

Ichij uheech .ene yu hiisen be .hov heruul .psde

Avatar

зочин 2020-04-23 202.21.120.66

хэцүүхэн айлд орж дээ хүүхдүүд нь дур дураараа явдаг аав ээждээ захирагддаггүй гэр бүлийн гишүүд нь дотроо таарамж муутай тийм л айлтай зүйрлэмээр юм

Avatar

зочин 2020-04-23 66.181.190.231

Бодлогоор гэчжээ kkkkkkkkkkkkkkk

Avatar

Монгол 2020-04-23 66.181.167.254

УИХ – хулгайч гишүүдийн үүрлэдэг газар, АН – урвагчдын цугладаг үүрлэдэг газар БОЛЖ ЭЭ гэж…

Avatar

Зочин 2020-04-23 59.153.114.249

Хүнд бас нэр төр , нүүр байх ёстой , чи ардчилсан намыг олон жил харааж зүхэсэн ш дээ, одоо яаж шуухан байр сууриа олно доо , хэцүү хэцүү , удахгүй наад эрдэнэ чинь 60 тэрбумын хэргээр ачигдана , тэгэхээр чи бас л зугтана, ер нь шинэ нам д эллссэн нь дээр байсан юм биш үү

Avatar

Зочин 2020-04-23 59.153.114.249

Хуулиараа чи нам сольх эсэхээ анх сонгогдсон намаасаа асуух естой , нам чинь зөвшөөрөөгүй бол их хурлын гишүүнээсээ татгалзах естой, юун бүлэг байгуулах вэ хадуураад байгаарай

Avatar

Зочин 2020-04-23 72.205.128.3

Yneheer l soliotoi hvn yumaa, bid iim l hvmvvseer tur baiulaad baihaar uursduu bas coliorchihood bainaa daa?!

Avatar

Дорж 2020-04-23 64.119.23.132

Болждээ залуу минь .Хаана, бооно, иднэ, хуурна, хулгайлахаас өөр юу ч хийхгүй байгаа ЖДҮчин Хүрэлсүхээр удирдуулсан МАН-ыг далаар нь тавьж эгэл бидэнд эрх чөлөө амьгалуулж шударга ёс тогтоож өгнө гэдэгт итгэж байна .Амжилт

Avatar

Зочин 2020-04-23 66.181.168.8

шүлсээ үсчүүлсэн өмхий амт

Avatar

Зочин 2020-04-23 150.129.141.73

ЭРДЭНЭ ЭЛБЭГДОРЖ ХУРЦ НАРЫН НУУЦ АЖИЛТАН 100 САЯ ТОЛОХГУЙ БАЙХ Л ДАА.

Avatar

Зочин 2020-04-23 66.181.187.188

САРЬСАН бАВГАЙХАЙН ҮЛГЭР ШИГ Л ХҮН ЮМ УУ ДАА ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж